Ном ямар ч хүнийг эрх мэдэл, эд баялагаар нь дугаарладаггүй, шан харамж хүсдэггүй, хэзээд таны хамгийн үнэнч шудрага багш чинь болж чаддаг гэдгийг анхаарч байгаарай.
Их олон номтой, номын сантай хүмүүс байдгийг та ер нь анзаарсан уу? Тэр хүмүүс баян учраас тийм олон ном худалдан авсан байх уу? Эсвэл урьд нь ийм олон ном уншсан учраас баян болсон юм болов уу? Та юу гэж бодож байна?
Хүн гэдэг өөрийн уншсан номын хэмжээгээр тодорхойлогдоно гэж нэгэн цэцэн хүн хэлжээ. Ном унших яагаад ийм чухал байдаг вэ?
Үг
гэдэг нь хүний санаа бодол юм. Бидний сурсан үг бүхэн шинэ санаа
агуулдаг бөгөөд шинэ санаа бүхэн үнэлж боломгүй зүйл юм. Дийлэнх
тохиолдолд хүмүүсийн орлогын хэмжээ нь тэдний үгийн баялгаас шууд
хамааралтай болохыг эрдэмтэд тогтоожээ.Их олон номтой, номын сантай хүмүүс байдгийг та ер нь анзаарсан уу? Тэр хүмүүс баян учраас тийм олон ном худалдан авсан байх уу? Эсвэл урьд нь ийм олон ном уншсан учраас баян болсон юм болов уу? Та юу гэж бодож байна?
Хүн гэдэг өөрийн уншсан номын хэмжээгээр тодорхойлогдоно гэж нэгэн цэцэн хүн хэлжээ. Ном унших яагаад ийм чухал байдаг вэ?
Өнөө цагийн нэг давуу тал гэвэл ном амьдралын бодит хэрэглээ болсонд оршиж байна гэж би боддог. Үргэлж ийм байгаагүй гэдгийг та ч мэднэ. Хэрэв та өнгөрсөн зуунд амьдарч байсан бол ямар ч ном ашиглахгүйгээр суралцах байсан.
Олон жилийн туршлага судалгааны талаар бид хэдхэн цагийн дотор олоод уншиж чадна. Тэр бүх алдаа туршлагыг бид давтах шаардлагагүй. Бид зөвхөн хүссэнээ эрж олох, мэдээллийг угтан авах үүрэгтэй. Хэрэв та долоо хоногт 2 ном уншдаг байвал жилд 100, 7 жилд 700-аас багагүй тооны ном уншиж чадна. 700 ном таныг өөрчилнө гэж бодож байна уу?
Үүнээс гадна цаг хэмнэх чухал арга гэвэл та хэн нэгэн сонирхолтой хүнтэй танилцвал ямар нэгэн яриагаар цаг нөгцөөхийн оронд түүний уншсан хамгийн сайн 3 номны тухай асуу. Дараа нь дахин нэг алхам хийж яагаад хамгийн сайн ном гэдгийг нь асуу. Ингээд та хариуцлагатай уншигчаас үнэгүй зөвлөгөө авч хэдхэн минутын дотор тэдгээр номнуудыг унших эсэхээ шийдсэн байх болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Номын тухай монгол цэцэн үгсийн далайгаас
Нар гарахаар байгаль сэргэдэг
Ном уншихаар тархи сэнхэрдэг
Ногоо шимтэй
Ном үлдэцтэй
Нойрмоглож суухаар
Ном уншиж суу
Номын ихэд мэдлэг хурдаг
Нуурын ихэд нугас хурдаг
Номын хэлхээ эрдэм
Ноёны хэлхээ засаг
Ном утгатай
Нас тоотой
Номын утгыг арван тохой өргөн дэлгэрүүлэхээс
Ганц тохой гүн мэдэх нь чухал.
***********************************
Өндөр ууланд шат шүү ном тань
Өргөн далайд сал шүү ном тань
Харанхуй мунхагт зул шүү ном тань
Харгуй замд газарч шүү ном тань
Бөглүү замд хүнс шүү ном тань
Бүгд газар хөтөч шүү ном тань
Ядрахын цагт үл орхих янаг шүү ном тань
Ямарч үед хулгайд үл автах эрдэнэ шүү ном тань
**********************************************
Ном хамгийн сайн найз нөхөр мөн. Хэцүү бэрх цагт ном л танд түшиг болно. Ном таниас хэзээч урваж тэрслэхгүй.
**********************************************************************************
Ном бол цаг эрин гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн.
