Санаж явбал,,,

Бидний бахархал


Дашдоржийн НАЦАГДОРЖ
Намтрын  он дараалсан  бичиг
/ 1906-1937.1937-2005/
Он цагийн дараалсан
1859  1861 оны хооронд
 Д.Нацагдоржийн авга ах Ц.Цэрэнчүлтэм төржээ.
1858 онд
Д.Нацагдоржийн авга ах Ц.Самбуу Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны дөтгөөр зэргийн тайж, Д.Цэрандоржийн ууган хүү болон төржээ.
1882 онд
Д.Нацагдоржийн авга ах Ц.Луузан төржээ.   
Мөн Д.Нацагдоржийн эцэг Ц.Дашдорж төрсөн ажээ.
1896   1900 онд
    Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж Дархан чин вангийн хошууны тамгын хэргийг шийтгэгч захирагчийн албан тушаалд ажиллаж байсан байна.
1906 оны 11 дүгээр сарын 17
        Монголын шинэ үеиийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг  Гүнгалуутайн «Аяга» гэдэг газар хохь тайж Дашдоржийн гэр бүлд төржээ.
1911 онд
        Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад насбаржээ.
1911 оны үеэр
        Д.Нацагдоржийн эцэг Дашдорж, Цэргийн Яаманд орж бичээчээр ажиллажээ. 
1913 оны 3 дугаар сарын 6
         Монголын анхны тогтмол хэвлэлийн нэг «Шинэ толь» хэмээх сэтгүүл бичгийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.   
1913 онд
        Д.Нацагдоржийн эх Ц.Пагма, түүнийг долоон настай байхад нь нас нөгчжээ.
1914 онд
        Ц.Дашдорж, хүү Нацагдоржийнхоо хамтаар Нийслэл хүрээнд ирж шилжин суурьшсан ажээ.
1915 онд 
        Эцэг нь Д.Нацагдоржийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгийн тодорхой уншиж, сайн бичдэг  болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл,уран  зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэх билгийн нүдээ нээжээ.
1917 онд
        Д.Нацагдорж Автономитын цэргийн яаманд эцэг Дашдоржийн дэргэд тал бичээчийн ажил хийж, төдөлгүй жинхэлжээ.
1918 онд
        Тэр үеийн Дархан чин ван хошууны хүн ам, мал хөрөнгийн тооллогын дансанд Ц.Дашдоржийн ам бүл бүртгэгдсэн байна. Хүн амын дансанд Ц.Дашдоржийг нас 34, хөвгүүн Нацагдорж нас 13, өрх нэг, ам хоёр, адуу, тэмээ үгүй, үхэр 4, хонь 21  тэйгээр бүртгэгджээ.
1918 оны сүүлчээр
        Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хаажээ.
1919 оны өвлийн тэргүүн сар
Цэргийн яамнаас түүний (Дашдоржийн) хөвгүүн Нацагдоржийг харьяат яамны албан хэрэгт сайнаар зүтгэсэн (эцгийн) гавьяаг шилжүүлэн хөхүүлэхийг эн тэргүүн зэрэгт шагнажээ.
1921 оны эхээр
        Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамны оролсон туслах түшмэл, Бүх цэргийн жанжин, Д.Сүхбаатарын гарын түшмэлээр дэвшин ажиллажээ.
1921 оны 2 дугаар сарын 19
          «Монголын үнэн» гэдэг сонины анхны дугаар хэвлэгджээ.
1921 оны 8 дугаар сарын 20
        Монгол улсын түүхэнд хобогдох Итали улсын жуулчин Марко Пологийн төв ази ба Дундад улсад аялан явсан хураангуй зохиолыг орчуулсан шагналыг Гэгээрүүлэх яамнаас тогтоосон ханшаар Д.Нацагдоржид олгохыг хүссэн соёл, боловсролын ангийн эрхлэгчийн бичиг гарчээ.
1921 оны 11 дүгээр сар
        Д.Нацагдорж Ардын засгийн Цэргийн яаманд бичээчээр ажиллаж байхдаа тэндэхийн Хувьсгалт Залуучуудын Эвлэллийн «Жавхланг бадруулагч» үүрт гишүүнээр элсчээ.
1920 оны 11 дүгээр сарын 10
        «Монголын үнэн» (Үнэн) сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
1921 оны 7 дугаар сар
        Д.Нацагдорж, Ардын засгийн Цэргийн явдлын яаманд бичээч, Дайчлан бүртгэх хэлтэст туслах туслах түшмэлээр ажиллаж байв.
1921 оны 8 дугаар сарын 12
        Д.Нацагдоржийн эцэг Ц.Дашдорж Монгол Ардын Намд гишүүнээр элсчээ.
1921 оны эцсэт
        Цэргийн яаманд бичээчийн алба гүйцэтгэж байжээ.
        1921 оны ардын журамт цэргийн сүр жавхлан бадартугай шүлэг бичжээ.
1921 онд
        Нацагдоржийн эцэг Дашдорж Ардын засгийн Цэргийн яаманд бичээч хийж байжээ.
1922 оны эхэн үед 
        Монгол улсын бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын тушаалд томилогдон  ажиллажээ.
        Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамны дэргэдэх Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн «Жавхланг бадруулагч» нарийн бичгийн даргаар сонгогджээ. Басхүү Д.Нацагдорж нь жүжгийн анхны дугулан байгуулахад идэвхийлэн оролцсон ажгуу.
        Тэрээр «Залуучуудын жүжиглэлийн тухай» гэсэн өгүүлэл бичсэн нь «Уриа» сонины арван тавдугаарт нийтлэгджээ.
1922 оны 3 дугаар сарын 28
        Монгол ший гэдгийг анх удаа сонирхуулжээ. Энэ бол «Ойрхи цагийн товч түүх» гэдэг хувьсгалын анхны хуьсгаалт жүжиг байсан бололтой. Түүнд Д.Нацагдорж оролцон тоглож байсан  төдийгүй уг жүжгийг зохион найруулалцаж явжээ.
1922 оны 4 дүгээр сарын 29-нөөс
        Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн арван гуравдугаар хурлаар Д.Нацагдоржийг Намын Төв  Хорооны Туслах түшмэл, зохион байгуулах хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд томилон  ажиллуулсан байна.
1922 оны 4 дүгээр сарын үед
    Д.Нацагдоржийг Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн боловч хожимдсн байна.
1922 оны 5 дугаар сарын 2
        Намын Төв Хорооноос Цэргийн яаманд явуулсан 135 тоот бичигт Намын Төв Хорооны 13 дугаар хурлаар Д.Нацагдоржийг Намын Төв Хороонд ажиллуулахаар болсныг мэдэгджээ.
1922 оны дунд үеэр
        Монгол Ардын намд гишүүнээр элсчээ. МАХН-ын Төв хорооны хариуцлагатай ажлыг хавсрах  буюу дагнах замаар хийж  байв.
1922 оны 5 дугаар сарын 27
        Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамнаас Монгол Ардын Намын Төв Хороонд шилжин, зохион байгуулах хэлтэст туслах түшмэлээр ажиллах болов.
1922 оны 5 дугаар сард
        Д.Нацагдорж, намын даалгавараар «Уриа» сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжлага байнга өгч байх, «сурвалжлагч»  аар томилогдов.
1922 оны 7 дугаар сарын 17  ноос 7 дугаар сарын 22
    Д.Нацагдорж, Бүх Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн анхдугаар их хуралд оролцжээ.
1922 оны 7 дугаар сар
        Д.Нацагдорж МАХН-ын Төв Хорооны даалгавар ёсоор Төв хорооны тэргүүн дарг Ц.  Дамбадоржийн хамт тэр үеийн Түшээт ханы хошуунд» одоогийн Өвөрхангай аймгийн Баян-    Өндөр суманд  «байгуулагдсан  ардын  намын болон  эвлэлийн үүрийн  ажлыг шалгах Төв    Хорооны төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.
1922 оны 8 дугаар сарын 5
        Д.Нацагдорж  Монгол Ардын Намын Төв Хорооны төлөөлөгчөөр томилогдон Цэргийн явдлын яамны дэргэдэх намын аравдугаар үүрийг байгуулжээ.
1922 оны 8 дугаар сарын 7
        Д.Нацагдорж, Монгол Ардын Намын Төв Хорооны төлөөлөгчөөр томилогдон Засгийн газрын дэргэд намын 8 дугаар үүрийг байгуулжээ.
