Эх нутгийн халуун алган-эрдэнийн бяцхан дэвсэг
Их найрагчийг анх өргөн тосч авсан юм
Цэнгэг агаараараа амьсгал юугий нь задалж
Цэнхэртэх уулсын дундаа бүүвэйлэн байсан юм
Дашдорж гуайн гал голомт-эрдэнийн бяцхан дэвсэгт
Даахин сэвлэгт хүү хөлд орох гэж мөлхсөн юм
Улаанбаатар, Москва, Ленинград, Лейпциг хүрэх
Уртын урт аяны анхны мөрөө гаргасан юм
Ачлалт Пагма ээжийн өлгийн дуу-эрдэнэийн бяцхан дэвсэгт
Алдрай жаахан хүү хэлд орох гэж шулганасан юм
Ертөнцийн чихнээ Монгол гэдэг нэрийг найргаар дуурсуулах
Ерийн атлаа гайхамшигт дуууллын эхний мөр хадсан юм
Эх нутгийн халуун алган-эрдэнийн бяцхан дэвсэг
Их зохиолчийг найргийн хүлэгт дөрөөлөхөд нь хүч тэхээ хайрласан юм
Од гаригт тэмүүлсэн унаган үрийнхээ алдрыг хадгалан
Орчих цагийн уртад тэнгэр тосон налайж байдаг юм.
Д.Цэдэв /Багануур 1981-09-28/
No comments:
Post a Comment