*********************************************************************************
Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг.
Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг. Номонд дуртай хүнийг голдуу библиофил, филобиблист, бүр энгийнээр номын хорхойтон гэдэг. Зарим хүмүүс ном сонирхогчдын бүлгэмд хамаарагддаг.
Эрт дээр үе
Аман дүрслэл (аман яриа, уламжлал, цуу яриа) нь мэдээ, түүхийн хамгийн эртний дамжуулагч юм. Эртний иргэншлүүд бичгийн тогтцыг бодож олох үед дээр нь мөр гарах бараг бүх зүйлс--чулуу, цавуун самбар, модны холтос, үйс, металл--бичихэд хэрэглэгджээ. Египтэд цагаан толгойн дагуу бичих тогтоц МЭӨ 1800 онд бүрэлдэх эхэн үедээ үгс цэг тэмдэггүйгээр, тусдаа бус (scripta continua) бичигдэж байв. Зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү, эсвэл хоёулангаар (нэг мөрийг зүүнээс баруун руу, дараагийнхийг эсрэгээр г.м.) нь бичигдэж байв.http://www.mn.wikipedia.org.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Номын цагаан лавайн дуу

Буурал түүхийн шарласан хуудсыг сөхөн үзэхэд Халхын Абатай сайн ханы ач Цогт тайж нь эрдэм номд гэгээрсэн, эртний бичиг зохиолд хорхойтой, яруу найрагч хүн байжээ. Тэрбээр "Сэтгэшгүй чандмань" хэмээх нэртэй цагаан ордондоо санскрит, төвд, нангиад ном судар хэдэн түмийг хураан цуглуулж, түүнээсээ сорчлон орчуулдаг байсан гэнэм.
Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан, Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны засаг ноён Тогтохтөр нь бага наснаасаа монгол бичигт хичээн суралцаж, түүх шастирт дурлан хорхойсож өссөн хүмүүн ажээ. Эрдмээр цээжээ баринтаглан эрийн цээнд хүрсэн тэрбээр "Номыг эс уншваас эрдэмт хүний сайн биеийг олсон их хэргээ эс мэдсэн шалиг томоогүй хүн мэт болно биш үү. Үлгэрлэвээс хүүхэд газраас ембүү мөнгө олоод эрхлэн наадаж яваад гээж орхисон лугаа адил. Энэ бие үнэхээр хайран байна" гэж "Ажил ба сургуулийн зүйл" сургаалдаа айлдсан байдаг.
Ноёны сэнтийд заларсан ч номын хураар ард олноо ундаалсан То ван Халхын сүмд нэгэн дуган бариулж дотор нь дүүрэн ном судар хураагаад хаалга цонхыг нь тоосгоор битүүлэн тагласан гэнэм. "Цөвүүн цаг ирэх үед ард олонд маань хэрэг болох судар ном олж хадгалсан юм. Одоо унших цаг нь хараахан болоогүй тул ийнхүү битүүмжиллээ" хэмээн айлдсан тухай нутгийн олон ярьдаг нь үлгэр домог бус үнэн бодит явдал ажээ.
Ийнхүү эрт дивангарын цагаас ном судрыг лам гурван эрдэнийн нэгд тооцон тахин дээдлэж, хураан цуглуулж ирсэн Монголын ихэс дээдэс, сурвалжтан ноёд, хутагт хувилгаад далай мэт арвин байсны захын ганц нэгхэн жишээ нь энэ бөлгөө.
www.soronzon.blogspot.com-s
Хүүхдээ яаж ном унших дуртай болгох вэ?
Төрөлхийн номын хорхойтон хүүхдүүд бий. Гэхдээ номонд дургүй ч хүүхэд бий. Хүүхдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж эсвэл албадаж болдоггүй ч “Ном бол ертөнцийг харах цонх мөн”, “Уншихаа больвол сэтгэхээ болино” гэх мэт афоризмууд хүүхдээ уншихад дуртай болгох залйшгүй хэрэгтэйг бидэнд сануулдаг. Хэрэв таны хүүхэд номноос зугтдаг бол дараах зөвлөгөөг дагаарай.

1. Хүүхэддээ өдөр бүр ном уншиж өг. Эхэндээ бяцхан үрийнхээ сонирхлыг татахуйц, үлгэрийн эсвэл зурагтай номыг сонгоорой. Дараа нь таны хүүхэд өөрөө номоо өвөр дээрээ тавиад уншихыг тэмүүлж эхэлнэ. Тэр үед нь өөрөө өөртөө чанга дуугаар уншихыг зааж өг. Тэгвэл хүүхэд агуулгыг илүү амархан ойлгох ба аливааг сонсоод бүрэн дүүрэн хүлээж авах чадвар ч дээшилдэг байна. Хэвлийд байхаас нь энэ зуршлыг хэрэгжүүлвэл хүүхэд төрөлхийн “идэвхтэн уншигч” болдог аж.