1922 оны 8 дугаар сарын үед
        Дашдоржийн Нацагдорж, МАН  ын Төв Хорооны түшмэл байхдаа Намын Төв хорооны дэргэдэх намын аравдугаар үүрт орлогч гишүүнээр элссэн байна.
1922 оны 8 дугаар сард
        Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж эхэлжээ.
        Д.Нацагдорж, Ц.Дамбадоржийн хамт Түшээт хан, Далай гүн, Сэцэнвангийн хошуунд байгуулагдсан намын 1,2 дугаар үүрийн будлиантсан хэргийг арванзургаахан настайдаа таслан шийтгэх Намын Төв Хорооны Төлөөлөгчөөр томлигджээ.
1922 оны 10 дугаар сараас
        Цэргийн улс төрийн хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсран ажиллаж байв.
        МАХН-ын Төв Хорооноос Коминтерний 9 дүгээр их хуралд явуулсан илтгэлийг бэлтгэж  боловсруулахад Д.Нацагдорж оролцжээ. 
1922 оны 12 дугаар сарын 20
        Д.Нацагдорж МАН  ын 11 дүгээр үүрийн бүх гишүүдийн хурлаас Ниислэл хүрээний хог буртгийг цэвэрлэх төлөвлөгөө боловсруулах комиссын гишүүнд томилогджээ.
        Энэ үед Нацагдоржийн эцэг Дашдорж Цэргийн явдлын яамны дайчлан бүртгэх хэлтсийн туслах түшмэлээр ажиллаж байв.
1922 оны 12 дугаар сарын 31
        Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсэн орж, 12117 тоот бат илэрхийлэлт авчээ.
1922 онд
        Манай орноос Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль «КУТВ»-д явуулж суралцуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэр орж батлагдсан байна.             Д.Нацагдорж «Монгол улсын нутгийн захиргааны дүрэм», «Их шавийн захиргааны дүрэм» зэрэг ардын засгийн газрын анхны хуульчилсан баримт бичгүүдийг боловсруулах комиссын гишүүнээр  томилогдон ажилласан төдийгүй уг баримт бичгийн үзэл санааг жинхэнэ амьдралд  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад хүчин зүтгэж байв.
1922-1925 онд
        Намын Төв Хорооны туслах түшмэл, зохиолын хэлтсийн эрхлэгч, Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
1922 оны эцэст
        Д.Нацагдорж,МАН  ын Төв Хорооны Зохиолын хэлтсийн даргаар дэвшин ажиллажээ.
1923 оны 1 дүгээр сарын 6
        Нийслэлийн шинэ сонин»  ны анхны дугаар хэвлэгджээ.
1923 оны 2 дугаар сарын 16
        Монголын анхны Ерөнхий боловсролын дунд сургуулийг нийслэл хүрээнд байгуулав.
1923 оны эхээр
        Д.Нацагдорж, Нийслэл хүрээний «Залуучуудын ший наадмыг залган гаргах комисс»  ын гишүүнээр сонгогдов.   
        Д.Нацагдорж тэргүүтэй хэсэг залуучууд жүжгийн зохиолыг хүч хамтран зохиож ший тавьж   тоглож байсан байна. Энэ үед «Цэнхэрлэн харагдах» гэдэг дуугаа зохиожээ. «Ушаандар»  гэдэг жүжгийн дотор энэ дууг дуулдаг байна.
1923 оны 3 дугаар сарын 17
        Намын Төв Хороо, «Аймгийн захиргааны дүрэм», «Их шавийн нутгийн захиргааны дүрэм» боловсруулах комисс томилоход түүний бүрэлдэхүүнд Д.Нацагдоржийг оруулан ажиллуулжээ.         Д.Нацагдоржийг Намын Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөлд явуулсан 202 тоот албан бичгээр  сургуульд явах болсон тул Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас  чөлөөлжээ.
1923 оны 3 дугаар сарын 31
        Д.Нацагдорж,МАН  ын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүнээр согогджээ.
1923 оны 6 дугаар сарын 25
        Намын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар батлан  ажиллуулжээ. Дээрх хугацаанд Д.Нацагдоржийг Намын Төв Хорооны зохион байгуулах  хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан удаатай.
        Д.Нацагдорж, Ж.Цэвээний хамт Бүх Цэргийн зөвлөлийн дүрмийн төслийг хянах комист тоилогджээ.
1923 оны 6 дугаар сарын 30
        .Нацагдорж, МАН  ын Төв Хорооны орлогч гишүүнээс чөлөөлөгджээ.
1923 оны 7 дугаар сарын 6
        Улаанбаатар хотноо «Нийслэлийн шинэ сонин» хэвлэгдэн гарчээ. Эл сонин 1924 оны 1 дүгээр сарын 18  ныг хүртэл 22 дугаар гарсан бөгөөд Баасан гаригийн дугаар нь 2 3 нүүрээр хэвлэгдэн үнэ төлбөргүй тараагдаж байсан байна.
1923 оны 7 дугаар сарын 15
        Судар бичгийн хүрээлэнгийн 5 дугаар хуралдааны 3 дугаар зүйлээр Сэцэн хан аймгийн Ахай  бээсийн хошууны нутагт бүсийн чулуу хэмээх газар бүхий хэсэг байшин хэмээх эвдэрхий  балгасны бичгийг орос оюутан Казакевичийн хамт Төв Хорооны нарийн бичгийн дарга  Нацагдоржийг илгээж хэвлүүлэн авсугай гэжээ. Д.Нацагдорж их хурлын дундуур энэ  ажлыг  гүйцэтгэхээр томилогджээ.
1923 оны 7 дугаар сарын 18-аас 8 дугаар сарын 10 хүртэл
        Энэ сард хуралдсан МАН-ын 2 дугаар их хуралд намын 11 дүгээр үүрээс Дашдоржийн  Нацагдорж нарын гурван хүн төлөөлөгчөөр оролцож, намын Төв Хорооны гишүүнээр    сонгосон бөгөөд мөн бүгд хурлаас түүнийг Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар сонгожээ.
1923 оны 8 дугаар сарын 2-ноос 8 хүртэл
        Судар бичгийн хүрээлэнгээс «Хэсэг байшин судлах шинжилгээний ангид» Д.Нацагдорж,  шинжилгээний ангийн гишүүн хожим нь монголч эрдэмтэн болсон В.В.Казакевич нар нийслэл  хүрээнээс гарч улаа хэрэглэн гурван хоног явж «Хэсэг байшнд» хүрчээ. «Хэсэг байшин» гэдэг  бол Хэнтий, Дорноговь аймгийн зааг дээр Бүсийн чулууны  өвөрт оршдог балгас юм. Тэгээд 8 дугаар  сарын 8-ны 4 цагт нийслэл хүрээнд иржээ.
1923 оны 8 дугаар сарын 17
        Д.Нацагдоржоос Намын Төв Хороонд Оросын Петроград хотноо удаан хугацаагаар явж эрдэм  сурах болсон тул оноосон албанаас чөлөөлөхийг хүссэн тул Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөл мөн өдөр 202 тоот бичгээр хариу явуулжээ. 
        Д.Нацагдорж, МАН  ын хоёрдугаар их хурлаас Намын Төв Хорооны жинхэнэ гишүүн бөгөөд тэргүүлэгч гишүүнээр сонгогджээ.
1923 оны 8 дугаар сарын орчимд
        «Манай зам» сэтгүүл хэвлэгдсэн байна.
1923 оны 9 дүгээр сарын 15
Нацагдоржийн эцэг Дашдорж Намын Төв Хороонд хүү Нацагдоржийг ахсарч туслахаар явахад улаа олгож өгөхийг хүссэн хүсэлт ёсоор улааны зар шийтгэн олгожээ.
1923 оны намар
    Намын Төв Хороо, Засгийн газраас залуу Нацагдоржийг Хуучны сайн ноён хан аймгийн
    Сэцэн чин ван Наянтын хошуу «одоогийн Архангай аймгийн Их тамир сум» мөн аймгийн Шива  ширээт хутагтын шавьд ардчилсан засаг захиргаа байгуулах засгийн газрын төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ. Энэ үед Д.Нацагдорж 17 настай хөвгүүн байлаа.
    1923 оны 3 дугаар улиралд
    Д.Нацагдорж, Зөвлөлт орос улсад сууж байсан Монгол улсын Элчин сайдын нарийн
    бичгийн даргаар томилогдон Москва орохоор мордсон боловч, замдаа өвчилсөн учир цааш явж чадалгүй Хиагтаас буцсан байна.
    1923 оны 10 сард
    «Монгол ардын нам» сэтгүүлийн эхний дугаар хэвлэгдэв.
    1923 оны 12 сард
    Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагамдулам, Монгол Ардын Намд орлогч гишүүнээр элсэв.                
    1923 онд
    Энэ үед батлагдан гарсан Монгол улсын Бүх цэргийн жанжны дүрэм, Монгол Ардын
    засгийн цэргийн явдлын яамны сайдын дүрэм, бүх цэргийн штабын даргын дүрэм зэрэг хууль тогтоомжийн  баримт бичгүүдийг боловсруулахад Д.Нацагдорж үлэмжийн их нэмэр оруулсан нь эргэлзээгүй.
Нацагдоржийг Бүх цэргийн зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн даргын тушаалд дэвшүүлж,цэргийн зөвлөлийн гишүүн Хатанбаатар Магсаржав,Х.Чойбалсан нартай хамт
    ажиллажээ.
    Д.Нацагдорж, Д.Пагамдуламтай ханилан суужээ.
1923 оны 9 дүгээр сараас 1924 оны 4 дүгээр сар.
    Дотоодыг хамгаалах газрын коммиссарын ажлыг хавсран хийж байв.
 1923 оны 9 дүгээр сарын 15
Энэ үед цаг үеийн шаардлага, боловсон хүчний хүрэлцээгүйн улмаас Д.Нацагдоржийг сургуульд явуулахыг нь хойшлуулж ЗХУ-д суугаа монголын элчин сайдын нарийн бичгийн даргаар  томилжээ.
1924 оны 1 дүгээр сарын 1
    Судар бичгийн хүрээлэнгийн хурлаар «Шинэ ном, судар ба жүжиг,бүжгийн зэргийн бичиг» зохиосон Буяннэмэх, Насанбат,Нацагдорж, бага Гомбожав, Ишдорж нарын зэрэг оюутныг  хөхүүлэхээр шийдэж Д.Нацагдоржийг 50 лангаар шагнасан байна.
1924 оны 1 дүгээр сарын 23
    Д.Нацагдорж, Ц.Гомбожавын хамт «Монголын үгээгүй айлын хөвүүн», «Чингис хааны түүхээс» гэдэг жүжиг зохиож тоглуулсны учир Судар бичгийн хүрээлэгийн шагнал хүртсэн мэдээ бий.
1924 оны 1 дүгээр сард
    Улсын номын сан байгуулагдав. (Одоогийн Монгол улсын үндэсний төв номын сан болой.)
    «Монголын доторх явдлыг шүүмжлэн зохиож, цэнгэлдэх жүжигт гаргах болсон нь» ард нийтээр гэгээрэн боловсроход нэн дөхөмтэй зүйл болох тул «онц шагарч буй» дөрвөн зохиолчийг урамшуулсны дотор «Монголын үгээгүй айлын хөвгүүн», «Чингис хааны түүхээс» жүжиг бичсэн Д,Нацагдорж, найруулагч Гомбожав нарт 50 лан шагнал олгосныг  тэр үеийн сонин хэвлэлээр мэдээлж байв.
1924 оны 2 дугаар сарын 5
    Монголын Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдав.
    Монгол улсад, «Ардын цэрэг» сонин анх буй болов. Улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг дайчдыг сурган хүмүүжүүлэхэд бэеэ даасан тогтмол хэвлэл чухал болохыг харгалзан үзэж, МАХН  ын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурлын шийдвэрээр Бүх цэргийн зөвлөлөөс эрхлэн «Ардын цэрэг» сонинг энэ өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа хэвлэн гаргахаар тогтсон байна. Сонины эрхлэгчээр тэр үед Бүх цэргийн зөвлөлд алба хааж байсан Н.Жамбаа, Д.Нацагдорж нарыг томилжээ. Д.Нацагдорж, «Ардын цэрэг» сонины нэгэн эрхлэгч болж ажилласан нь энэ буюу. Мөнхүү Д.Нацагдоржийн сэтгүүлчийн үйл ажиллагаа ийнхүү цэргийн анхны төв хэвлэлтэй хамт эхэлсэн гэж хэлж болно. Тус сонин 1924.2.5  1925.6.3 хүртэл нэг эрхлэгчтэйгээр ажилласан нь Д.Нацагдоржийн идэвх санаачилга бүтээлч хөдөлмөр зохих үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ сонин 1927 оны 6 дугаар сараас «Хувьсгалын улаан цэргийн соёлын зам», 1930 оны 8 дугаар сараас «Улаан од», «99О оны 2 дугаар сараас «Тусгаар тогтнол» нэртэйгээр тус тус гарсанюм.
    Мөн өдөр Монгол Ардын Намын Төв Хороо, Засгийн газрын хэвлэл «Ардын эрх» сонины анхны дугаар хэвэгдэн гарч улмаар 1925 оны 4 дүгээр сарын 23  ныг хүртэлх хаагдах хугацаандаа 51 дугаар гарсан ажээ.
1924 оны 2 дугаар сарын 5-наас 1925 оны 1 дүгээр сарын 15 хүртэл
Д.Нацагдорж Бүх цэргийн зөвлөлийн сурган боловсруулах хэлтсээс эрхлэн гаргаж байсан  ардын цэрэг» сонины анхны эрхлэгчийн нэг байж уг сонины дугаарыг боловсруулж, үг найруулгыг  нягтлан хяналцаж байсан бөгөөд зохиол нийтлэлийнхээ ажлыг улам өргөтгөж, уг сонинд жилийн турш улс төр, иргэний хэд хэдэн нийтлэл, зарим шүлгийг цохож заасан зохиолчийн нэргүйгээр нийтлэсэн нь Д.Нацагдоржийн бүтээл байсан байж болох юм.
1924 оны 2 дугаар сарын 14
«Ургинская газета» сонины дугаарт Судар бичгийн хүрээлэнгээс монголын залуу бичигчдийн уран бүтээллийг дэмжин урамшуулах зорилгоор дор дурдсан хүмүүст шагнал олгохоор тогтжээ. Үүнд: 1.жүжгийн зохиолуудыг бичсэний учир Буяннэмэхэд 45 лан, 2. Мөн Нацагдорж, Гомбожав нарт 50 лан, 3. Түүхэн жүжиг зохиосон учир Насанбатад 35 лан олгож байсаныг мээлжээ.
1924 оны 3 дугаар сарын 19
    МАХН  ын Төв Хорооны Сурталын хэлтсийн дэргэд «Бүсгүйчүүд тасаг» анхлан байгуулахад эрхлэгчээр нь Д.Нацагдоржийн гэргий Д.Пагамдулам сонгогджээ.
1924 оны 4 дүгээр сарын 30
    Бүх Цэхгийн зөвлөлийн Дотоодыг хамгаалах комиссарын орон тоог хассан тул уг албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан Д.Нацагдоржийг чөлөөлжээ.
1924 оны 5 дугаар сар
    Д.Пагамдулам, С.Янжмаагийн хамт Москва хотноо хуралдах, Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн хуралд оролцох төлөөлөгчөөр томилогдсон боловч уг хуралд оролцож чадаагүй байна.
1924 оны 7 дугаар сар
Д.Нацагдорж хуучин сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу «одоогийн Булган аймгийн Хутаг сум»-д ардчилсан засаг захиргаа байгуулах засгийн газрын төлөөлөгчөөр нэг нөхрийн хамт томилогдон ажиллажээ.
Д.Нацагдорж тус хошууны Наймаа сумын ардыг тус бүрт нь хуралдуулан,сумаас тав таван  төлөөлөгч сонгуулж тэдгээр төлөөлөгчдийг нийлүүлэн дахин хуралдуулж, нууц санал хураан, хошууны шинэ даргыг сонгож батлуулах ажлыг гүйцэтгэжээ. Мөн Намнан уулын хошуу байгуулжээ.
Бас 1924 оны намар Улсын анхдугаар хурал хуралдах байсан учир Д.Нацагдорж хурлын  бэлтгэл, зохион байгуулалтыг ханган мөн хошууны бүх ардын хурлыг хийлгэн аймгийн хуралд очих төлөөлөгчийг сонгуулах ажил хийжээ. Энэхүү төрийн алба гүйцэтгэх хариуцлагатай ажлыг  Нацагдорж 18 насандаа хийж байжээ.