2. Хүүхдийнхээ хажууд өдөр бүр унш. Хүүхдийн хувьд та хамгийн сайн сайхны илэрхийлэл, тод жишээ. Тиймээс та л түүнд шилдэг үлгэр дууриалал үзүүлж чадна. Ээж аавынхаа үг үйлдлийг үргэлж сониучхан бяцхан нүдээрээ ажиглаж байдаг тэд таныг байхгүй хоорондуур өчигдөр, эсвэл уржигдрын хийсэн ямар нэг зүйлийг тань даган хийх гэж оролддог.
3. Хүүхэдтэйгээ номын их дэлгүүр лүү орж бай. Тэгээд хэрэв хүүхэд тань ямар нэг ном шохоорхож байвал аль ч салбарын тухай ном байсан түүнийг нь авч өгөөрэй. /Ямар нэг муу зүйл заасан ном л биш бол шүү дээ/ Дараа нь тэр өөрөө номнуудаа сонгоод танд авчирч өгдөг болно. Балчир үрдээ авч өгөх ном түүний оюунд оруулах том хөрөнгө оруулалт юм.
4. Гэр бүлийн уншлагын өдөртэй бол. Долоо хоногийн нэг өдрийн нэг цагт гэр бүлээрээ ном уншдаг өдөртэй болоорой. Энэ нь төдийлөн боломжгүй эсвэл уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ таны зорилго бол “уншина” гэдэг нойр хүргэсэн залхуутай ажил биш, харин ч толгой сэргээсэн, сонирхолтой шинэ ертөнцийг нээн мэдэх адал явдалтай ажил юм гэдгийг хүүхэддээ ойлгуулах учраас жаахан бүтээлч хандаарай. Хүүхдээ номоо чангаар уншихад нь гэрийхэн нь үйл явдлаар нь бяцхан жүжиг тавьж ч болно шүү дээ.
Эхлээд уншихын сайхныг мэдрүүлчих. Дараа нь таны хүүхэд юу уншиж, өөрийгөө аль талаар нь хөгжүүлэхээ өөрөө мэднэ. Амжилт хүсье ухаалаг ээжүүд ээ!
Номыг яаж унших вэ?
Ном бол унших, бодох хоёр ухааны дасгал юм. О.Марден
Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс хүний хувьд мэдээлэл олж авах гол арга зам нь ном унших, зурагт үзэх, компьютертэй ажиллах явдал болжээ. Ном нь хүнд хэрэгцээт мэдээллийг өгөхөөс гадна эрэгцүүлэн дүрслэн бодох, оновчтой унших арга ухаанд сургагч хэрэгсэл болдогоороо зурагт, компьютерээс давуу талтай. Зурагт, компьютер нь дуу авиа, дүрс хөдөлгөөн ашиглан хүний хүртэхүйд мэдээллийг илүү бодитойгоор, шууд хүргэдэг боловч сэтгэн бодох үйл ажиллагааг орхигдуулж бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог. Мөн нүдний хараа муутгах, хортой цацраг туяа цацруулах зэргээр эрүүл мэндэд хортой юм. Ийм учраас сурагч та нар чөлөөт цагаа зурагт үзэх, комьютер тоглохоос илүү ном уншихад зарцуулж сураарай! Зөвхөн өөрөө уншаад л болоо гэж бодолгүй, бусад хүмүүс ч тэр номыг чинь уншина гэж бодоод номтой зөв харьцаж, цэвэрхэн ашиглах ёстой. Унших номоо сонгохдоо ном бичигдсэн түүхэн цаг үе, түүнд агуулагдаж байгаа утга санааг нэрлэсэн гарчиг, сэдвүүд, хавсралт зураг, мэдээллийн тоо баримт зэргийг үзэж, танилцах ёстой. Ингэж номтой урьдчилан танилцах нь номын агуулгыг төсөөлөхөд дөхөм үзүүлж, хэрэгцээт номоо сонгох хугацааг хэмнэдэг. Номын удиртгал ба оршилд зохиогч нь номын зорилтыг тайлбарлаж, юунд анхаарлаа төвлөрүүлсэн,тэр номыг зохиох болсон шалтгаан, агуулга, зорилтын талаар өгүүлсэн байдаг. Иймээс юуны түрүүнд номын оршил, удиртгалыг уншдаг. Амандаа унших, анхаарлаа төвлөрүүлж унших, санаандаа бодож унших, буцалтгүй унших, нүдээ хөдөлгөн унших, ойлгож тогтоон унших, унших хурд, хэмнэлээ өөрчлөн унших, хэрэгцээт зүйлээ сонгон унших, ойлголтоо гүнзгийрүүлэх зэрэг унших олон арга барил байдаг. Оновчтой уншлага нь дараах гурван арга барилыг заавал багтаасан байна.