1924 оны 8 дугаар сарын 4-нөөс 9 дүгээр сарын 1
Д.Нацагдорж нийслэл хүрээнд хуралдсан МАН-ын 3 дугаар их хуралд МАН-ын Төв  Хорооны гишүүний хувьд төлөөлөгчөөр оролцож улмаар Намын Төв Хорооны орлогч гишүүнээр  сонгогджээ.
Энэ үеэс эхлэн засгийн газрын нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж  байжээ.
1924 оны 8 дугаар сарын 27
    Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Нацагдоржийг Засгийн газрын нарийн
    бичгийн даргаар сонгож, хавсран ажиллуулжээ.
        Тэргүүлэгчдийн хурлаар  батлахад уг комиссын бүрэлдэхүүнд Д.Нацагдорж орж сургуульд явах хүртлээ намын шалгалт цэвэрлэгээний ажилд идэвхтэй ажиллаж байсан байна.
1924 оны 9 дүгээр сарын 19
    Д.Пагамдулам МХЗЭ-ийн гуравдугаар их хурлаас эвлэлийн аливаа орлого заолагыг хянан байцаах комиссын гишүүнд сонгогдов.
1924 оны намар
    Д.Нацагдорж МАХН-ын Төв Хорооноос Монголын Пионерийн байгууллагыг үүсгэн байгуулах бэлтгэл ажил хийх даалгавар авчээ.
1924 оны 10 дугаар сарын 1
    Д.Нацагдорж МХЗЭ-ийн гуравдугаар их хурлаас Эвлэлийн Төв Хорооны даргын орлогчоор сонгогджээ
    Д.Нацагдорж, Ө.Барахын хамт МХЗЭ-ийн Төв Хорооны ший жүжгийн эрхлэгчид сонгогджээ.
    Д.Пагамдулам МХЗЭ-ийн гуравдугаар их хуралд үг хэлж, эвлэлийн гишүүн эмэгтэйчүүдийг хэрхэн боловсруулах талаар санал дэвшүүлжээ.

1924 оны 11 дүгээр сарын 8  наас 30
    Д.Нацагдорж нийслэл хүрээнд хуралдсан БНМАУ  ын анхдугаар хуралд төлөөлөгчөөр оролцож Хувьсгалт залуучуудын нэрийн өмнөөс үг хэлжээ.
    Д.Нацагдорж Улсын анхдугаар хурлыг хуралдуулж, үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд идэвхийлэн оролцжээ.
1924 оны 11 дүгээр сарын 6
    Д.Нацагдорж «Дөрвөн цаг 14 минут» шүлэг бичжээ.
1924 оны үеэс
    Д.Нацагдорж МХЗЭ  ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.
1924  өөс 1925 онд
    Д.Нацагдорж «Ардын цэрэг» сонины эрхлэгцээр ажиллаж байв.
1924  өөс 1929 он хүртэл
    Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнгийн сул цалинт оюутан байжээ.
1925 оны 1 дүгээр сарын 5
    МАХН   ын Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөлд явуулсан 1 тоот бичигт Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Нацагдоржоор Сурган хүмүүжүүлэх хэлтсийн даргыг түр хавсруулахад татгалзах зүйлүй гэсэн хариу яуулжээ.
1925 оны 1 дүгээр сарын 12
    МАН   ын 3 дугаар их хурлын шийдвэрийн дагуу тус намын хэмжээгээр явагдсан анхдугаар шалгалт цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж явуулах төв комиссыг Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар батлахад уг комиссын бүрэлдэхүүнд Д.Нацагдорж орж,сургуульд явах хүртлээ намын шалгалт цэвэрлэгээний ажилд идэвхтэй ажиллаж байсан байна.
1925 оны 2 дугаар сард
    Сүхбаатарын нэрэмжит клуб нээгджээ.
1924    1925 оны 3 дугаар сард 
МАХН-ын Төв Хорооны дэргэд МҮЭ-ийг байгуулах, түүний дүрэм, бусад баримт бичгийг боловсруулах тусгай комисс байгуулах үед Д.Нацагдорж уг комиссын гишүүнээр томилогдсон байна. МАХН байгуулагдсаны 4 жилийн ойг Нийслэл хүрээнд тэмдэглэжээ. Тэрхүү баярын хурал дээр Д.Нацагдорж үг хэлжээ.
1925 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл
Д.Нацагдорж Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байв.
1925 оны  5 дугаар сарын эхээр
Д.Нацагдорж Пионерийн товчооны даргаар хавсран ажиллажээ. Д.Нацагдорж пионерийн дуу «Залгамжлагчийг залгамжлах пионер багачуудын дуу»  хэмээх алдарт зохиолоо туурвижээ.
1925 оны 5 дугаар  сарын 21
Үйлдвэрчний эвлэлийг байгуулах комисс хуралдаж байгуулагдсанаасаа хойш хийсэн ажил  үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэрхэн бий болж байгаа байдлыг хэлэлцээд үйлдвэрчний  эвлэлийн 4 салбар эвлэл бүхий дөрвөн товчоог байгуулахад Д.Нацагдорж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
1925 оны 6 дугаар сарын 23
Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар МАХН-ын 4 дүгээр их хурлын баримт бичиг боловсруулах комисс томилжээ. Энэ комиссын бүрэлдэхүүнд Д.Нацагдорж ажилласнаараа нам улс төр, нийгэм эдийн засгийн бодлогыг тодорхойлон заасан шинэ программ, намын үзэл суртал зохион байгуулалтын цаашдын бэхжилтэд нэн ач холбогдолтой дүрэм  баталсан тус их хурлын ажилд өөрйин хувь нэмрийг оруулжээ. 
    1925 оны 6 дугаар сарын 27
Улаанбаатар хотын пионерийн дөрвөн бүлэг 200 гаруй  гишүүдтэй болж , пионерийн  байгууллага  бий болсоны ёслолын  хурал  үйлдэж , түүнд  нам засаг МХЗЭ-ийн  удирдлагууд  комминтерни, КИМ-ийн  төлөөлөгчид  оролцож  пионерийн товчоо байгуулагдан  тус товчооны  даргаар МХЗЭ-ийн ууган гишүүн  Дашдоржийн  Нацгдоржийг сонгожээ.
    1925 оны 7 дугаар сард
    Намын Төв Хороо, Д.Нацагдоржийн сургуульд явах болсныг харгалзан үзэж сарын чөлөө олгожээ.
    1925 оны 8 дугаар сарын 14
    Намын Төв Хорооны зохион байгуулах зөвлөлийн 5 дугаар хурлаар Д.Нацагдоржийг
    сургуульд явах өргөдлийг сайшаан дэмжиж, Төв Хорооны орлогч гишүүн, намын шалган  цэвэрлэх комисс, үйлдвэрчний эвлэлийн комиссын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлжээ.
    1925 оны намраас 1926 онд.
    Д.Нацагдорж Ленинград цэргийн улс төрийн академид суралцахаар оджээ.
    1925 онд 
    Д.Нацагдорж жүжгийн зохиол бичиж байсан учир судар бичгийн хүрээлэнгийн шагнал
     хүртэж  байжээ.
    1925 оны 10 дугаар сарын 28
    Налайх дахь Тоньюкукийн гэрэлт хөшөөнд хамгаалалтын барилга барих тухай харъяат
    шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчид түүхийн тасгийн эрхлэгч Д.Нацагдорж санал оруулжээ.
1926 оны зун
    Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид суралцажбайсан
Д.Нацагдорж сургуулийн чөлөөгөөр орон нутагтаа иржээ.
1926 оны 6 дугаар сарын 17
БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 9 дүгээр хурлын тогтоолоор  улсын 15 жилийн ойн баярын үеэр Монголын хувьсгалын тухай лекцийг уншуулахаар Д.Нацагдоржийг томилсон бичиг гаргажээ.
1926оны 8 дугаар сарын 4
Д.Нацагдорж «Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн таван жилийн ой» хэмээх
өгүүллээ бичжээ.
1924    1926 оны 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 23
Д.Нацагдорж Бүх цэргийн зөвлөлийн туслах түшмэлээр ажиллажээ.
1926 оны 8 дугаар сарын 17
Д.Нацагдорж «Улаанбаатараас Берлин хүртэл» хэмээх шүлэглэсэн замын тэмдэглэл найрааглалаа бичжээ.