1. Гүйлгэн унших
Энэ нь унших ёстой зүйлтэйгээ урьдчилан танилцах үйл ажиллагаа юм. Энэ уншилтаар унших зүйл чинь чиний хэрэгцээ, сонирхолд нийцэж байгаа эсэх, бүрэн сайн уншъя гэвэл хэр удаан унших, ерөнхий агуулга нь юу болох зэргийг олж тогтооно.
2. Хурдан унших
Энэ нь тухайн уншсан зүйлийнхээ гол утга санааг таньж, зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарал төвлөрүүлэн, гол гол зүйлийг л тогтоож цээжилсэн байдаг.
3. Удаан нухацтай унших
Энэ нь уншиж байхдаа анхаарлаа төвлөрүүлж, уншсан зүйлээ задлан шинжилж, эрэгцүүлэн бодож, дүгнэлт өгч унших үйл ажиллагаа юм. Аливаа зүйлийг уншихад эхлээд гүйлгэн унших хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь тухайн зүйлийг цаг гаргаж унших ёстой эсэхийг шийдвэрлэж, цаг, хугацаа , хүч хөдөлмөрийг хэмнэдэг. Энэ алхамын дараа хурдан унших аргыг хэрэглэнэ. Уншсан зүйл чинь үнэхээр чухал, утга санаа холч гүн, хэрэгтэй мэдээлэл ихтэй байвал энэ алхмын дараа удаан нухацтай унших арга барилыг хэрэглэнэ. Сайн бичигдсэн номыг цаг гаргаж, яаралгүй хэд хэд дахин унших хэрэгтэй.
Хурдан уншиж суръя
Өнөө үед хэрэгцээт мэдээллийг олж авах нь амин чухал зүйл болоод байна. Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс мэдээлэл олж авах гол зам нь ном унших явдал юм. Гэвч хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэл асар их болсон болохоор хүн өөрт хэрэгтэй багахаан мэдээллийг олж авахын тулд асар их хэмжээний зүйл унших шаардлагатай. Иймд хурдан унших чадвар нь хүний эзэмших ёстой гол чадваруудын нэг болсон байна. Наполеон минутанд 2000 үг, Бальзак бүтэн романыг хагас цагт, Вүүди Аллен “Дайн ба энх” зохиолыг хорин минутанд уншиж чаддаг байв. Тэгсэн мөртлөө тэд утга санааг нь гайхалтай гүн ойлгож, зарим өгүүлбэр, хэсгийг цээжээрээ иш татаж чаддаг байжээ. Гэвч олонхи хүн ингэж хурдан, үр дүнтэй уншиж чаддаггүй. Yүний учир юу вэ? Хурдан унших чадвар бол оюун ухаанаа дайчилж, анхаарлаа төвлөрүүлэн, хараагаа дасгалжуулж уншсаны үр дүн байдаг. Хурдан уншиж чаддаг болохын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
1.Амандаа үглэн уншвал удаан уншдаг. Учир нь амандаа үглэн уншихад нүд, яриа, сонсгол гэсэн гурван зүйлд тархины үйл ажиллагаа чиглэгдэх болдог ба ингэснээр унших явцыг удаашруулдаг. Энэ дутагдлаасаа салъя гэвэл шүдээ зуусхийж, уруулаа хоёр хуруугаараа барьж байгаад унших хэрэгтэй. Эсвэл үүний оронд үгийг сэтгэлдээ төсөөлөн бодож унших аргыг хэрэглэж болно.
2. Унших явцдаа өгүүлбэрийн хэсэг бүрийн утгыг мэдэх гэлгүй, ерөнхий утгыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.
3. Хэрэгцээгүй жижиг сажиг зүйлийг орхиж, тухайн сэдвийн гол санаа, аль чухал хэсгийг нь онцлон уншиж сурах хэрэгтэй.
4. Уншсан зүйлийнхээ гол тоймыг тодорхойлж сурах хэрэгтэй.