1926 оны 9 дүгээр сарын 14
Энэ өдөр хуралдсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны зохион байгуулах  зөвлөлийн 24 дүгээр хурлаар гадаадын сургуульд суралцахыг хүсэгчдийн асуудлыг авч хэлэлцээд  Япон улсын сургуульд Монгол сурагчдыг түдгэлзэж, уг явуулахаар төлөвлөсөн Д.Нацагдорж,  Пагамдулам нарын 6 хүнийг Герман улсын сургуульд нэмэн илгээж, улс орондоо чухал хэрэгцээтэй мэрэгэжил эзэмшиж ирэх итгэл хариуцлага ногдуулжээ.
1926 оны 10 дугаар сарын 14
Д.Нацагдорж тэргүүтэй сурагчид Улаанбаатараас өртөөгөөр мордон Алтанбулаг хүрч Зөвлөлт орос улсын нутгаар дамжин явсаар Герман улсад хүрчээ.
1926 оны намраас 1929 оны хавар хүртэл
          Д.Нацагдорж Улаанбаатар хотоос Герман улсын нийслэл Берлин хотод очиж хэлний  бэлтгэл хийгээд төдөлгүй Лейпциг хотын сэтгүүлчийн сургуульд суралцаж иржээ.
1927 оны 6 дугаар сарын эхээр
    Д.Нацагдорж Берлиний хэлний институтийн 1 дүгээр курсыг дүүргээд 2 дугаар курсыг
    дүүргэж амжаагүйгээр Пагамдуламын хамт Лейпциг хотноо шилжжээ. Лейпцигт байхдаа  Бозештрассе гудамжны 4 тоот хаалганд Бек гэдэг айлд сууж байжээ.
    1927оны 8,9 дүгээр дүгээр сард
    Германы Ванзес нуур, Шилдхори  гэдэг амралтын газар болон Мюнхен, Райхалле, Вердер
    зэрэг газруудаар Нацагдорж Пагамдуламын хамт жуулчлан амарчээ.
    Д.Нацагдорж «Алс газар сурахаар явагч», «Бидний сурагчид» шүлгээ бичжээ.
    1927оны 12дугаар сарын 6
         Ардыг Гэгээрүүлэх Явдлын яамны сайд Эрдэнэбатхаанд «Сурагчийн сэтгүүл» гаргах  тухай зөвшөөрөл ирүүлэхийг хүссэн бичиг явуулжээ. Уг бичгийг Д.Нацагдорж хариуцан боловсруулж  сэтгүүлийн зорилгыг тодорхойлон бичсэн байна.
    1927  онд 
    Гадаадад суралцагчдыг бүртгэсэн дансанд Д.Нацагдоржийн Берлинд хэлбичгийн сургуульд
    сайн суралцаж байсан тухай тэмдэглэсэн нь бий.
1928 оны 9 дүгээр сар
    Д.Нацагдорж «Манай үе ба манай үүрэг» , «Цаг, цаг,цаг» гэсэн хоёр нийтлэл Герман
    Берлин хотноо гаргасан монгол оюутны «Сурагчдын бичмэл» сэтгүүлийн 1 дүгээр дэвтэрт  нийтлэгдсэн байна.
«Майн нэгнийг хөрөнгөтний газар үзжээ»  өгүүллэгээ бичжээ.
1929 оны 1 дүгээр сарын 9
    МАХН-ын Төв Хорооны  суртлын хэлтсээс эрхэлж Монголын хувьсгалт зохиолчдын
    бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Энэ байгууллагын гишүүнд Д.Нацагдорж элсэж идэвхийлэн  ажилласан байна.
    1929 оны эхэн үеэс
    Төмөрийн заводад орчулагчаар ажиллаж улмаар Шинжлэх ухааны хүрээлэн (Одоогийн
    шинжлжх ухааны академид)  орчуулгч эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан  байна.
    1929оны 7дугаар сараас 
    Монголын пионерийн төв товчоо Зөвлөлтийн олон бүгд найрамдах улсуудын пионерийн
    байгууллагатай захидлаар харилцаж холбоо тогтоосон бөгөөд тэдгээр захидлын нэлээдийг их зохиолч Д.Нацагдорж бичиж байжээ.
    1929оны 8 дугаар сарын 10
    Москва хотод болсон Бүх холбоотын өсвөрийн чуулга уулзалтад оролцох БНМАУ  ын
    өсвөрийн пионер сурагчдын төлөөлөгчдийг их зохиолч Д.Нацагдорж удирдаж явсан. 
    1929 оны 8 дугаар сарын сүүлчээр
    Намын Төв хороо, Ардыг гэгээрүүлэх яаманд хувийн өргөдөл бичиж,Ардыг гэгээрүүлэх яам
    буюу Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтнийг бэлтгэх орон тоон дээр Герман улсад  үргэлжлүүлэн  суралцуулах тусгай зааврын дагуу тэндэх сурагчдын дунд улс төрийн бодлогыг нэвтрүүлэх,  сурагчдын бичмэл сэтгүүл гаргах. Жич сонины сурвалжлагчийн үүргийг даалган  гүйцэтгүүлэхийг  хүсэн мэдүүлжээ.
    1929 оны 12 дугаар сард
    Монголын уран зохиолч нарын бүлгэмээс эрхлэн «Уран үгсийн чуулган» хэмээх 285 хуудас
    бүхий цоморлигийг 5000 дэвтрээр гаргажээ. Уг номд 15 зохиолчийн 36 бүтээл орсоны дотор Д.Нацагдоржийн «Пионерийн дуу» хэвлэгдсэн байна.
1929 онд
    Герман, Францад суралцаж байсан зарим монгол сурагчдыг феодал, тайж гаралтай хэмээн
    гэдрэг татахад тэдний дунд Д.Нацагдорж байжээ.
            1930 оны 2 дугаар сарын 21
    МХЗЭ-ийн Төв хорооны  сонин «Залуучуудын үнэн»- д Д.Нацагдорж, «Эдүүгээ цагт хүн
    төрөлхтний гаргасан кино хэмээх сүүдрийн…», «Цахилгааны…», «Шашин ба төр хэмээх хоёр…» өгүүлэл бичиж, (үзэг) хэмээх нууц нэрээр гаргасныг эрдэмтэн А.Очир, «Д.Нацагдоржийн уран бүтээлийн нууц нэр хийгээд шинээр олдсон бүтээлийн тухай» өгүүлэлдээ нийтлүүлсэн билээ.
1930 оны 7 дугаар сарын 25
«56 жилийн өмнө» хэмээх шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллийг «Үзэг» гэдэг нууц нэрээр Д.Нацагдорж хэвлэн нийтлүүлжээ.
    1930 оны 8 дугаар сарын 8
    Монголын уран зохиол оролдогч залуусын анхдугаар хурлаар уран зохиолчдын төв
    товчоог сонгон байгуулж товчооны бүрэлдэхүүнд Ядамсүрэн,Булыщев,Дугаржав,Гонгор, Нацагдорж нарыг сонгожээ.
    1930 оны 9 дүгээр сарын 9
    МАРЗ «Моньгольская ассоциация революционных зохиолчид»-ын Төв товчооны
    тэргүүлэгчдийн хурал болж, товчооны даргаар Ядамсүрэн, нарийн бичгийн даргаар Нацагдорж нарыг сонгож МАРЗ-ыг нээсэн тухай мэдээг ВАПП (Все союзная ассециация пролетарских  писателей)- д явуулахаар тогтоожээ.
    1930 оны 9 дүгээр сарын 25
    МАРЗ-ын Төв товчооны тэргүүлэгчдийн хоёрдугаар ба бүх гишүүдийн хоёрдугаар
    хурлаар МАРЗ-ын талаар монголын хувьсгалт зохиолчдын эвлэлийн төв хорооны тэргүүлэгчдийн гаргасан тогтоолыг хэлэлцэж сайшаагаад МАРЗ-ын төв товчоог шинэчлэн сонгосон байна. Үүнд Жинхэнэ тэргүүлэгчдэд Нацагдорж, Банзрагч, Цэндсүрэн, орлогчдод Дугаржав, Ядамсүрэн нарыг сонгожээ. Тус хурлаас МАРЗ-д эрх биш тусгай нарийн бичгийн даргатай байваас хэрэг явдлыг эрхлэн явуулах ба хөгжүүлэхэд тустай болох учир энэ 10 дугаар сарын 1-нээс эхлэн нөхөр  Нацагдоржид 50 төгрөгийн цалин олгож нарийн бичгийн даргын хэргийг эрхлүүлэх…»-ээр            шийдвэрлэсэн байна.