5. Зүүн талаас баруун тийш нь мөрийг дагуулан харалгүй, дээрээс нь доош гүйлгэн харж сур.
6. Нэг харахдаа ганц хоёрхон үг харалгүй, үгийг багц багцаар харахыг хичээ. Сурагч та нэг харахдаа хэдий чинээ олон үг хамарч чадна, төдий чинээ хурдан уншиж чадна.
7. Ном, сонин, сэтгүүл уншихдаа уншсанаа дахин дахин эргэж хардаг муу зуршилтай бол түүнээсээ аль болох түргэн сал. Эргэж харалгүй дандаа урагшлан уншиж хэвшвэл чи илүү анхааралтай байж сурна.
8. Ном уншихдаа чимээгүй намуухан орчинг сонго. Ном унших үед сэтгэлийн зовиургүй, тайван байх ёстой.
Хурдан, ойлгож, тогтоож унших
Олон бүлэгтэй, олон хуудастай номыг хурдан, мөн ойлгож, гол гол утга санаануудыг тогтоож унших нэг аргатай танилцъя. 10 бүлэгтэй, 250 хуудастай номыг жишээ болгон авъя:
1. Унших гэж байгаа номоо бүхэлд нь тоймлон харж, гол нь юуны талаар өгүүлэх гэж буйг тодорхойлох Ойролцоогоор 5-10 минут
2. Номыг гүйлгэн унших: Нэгдүгээр бүлгээс эхлэн сэдвүүдийг гүйлгэн харж, гол гол баримт, санааг тогтоон харж, энэ ном чамд хэрэгтэй эсэхийг олж тогтоо. Тухайн номыг унших шаардлагагүй гэсэн дүгнэлт гарвал эртхэн больж цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй. Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
3. Энэ номоос юу мэдэж авахаа олж тогтоо Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
4. Унших явцдаа гол утга санаа нь юу вэ?, Энэ нь хэр бодитой вэ? Дүгнэлт нь хэр зөв бэ? Шинэ зүйл байна уу? Эдгээрээс юу нь надад хэрэгтэй вэ? зэрэг асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээ. Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
5. Нэг хуудсыг 15-20 секунд хугацаанд унших хурдтайгаар бүх бүлгийг унш. Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
6. Ойлгомжгүй, эсвэл ойлгоход төвөгтэй утга санаа гарвал дахин анхааралтай унших хэрэгтэй. Ойлгохгүй байгаа хэсгийг чанга дуугаар уншиж, бусад утга санаатай хэрхэн холбогдож байгааг олж тогтоо. Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
7. Өөрт хэрэгтэй гэж үзсэн гол гол зүйлсийг тэмдэглэж ав. Бүлэг бүрийн хувьд 10 минут, нийт номын хувьд 100 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
8. Сэргээн харах: Маргааш нь өөрийн тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад 10 минут зарцуул. Долоо хоногийн дараа 5-10 минутыг, сарын дараа 5-10 минутыг тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад зарцуулах хэрэгтэй. Энэ нь нийт 30 минут болох юм.
Номыг зөв унших соёл
Нэг ижил номыг уншсан ч гэсэн уншигчид нь түүний утга агуулгыг өөрсдийн нас, оюуны хөгжлийн түвшин, хувь хүний онцлог зэргээсээ хамааран харилцан адилгүй ойлгож авдаг. Иймээс сурагч та нар өөрт тохирсон ном зохиолыг сонгож унших ёстой. Өөрт тохироогүй ном унших нь оюуныг ядраах, буруу зүйлд уруу татах зэрэг сөрөг муу талуудтай байдаг. Бас ном унших буруу хэвшлүүд гэж бий. Энэ нь өөрт таалагдсан номыг амралт, завсарлагаагүйгээр удаан хугацаагаар шунан унших, гарт тааралдсан ямар ч хамаагүй ном унших, хэвтэж унших, гэрэл муутай орчинд унших зэрэг үйл ажиллагаа юм. Эдгээрээс шалтгаалж хүний оюун тархи ядран,хараа муудаж, элдэв өвчин эмгэгтэй болно. Мөн учир утгагүй олон ном унших нь хоосон номчирхогч, цэгцгүй мэдлэгтнийг бий болгодог. Ямар ч зорилгогүйгээр их л уншиж байвал болох юм шиг бүү бодоорой. Өөрийн харааг эмчид үзүүлж, хараа муутай бол тохирох шил зүүхгүйгээр ном уншихыг хатуу цээрлэх ёстой. Сурагч та нар аливаа номыг уншихдаа 30 минут уншаад 2-5 минут амарч хэвших хэрэгтэй. Амрах үедээ анхаарлаа өөр зүйлд хандуулж, салхинд гарч, гар нүүрээ хүйтэн усаар угааж, биеийнхээ чилээг гаргах дасгал хийж болно. Нүд, толгойдоо хөнгөн иллэг хийх хэрэгтэй. Ном уншихад уншлагын орчин их чухал. Гэрэл муутай орчинг сонговол хараа муудна. Чимээ шуугиантай орчинд бол анхаарал сарниад уншлага үр дүнгүй болно.