    1930 оны 9 дүгээр сарын 30
    Д.Нацагдорж, «Залуучуудын үнэн» сонины энэ өдрийн дугаарт «Балар хуучны бүдүүлэг
    цагт…» гэдэг өгүүлэл нийтлүүлжээ.
    Мөн энэхүү дугаарт «Үүний урьд…» гэдэг өгүүлэл нь бий.
1930 оны 12 дугаар сарын 3
    Д.Нацагдорж, Зөвлөлтийн зохиолч М.Булышевтай хамтран хөдөлмөрлөж МАРЗ-ын
    дүрмийг бүх зохиолчдын хурлаар оруулж хэлэлцжээ.
    Мөн МАРЗ-ын зохиолчдын 5 дугаар хурлаар зохиолч нарын дунд уран зохиолын онолын
    хичээл явуулах, зохиолчдоос эрхлэн уран уран сайхны үдэшлэг зохиох тухай хэлэлцэж  үдэшлэгийг зохион явуулах коммист Буяннэмэх, Булышев, Нацагдорж, Ефремов, Батсүх   нарыг    сонгон баталжээ.
1930 оны 11 дүгээр сарын 4
МАРЗ-ын Төв товчооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарчээ. Уг тогтоолд «МАРЗ-ыг  байгуулсан тухай ухуулахын эх (бичиг) ба МАРЗ-ын дүрмийг хэлэлцээд ухуулгыг дэлгэрүүлэх,   тодорхой яруу болгон эрхэмлэх тунхаг болгох ба мөн дүрмийг дэлгэрүүлж гишүүдийг хэрхэн элсүүлэх, аймаг хөдөөгийн салбарыг хэрхэн байгулах зэргийг тодорхойлж басхүү МАРЗ-ын  зорилгоос эхэнд дурдваас зохих учир Нацагдорж нарт даалгаж засуулаад дэлгэрүүлж ирүүлэхээр  тогтов» гэжээ.
Д.Нацагдорж Монголын зохиолчдын эвлэлийг анх байгуулсан тухай тунхаг, мөн эвлэлийн дүрэм, эрх хэмжээний дүрмийг тус тус боловсруулахад оролцжээ.
1930 оны 11 дүгээр сарын 28
Монголын хувьсгалт уран зохиолчдын эвлэл байгуулагдав.
1930 оны үед
Д.Нацагдорж Зөвлөлтийн түүхч Г.Е.Грумм Гржимайлогийн бичсэн «Баруун монгол ба урианхайн хязгаар» гэдэг зохиолын хоёрдугаар ботийг орчуулж, монголын түүхтэй холбогдсон бас бус  нэлээд орчуулга хийсэн байна.
1930 оны намар
Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Цэвээнтэй хамтарч Карл Марксын «Капитал»-ын нэгдүгээр ботийн эхний хэсгийг орчуулж эхэлжээ.
1930 онд 
«Хувьсгалт дуунуудын түүвэр»-ийг Ардыг гэгээрүүлэх яам ба Пионерийн төв товчооноос  хэвлэн гаргажээ. Түүнд Д.Нацагдоржийн «Пионерийн дуу» нотын хамт хэвлэгджээ. Шинжлэх  ухааны хүрээлэнгийн харъяа Улсын музейн эрхлэгчээр Д.Нацагдоржийг томилж хавсарган ажиллуулсан байна. Д.Нацагдорж  «Аальгүйгээс хамаргүй», «Анагаах ухаан», «Бид хэд», «Гайхалтай»,«Гимнастик»,«Гэдэсний нян»,«Ертөнцийн сонин»,«Залуу нас цэцэгийн адил», «Залуучуудын үнэн»,«Зарц бүсгүй»,«Ламбугайн нулимс»,«Намрын өглөө»,«Нуугдсан эрдэнэ», «Нууц янаг»,«Олон улсын залуучуудын өдөр»,«Пионерийн лагерь дээр»,«Соёлыг гайхав»,«Түвд эмнэлэг»,«Туурганы зургийг үзвэл»,«Туяа үзэгдэв»,«Үйлдвэрчний бие»,«Хаврын сайн өдөр», «Харанхуй хад»,«Хи,хи,хи»,«Хоёр залуу эр эм»,«Хоёр зохиолч»,«Хувьсгалын дайсан шар харгис, хүний дайсан дотуур гадуур  өвчин»,«Хуучин хүү»,«Хүрээний  хүүхэн»,«Хэвлэл»,«Шувуун саарал», «Энэтхэг бүсгүй»,«Янжуур» зэрэг олон арван зохиолоо бичжээ.
1931 оны 1 дүгээр сарын 6
      Нэгэн албан бичигт Д.Нацагдорж, Монголын зохиолчдын холбооны номын санг  байгуулахаар санаачилснаа уг холбооны нэрийн өмнөөс бичиж байв.
1931 оны 1 дүгээр сарын 15
Зохиолчдын «Эрх хэмжээний дүрмийг» хэлэлцжээ. Зохиолчдын эрх хэмжээг төлөвлөснийг  хэлэлцээд хараахан үл нийцсэн тул нөхөр Ядамсүрэн, Буяннэмэх, Нацагдорж нарыг томилж  залруулан ирүүлж зохих газар явуулаад гүйцэтгүүлэхээр тогтжээ.
МАРЗ-ын бүх гишүүдийн хурлын тогтоол ёсоор…МАРЗ-ын хэвлэлийн харилцааны  эрхлэгчээр сонгогджээ.
Д.Нацагдорж Монголын уран зохиолчдын байгууллагын анхны сэтгүүлийг  санаачлан хэвлэлд бэлтгэгчийн нэгэн мөн байв.
Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар орж ажиллажээ.
1929-1931 оны 1 дүгээр сарын 15 хүртэл
Д.Нацагдорж Төмөрийн заводад орчуулагч,«Залуучуудын үнэн»  сонины ажилтнаар ажиллаж байжээ.
1930-1931 онд
Д.Нацагдорж «Залуучуудын үнэн» сонинд утга зохиолын ажилтан байжээ.
1931 оны 1 дүгээр сараас 1937 оны 3 дугаар сарын сүүүлч хүртэл
Д.Нацагдорж шинжлэх ухааны хүрээлэнд оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ба, дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж байжээ.
1931 оны 2 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 22 хүртэл
Д.Нацагдорж Ерөөгийн газар тусгай албанаа 3 сар 10 хоног томилогдон явжээ. Шинжлэх  ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Цэвээнтэй хамтран К.Марксын «Капиталын»-ын тэргүүн  ботийн эхний хэсгийг орчуулсан ажээ.
1931 оны 7 дугаар сарын 21
Хувьсгалын уран зохиолчдын бүтээлээр «Залуучууын үнэн» сонинд тусгай нүүр гаргажээ. Эл нүүрт Д.Нацагдоржийн«Хавар»,«Хуучин хүү» зохиолууд хэвлэгджээ.
1931 оны 8 дугаар сарын 1-нээс 9дүгээр сарын 1 хүртэл
Д.Нацагдорж дүрмийн ёсоор 1 сарын чөлөө авчээ. 
1931 оны 11 дүгээр сарын 2
            Энэ өдөр хуралдсан Монголын уран зохиолчдын хурлын тогтоолд Д.Нацагдорж бас зохиочдыг хэвлэл радиотой холбох талаар үүрэг аван ажиллаж байсыг түүнчлэн ший жүжгийн болон дууны зохиолыг хариуцан хэрэгжүүлж байсныг заажээ.
1931 оны 12 дугаар сарын 31
             Д.Нацагдорж нь хэсэг нөхдийн хамт шинэ жилийг угтаж ёсолсныг нь шалтгаан болгон Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн мэргэжилтэн Гомбожав, Комбинатын инженер Хурлаат, орос эхнэрийнхээ хамт,Намннандорж орос эхнэрийнхээ хамт, Гаалин мөн орос эхнрийнхээ хамт… Т.Нацагдорж, гомбо, бас Намдаг нарыг баривчилсан юм билээ.