Эх сурвалж http://helbichig.blogspot.com / http://www.lector.mn/
*******************************************************************************
Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй”
Номын мэргэд өөрсдийн уншиж судласан номоо шүүн тунгааж ямарыг унших хэрэгтэйг хойч үеийнхэндээ захиж үлдээсэн байдаг. Хүний амьдрал богинохон учраас бүх номыг уншиж амжихгүй нь ойлгомжтой. Тиймээс унших ёстой шилдэг номууд гэж бий.
Хүний оюун ухаан хогын сав биш учраас хүн юу унших вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Зарим үед юу уншихаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзэх үе байдаг. Доорх шилдэг 70 номыг уншихыг “Яруу сэтгэгч” сонин танд зөвлөж байна.
Сэтгэлийн боловсрол
1. Данзанравжаа “Яруу найргийн цоморлиг”
2. Монголын уран зохиолын дээжис (МУЗД-15) “Цаасан шувуу”
3. О.Дашбалбар “Хүн ертөнц” бүтээлийн боть
4. О.Дашбалбар “Бурханы мэлмий”
5. М.Монтень “Сонгомол эсээнүүд” 2004 он
6. “Эрдэнийн сан Субашид” 1990 он
7. БМ цуврал “Ариун сэтгэл авралын үндэс”
8. С.Зэвсэг “Хүн явахын учир”
9. Далай багш “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” 2004 он
10. Далай багш “Шинэ мянганы хүмүүний ёс зүй” 2004 он
Өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө удирдахуй
11. Самуэль Смайлс “Өөртөө туслах ухаан”
12. Стивен Ковей “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”
13. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
14. Д.Норгай “Цаст уулын барс”
15. Ким ү жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их”
16. В.Пекелис “Хүний чадвар цаглашгүй”
17. М.Ганди “Миний намтар”
18. МУЗД-11 “Өөрийн учир”
19. Б.Баабар “Дори идэр дүүдээ хандах нь”
20. Арбинжер институтын “Манлайлал ба өөрийгөө хууралт”
21. Фатих Калкынч “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”
22. Зопа Ренбүүчий “Зовлонг амгаланд урвуулахуй” 2003 он
23. Р.Остров “Хүчирхэг уншихуй”
Сэтгэлгээний боловсрол
24. Ричард Фобинс “Асуудлыг бүтээлчээр шийдэх гарын авлага”
25. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 2001 он
26. Бүх талын боловсол олгох таван талт чадвар- DQ
27. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
28. Лювовь “А.Эйнштен”
29. Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”
Түүх
30. Монголын нууц товчоо
31. Д.Лхаашид “Монголын хаад зүтгэлтэнүүдийн жолоодохуйн урлаг”
32. Монгол улсын түүхийн боть (5 дэвтэр)
33. Ж.Неру Дэлхийн түүх (3 боть)
34. Монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалсан түүх
Изотерик, дээд оюун, гэгээрэл
35. Н.Рерих “Гэгээн Шамбал”
36. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
37. Самчинхай “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр”
38. Зопа Ренбүүчий “Өөрийгөө ариусгах аргууд” 2004 он
39. Зопа Ренбүүчий “Гэгээрэлд хүрэх номын хурим” 2004 он
40. Түвдэнжамц “Буддизм бидний амьдралын хэмнэлд” 2002 он
41. Шри Чинмой “Баяр баяслын жигүүр”
42. Лувсандамба “Та мөнх”
43. Александр Свияш “Карма”
Хүн төрөлхтөний соёл иргэншил, жам ёс, оршихуй
44. Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”
45. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
46. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
47. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он
Уран зохиол
48. “Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил” 2002 он
49. Д.Батбаяр МУЗД-74 “Үхэл миний өмч” 2001 он
50. П.Баярсайхан “Гүн ертөнц” 2001 он
51. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-17” исээ
52. С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
53. Ж.Лхагва МУЗД-46 “Толгодын цаана ингэ буйлна”
54. Д.Урианхай “Дуугүй ном”
55. Б.Явуухулан “Зохиолын түүвэр”
56. Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”.