    Д.Нацагдорж нарыг баривчилсан нь хоёр шалтгаантай юм. Нэгд, Дотоодыг хамгаалахынхан эдгээр хүмүүс шинэ жилйг угтсан биш, зүүн зүгт манж гоо хэмээх улс бий босны нэг жилийн ойг тэмдэглэв гэж хардахад хүргэсэн… Хоёрт, Шинэ жилийг угтахад орос эхнэрийнхээ хамт оролцсон, Берлин хочит Бат  Очир гэрэл зураг татаж авсан зургийнхаа нэг хувийг дотоодыг хамгаалахад шилжүүлэхдээ ард нь «Тайж Нацагдоржийн банкет» гэж бичсэнийг шалтаг болгон баривчилсан гэдэг.
1931 онд
             Д.Нацагдорж «Анхны цас», «Мөрөөдөл», «Нойрын дунд», «Од», «Октябрь», «Өвлийн
хүйтэн янагийн халуун » «Уриал» ,«Үүрийн жавар уурын чимээ»,«Феодалын янаглал», «Хавар», Халаг «Хөдөөталынүзэсгэлэн», «Хөх тэнгэр цэлийнэ»,«Хүргэн хүү»,«Шинжлэх ухаан» зэрэг
шүлэг, өгүүллэгүүдээ туурвин бүтээжээ.
1932 оны эхээр
    Д.Нацагдорж голлон санаачилж МАРЗ ын Төв товчооноос байгуулан хэлэлээд
«Хувьсгалын уран зохиол»  гэдэг  сэтгүүлийг хэвлэн гаргажээ. Энэ сэтгүүлд Д.Нацагдоржийн уран бүтээл хэвлэгдсэн байна.
1932 оны 5 дугаар сарын 18
Д.Нацагдоржийг баривчлан хорьж,мөрдөн байцааж эхэлжээ. (Бүтэн 6 сар гянданд хоригдсон байна.)
1932 оны 8 дугаар сарын дунд үед
Шорон гянданд сууж бие тэсэхүй бэрх болсны учрыг гаргаад хийсэн хэрэгггүй «Хилсээр хоригдож буй болох тул даруй хэргийг цагааиган өршөөлийг үзүүлнэ үү» гэсэн өргөдлийг гаргажээ.
1932 оны 10дугаар сарын 29
Д.Нацагдоржийн нэгэн жилээр тэнсэн харгалзаж суллах шийдвэр гаргажээ. Тийнхүү хилс хэргээр Д.Нацагдорж 170 хоног гянданд хоригдохдоо эрүүлмэнд үлэмж муудахын зэрэгцээ бас нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсжээ.
1932 оны 11 дүгээр сар
Д.Нацагдорж «Октябрийн хувьсгалын 15 жилийн ойд зориулсан илтгэл»  бичжээ.
1932 онд
Д.Нацагдорж «Цагаан сар ба хар нулимс» гэдэг алдарт өгүүллэгээ болон«Ааш зан хувирахуй»,«Аугаа  хүчтэн»,«Би хэн бэ,чихэн бэ»,«Залуу бие ганихрахуй»,«Залуу бүсгүй»,«Зургийн аппрат»,«Орчлонгийн жамыг танихуй»,«Со-ё чамайг хайрлана»,«Тэргэл сарыг үзэхүй»,«Уйтгар зовлонг санагдуулахуй»,«Эрүүл явбал улсын наадам үзнэ»,«Ургамал бодисыг мөрөөдөхүй»,«Хан ертөнцийн сар»,«Хувьсгалын үр»,« Эсэргүүг сонсвол»,«Эрх чөлөөг хүсэхүй»,Янаг амрагаа мөрөөдөхүй» зэрэг шүлэг зохиолуудаа бичсэн ажээ.
Д.Нацагдорж латин үсгийн дүрэм зохиосон байна.
Д.Нацагдорж энэ онд хилс хэрэгт гүтгэгдэж байхдаа шоронд чихрийн цаасан дээр 10 гаруй шүлэг бичсэн байна.
1933 оны 1 дүгээр сарын 11
Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хурлаар монгол хэлний тайлбар толь зохиох комисст Ринчен, Шагж, Гомбожав, Дорж, Цэвэл, Дамдинсүрэн, Нацагдорж нарыг томилжээ. Энэ комиссын гишүүд 1933-1935 онд «Монгол хэлний тайлбар толь» ийн тэргүүн, дэд дэвтрийг  зохион төгсгөж, эцсийн хяналтад оруулсан байна. Д.Нацагдорж удирдан зохион байгуулж   гуравдугаар дэвтрийг 1936 онд зохиолгосон гэдэг.
    1933 оны 3 дугаар сарын 15
 Тайлбар толийн товчооны гишүүдийн анхдугаар хурлаар бүх хуулах, сийрүүлэх ажлыг
 Дамдинсүрэн, Нацагдорж нарт хариуцуулжээ.
 1933 оны 3 дугаар сарын 21
 Д.Нацагдорж шинжлэх ухааны хүрээлэнгийн орчуулагчийн албан тушаалд дэвшин жил гаруй ажиллахдаа)  ШУХ-ийн ажилтнуудын цалингийн цэсээс үзэхэд) Д.Нацагдорж тэргүүн  зэргийн  орчуулагчийн зэрэгтэй байжээ.
1933 онд
 Д.Нацагдорж «Учиртай гурван толгой» хэмээх алдарт дууриа бичив. Мөн уран зохиолчдын холбооноос радио уран зохиол нэвтрүүлгийг эрчимтэй явуулж эхэлжээ. Энэхүү анх удаагийн радио уран сайхны үдшид хүрэлцэн ирсэн зохиолчдыг нэрлэвээс: Нацагдорж, Содном, Даваа, Цэрэн-очир, Ломбодорж, Сэнгээ, Доржсүрэн, Наваан-Юндэн болон алдарт дуучид оролцсон байна.
Д.Нацагдорж  «Миний нутаг»" гэдэг алдарт найраглалаа бичиж анх Шинжлэх ухааны
хүрээлэнгийн ханын сонинд гарчээ. Энэ онд «Хэнз хурга»,«Хоёр ишиг»,«Мөнгө»,«Анчны дуу» ,«Идэр хоёр», «Үзэгдээгүй  юм», «Нар аа», «Сараа», «Шог шүлэг», «Хүн хэдэн удаа үхэж болох вэ»,«Эгшиг» зэрэг шүлэг, найраглал, үргэлжилсэн үгийн зохиолуудаа бичжээ. 
1934 оны 1 дүгээр сар
Д.Нацагдоржийн «Миний нутаг» хэмээх 12 бадаг алдарт найраглал хэвлэгджээ. Мөн Д.Нацагдоржийн «Үзэгдээгүй юм» өгүүллэг, «Үндэсний соёлын зам» сэтгүүлийн гурван дугаарыг дамжин хэвлэгдсэн байна.
 1934 оны 3 дугаар сарын 21
 Д.Нацагдорж тэргүүн зэргийн орчуулагчийн албан тушаалд дэвшин ажиллажээ.
 Д.Нацагдорж, Д.Намдаг нарын зохиол «Би биш» (5 үзэгдэлт жүжиг) хэвлэгджээ. Энэ
 жүжгийг ардыг гэгээрүүлэх яамнаас 500 хувь дэвтэрлэн гаргасан байна.
1934 оны 3 дугаар сарын 22
    Д.Нацагдоржийн охин Н.Ананда Улаанбаатар хотноо мэндэлсэн өдөр юм..
    1934 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5
    Энэ үед хуралдсан МАХН-ын 9 дүгээр их хурлаас 20-30 -аад оны үед утга зохиолын
    хөгжлийн уран бүтээлийн туршлагыг дүгнээд «Уран зохиолыг шинээр бичиж эхэлж байгаа шүлэгч бөгөөд уран зохиолч Нацагдоржийн «Үзэгдээгүй юм»,«Миний нутаг» магтаал шүлэг, жүжгийн  зохиолч Ядамсүрэн, С.Буяннэмэх нарын бичсэн шүлэг өгүүллэгүүд мөн залуучуудаас бичсэн шүлэг эдгээрийг үзвэл тус улсын уран зохиолын хувьд чухамхүү шинэ зам нээгдүүлж, үнэн  байдлаас үндэс авч уламжлан найруулж бичих нь манай уран зохиолчдоос хичнээн оролдож бие хөгжөөн бэлтгэж бүхийг илтгэж байна гэж тэмдэглэжээ.