57. У.Шекспир “Эмгэнэлт жүжгүүд” 2002 он
58. А.Данте “Тэнгэрлэг туульс”
Яруу найраг
59. Г.Э.Лессинг “Лаокон ба уран зураг яруу найраг хоёрын зааг”
60. И.Такүбокү “Уянгын шүлгүүд”
61. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”
62. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”
Гүн ухаан
63. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
64. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
65. “Дао амьдралыг танихуй” 2003 он
Шашин
66. Бодь мөрийн зэрэг
67. “Зэн буддизм ба амьдралаас ангижирхуй” 2003 он
68. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал” 1990 он
69. Есүс Христ “Шинэ гэрээ”
70. “Бурхан багшийн сургаал” 1996 он

Тооны ном
Хүүхэд ихэнхдээ 1-10 хүртэл амархан чангаар тоолж сурдаг ба маш олон төрлийн уламжлалт шүлэг тоглоомууд сурахад нь тус болдог. Гэвч өмнө нь ил байгаа зүйлсийг тоолж сурахдаа удаан байдаг. Хүүхэд яг бодит юмыг тоолохдоо эргэлзэж эхэлдэг. 5 нас хүртэл өөрт нь бүрэн суугаагүй чадвар бол ямар нэгэн зүйлийг хүндрэлтэй асуудал гэж ойлгох явдал юм. Энэ үйл явцыг хурдасгаж болохгүй ба хүүхэд өөрөө л энэ цаг үеийг даван туулж гардаг. Хүүхэд арай томроод ирэхээрээ яг өөрт тулгарч байгаа тоолох шаардлагатай зүйл /жишээлбэл чихэр авах гэх мэт/ гарвал маш анхааралтай хандаж эхэлдэг. Тооны ном нь хүүхдийн анхаарал маш сайн татдаг, хүүхэд саатуулах төрөл бүрийн тоогоор тоглох боломжтой ба ингэснээрээ хүүхдийн тоо бодох чадварыг хөгжүүлэхэд их тус дөхөм болох өргөн хүрээний сонирхолтой номууд байдаг. Хүүхэд эхлээд тоо бодохоос айх биш харин ч тоо бодоход таатай сайхан сэтгэгдэл төрүүлдэг байх нь цаашид тоо сурахад нь маш чухал үүрэгтэй. Хүүхдийн насанд нь тохироогүй, их зүйл шаардсан, хүнд хэцүү тооны ном нь хүүхдэд тус болохоосоо илүү саад болно. Дараах тооны номууд нь зааж сургахаасаа илүү хөгжилтэй зүйл нь давамгайлсан номууд юм. Хамгийн сайн тооны номууд нь хүүхэд өөрийнхөө аясаар, өөрийнхөө аргаар тоо сурах боломж олгодог ба ингэснээрээ хожим нь хүүхэд сургуульд орох үед нь тоо тэдний найз нөхөд шиг амархан энгийн санагдах болно.
Цагаан толгойн ном
Цагаан толгойн ном нь юун түрүүнд сургуулийн өмнөх бага насны хүүхдэд зориулсан, тохирох үгс, зурагтай цагаан толгойн үсэгнээс бүрдсэн ном юм. Зарим цагаан толгойн ном нь үсэг бичиж сурах заавар зурлага, тухайн үсгээр эхэлсэн онцлох үг болон тэр үгнийхээ дагуу тохирох зураг зэргийг багтаасан байдаг. Мөн энэ номонд тухайн үсгийг нь тодруулан харлуулсан үг хэллэг, өгүүлбэр зэргийг бас оруулж болдог. Цагаан толгойн ном нь хүүхдийн анхаарал маш ихээр татсан, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, тод өнгийн байх ёстой. Хүүхэд энэ номноос зөвхөн цагаан толгойн үсэгнүүдээ сураад зогсохгүй өөр бусад зүйлсийн нэрийг шинээр тогтоож олон олон шинэ зүйлийг сурч мэдэж авах хамгийн чухал ном юм. Хэрвээ эцэг эхчүүд нь хүүхдээ биечлэн энэ номтой ажиллуулж сургаж хамтран сууж зааж чадахгүй бол хүүхэд юм сурч мэдэж авахаасаа илүү сурах цаг хугацаагаа алдах болно. Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх хамгийн сайхан арга бол цагаан толгойн ном юм. Цагаан толгойн үсгийн дүрс нь томчуудын хувьд сайн танил боловч хүүхдүүдийн хувьд энэ нь цоо шинэ зүйл юм. Цагаан толгойн номонд цагаан толгойн үсэг бүрээр эхэлсэн ямар нэгэн зүйлсийг зурж харуулсан байдаг болохоор хүүхдүүдийн хувьд хуучин танилтайгаа эргэн уулзаж байгаа юм шиг хөгжилтэй сайхан байдаг байна. Хүүхэд зөвхөн цагаан толгойн үсгээ мэдэж авснаараа уншиж сурах ёстой гэсэн үг биш юм. Хүүхдийн идэвх санаачлагыг сэргээх тодорхой үсэгнүүдээ эрт сурч мэдэх нь сургууль дээрээ энгийн үгнүүдийн утгыг нь ойлгох хүүхдийн анхны дадлага мөн гэртээ уншиж сурах дадлага хоёрыг холбоход туслах давуу талтай. Цагаан толгойн үсгийг дуудах дуудлыг сурч авах нь бас их ашиг тустай. Мөн нөгөө талаараа зураачдын хувьд ч үйл явдлын утга санааг зайлшгүй гаргах шаардлагатай байдаг үүргээсээ хэсэг хугацаанд ч болов ангижран тухайн зурж байгаа зүйлийнхээ хамгийн том тодруун гаргах зүйлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Хүүхдийн зурган цагаан толгойн ном нь 19-р зуунаас эхлэлтэй ба анх Кэйт Грийнэвэй гаргаж байжээ. Доор нэрсийг нь дурдсан номууд орчин үеийн номуудаас хамгийн сайн шилдэг нь юм.
Үгтэй ном
Хүүхэд бусдыг сонсож буюу эсвэл бусадтай ярих гэж оролдож эхэлснээр хэл яриатай болдог. Ер нь хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн хүмүүс хүүхэдтэйгээ тодорхой, удаан үгээр дахин дахин давтан ярьж хүүхдэ өөрийнхөө энгийн яриагаар хариулахыг шаарддаг байсан.
Тасалдсан, товчилсон үг хэллэгтэй хүүхдийн хэл нь улс орон бүрт байдаг. Хэрэв хүүхэд хэд гурван үг хэлээд эхэлбэл цаашаа маш хурдтай ярьж сурдаг. Үгтэй ном нь бага насны хүүхдийн үгийн баялагийг хөгжүүлэх зорилготой олон тооны үгтэй байдаг. Хүүхэд ийм номноос шинэ шинэ үгсийг сурч байвал үгтэй номын үүрэг нь хүүхэд өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн мэддэг болсон зүйлсийг үгээр илэрхийлэх дадлага суулгах явдал юм. Хүүхэд жинхэнэ амьдрал дээр болон өөр тутмын харилцан ярианаас тэр болгон анзаардаггүй, ойлгодоггүй зүйлсийг зөвхөн ном, киноноос л мэдэж авдаг. Тиймээс ямар нэгэн шинэ зүйл эхлэх аргаар хүүхдийн дадлагыг улам сайжруулах шинэ үгтэй номыг хэрэглэж сурах нь маш чухал. Бага насны хүүхэд өөрийнхөө мэдэхгүй үг болон зургийг эерэгээр тусгаж авч байвал сайн талтай. Гэвч хүүхэд үзэж байгаа хуудаснаасаа хир зэрэг юм ойлгож байна гэдгийг асуухгүйгээр зөвхөн хүүхдэд зааж сургах буюу эсвэл туршиж үзэх зорилгоор үгтэй номыг ашиглах нь тийм ч сайн санаа биш. Ийм насны хүүхдэд албан ёсны сургуульд хичээл зааж байгаатай адил аргаар зааж сургадаг томчууд бол өөрсдийгөө алдаа гаргаж байна гэж бодох хэрэгтэй. Эцэг эхчүүд аль хэдийн өөрснөө анзаарахгүй хүүхэддээ энгийн аргаар янз бүрийн зүйлийг зааж сургаж хэвшсэн байдаг. Ингэж хүүхдэд зааж сургах байгалиас заяасан арга нь хүүхэд шулганаж эхлэх үед эцэг эх, хүүхдийн хоорондын олон янзын харилцан яриагаар илэрдэг. Хожим нь энэ харилцан яриа нь илүү утга илэрхийлсэн яриа болдог ба зарим нь үгтэй ном болон бусад олон төрлийн номтой харьцсанаар илүү сайжирдагНОМ УНШИХУЙ