    1934 оны 10 дугаар сарын 12
    Монголын уран зохиолчдын холбооны хуучин шинэ гишүүдийн хурал болж Д.Нацагдорж,
    С.Буяннэмэх, Т.Нацагдорж, Өлзий очир, Пүрэв, О.Чимид, Цэндийн Чимид, Доржсүрэн, Ламжав, Наваанюндэн, Намдаг, багшийн сургуулийн Хасдорж, Мижээ, Намжилдорж, Жамц нар оролцжээ.
    1934 оны 12 дугаар сар
    Д.Нацгдоржийн «Учиртай гурван толгой» дуурийн жүжгийг урлагийн тайзнаа анх тогложээ.
    1934 онд
    Д.Нацагдорж, Д.Намдаг нарын зохиол «Би биш» жүжиг,«Адуу манаанд»,«Ажилчны 
    бие»,«Гуанзны  хүүхэн»,«Дөрвөн цаг»,«Монголын үрс маш олон болтугай»,«Өвлийн нэгэн үдэш», «Өвлийн шөнө»,«Сэхээтэн»,«Соронзон»,«Учиртай гурван толгой»,«Хувьсгалын өмнөх үеийн эрүүл  энхийн байдал»,«Хувьсгалын үед»,«Хэлхээгүй сувд»,«Цуст байлдаан»,«Шинэ эмнэлэг»,«Эзгүй хээр»,«Янаг»,«Яр янхны шуудан» зэрэг зохиолуудаа бичжээ.
    1935 оны 1 дүгээр сарын 23
    Шинжлэх ухааны тэргүүлэгчидэд Д.Нацагдорж өөрийнхөө биеийг сүүлийн үед
    сульдаж зүрх судас,мэдрэлийн өвчтэй болсныг уламжлаад энэ өвчнийг эдгэрүүлэх талаар  СССР улсад 3 сарын хугацаатай явуулж өгөхийг хүсэж өргөдөл гаргажээ.
    1935 оны.3 дугаар сар
    Уран сайхны улс төрийн зөвлөлөөс эрхлэн «Дөрвөн цагийн эргэлт ба хүмүүний аж төрөл
    хийгээд хөгшин залуугийн хувирал» зэргээр  дуу шүлгийн уралдаан зарласанд 27 яруу найрагчид оролцож Буяннэмэх их Нацагдорж бага Нацагдорж нарын шүлгүүд хоёрдугаар байранд,Наваан-Юндэн,Дүгэржав,Санжид нарын зохиол 3 дугаар байранд,Цэвэгмид,Цэрэночир,Чимид,Бүтэд нарын зохиол дөрөвдүгээр  байранд тус тус шалгарчээ.
    1935 оны 5 дугаар сарын 22
    Шинжлэх ухааны тэргүүлэгчдийн хурлаар шинэ байгуулагдсан түүхийн тасгийн
    эрхлэгчид Д.Нацагдоржийг томилж, сар бүр 300 төгрөгийн цалин олгохоор тогтсон  байна. 
    1935 оны 10 дугаар сарын 11
    Уран сайхны улс төрийн зөвлөлийн уран зохиолчдын товчооны гишүүдийн хурал
    болжээ. Тус хуралд Санжид, Ринчен, Сэнгээ, Чимид, Цэн-очир, Содном, Нацагдорж, Намдаг нарын 22 зохиолч оролцжээ.
    1935.оны 11 дүгээр сарын 1
    Ардыг гэгээрүүлэх яаманд Грумм Грижимайлогоор зохиолгосон «Монголын түүхийн» хувь
    хуулбар ирүүлэхийг хүсэж түүхийн тасгийн эрхлэгч Д.Нацагдорж  бичиг илгээжээ.
    1935.оны 11 дүгээр сарын 15
    Д.Нацагдоржийн эрүүл энхийн сэдэвт шүлгүүдийг Ардын эрүүлийг хамгаалах яамнаас
    өөрийн 4 жилийн ойд зориулан нэгэн дэвтэр болгон хэвлүүлжээ. Энэхүү дэвтэрт Д.Нацагдоржийн  63 шүлэг (85 хуудастайгаар) гарч,1500 хувь хэвлэжээ.
    1935 оны 12 дугаар сар
    Д.Нацагдоржийн эхнэрийг охин Ананда - Ширийн  хамт Ленинградад явуулжээ.
    1935 онд
    «Арван дөрвөн жилийн өмнө», «Архи», «Аугаа хүчтэн», «Аюулт байлдаан»,«Биеийнтамир»,
    «Боловсон ёс», «Галзуу өвчин», «Ганган хүүхэн», «Гүндэг чавганц гүрмийн хэнгэрэг», «Гэргий хүүхдээсээ хагацахуй», «Далайн давалгаа хөөрч…», «Далдыг үзэгч», «Дүлий өвгөн», «Дэгжин банди», «Ертөнцийн гурван гайхамшиг», «Залуу хүү», «Их авхай», «Манийг хэн ална», «Миний ээж», «Монгол ардын суут», «Мэс заслын тасаг», «Нүд», «Нэгэн дусал цусанд тавин сая», «Нэгэн дусал шүлс», «Нялхас», «Нянг хорив», «Нянгийн яриа», «Өвчин», «Өвчтөний ёолох дуу», «Өлзийт өвчин», «Өнгөний өвчин», «Рашаан», «Сайн малчны баясгалан», «Таван минут», «Уяан дээр», «Үзэсгэлэнт охин сон», «Хайран охин», «Хайран хайран, тоогүй тоогүй», «Хайран хамар», «Халаг», «Халдварт өвчин», «Халуун хижиг», «Хожимдсон гэмшил», «Хөгшин хүний өгүүлэл», «Эндүү хүн», «Эрүүл ба жаргал», «Эрүүл явбал улсын наадам үзнэ», «Эрүүлийг хамгаалах газар», «Эрүүлийн баярын дуу», «Эрүүлээр хүмүүжих нь», «Эцэст нохой тэжээнэ» зэрэг зохиолуудаа бичжээ.
    1936 оны 4 дүгээр сарын 9
    Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хурлын гуравдугаар хурлын тогтоол ёсоор
    «Монголын Хувьсгалт улс байгуулагдсанаас эхлэн гарсан олон зүйлийн хэвлэлийн ном бичгүүдийн товч гарчгийг бүртгэн зохион нийтлүүлэх нь чухал тул эл ажлыг нөхөр Тубянский, Цэвэл, Нацагдорж нарт эрхлүүлэн гүйцэтгүүлсүгэй гэжээ. Нэн баримтаас үзэхэд Д.Нацагдорж нь ном зүйн зохих мэдлэгтэй, ном зүйч байсан нь харагдаж байна. Я.Цэвэл, Д.Нацагдорж нар уг ажлыг гүйцэтгэн «Монгол улсын арван нэгдүгээр оноос эдүгээ хүртлэх хэвлэмэл зүйлүүдийн бүртгэл» (900 гаруй ном товхимолын нэрийг багтаасан)   ийг хийж байснаар давхар гэрчлэгдэж байгаа билээ.
1936 оны 5 дугаар сарын 23
    Энэ өдрөөс эхлэн Д.Нацагдоржийг Дуун ухааны тасгийн эрхлэгчээр томилж, түүхийн
    тасгийн үүрэгт ажлыг давхар хавсруулсан байна.
    1936 оны  6 дугаар сараас 10дугаар сар хүртэл
    Архивын бүрэн бус мэдээгээр үзвэл эрүүлийг хамгаалах яамнаас рашаан усны тухай
ном, эмнэлгийн зарим нэр томъёо, яр өвчний тухай номын орчуулгыг хянуулах, Улсын хэвлэлийн  газраас цаг тооны бичгийг хянан сайжруулах, Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлүүлэх зүйлийн нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ирүүлэх, хэвлэлийн нэр томъёог тогтоолгох, хэвлэлд олонтоо хэвлэгддэг үгийг монголчлуулах, Сайд нарын зөвлөлөөс шинэ машины үсгийн тэмдэгтийг боловсруулж ирүүлэх,гадаад явдлын яамнаас монголын сүлд тэмдгийн утгыг тайлбарлуулах,  хүсэлт, даалгавар, дуун ухааны тасгийн эрхлэгч Д.Нацагдоржийн нэр дээр ирсэнд энэ бүхэнд зохих  зөвлөгөө хариуг өгч байна.
1936 оны 8 дугаар сарын дундуур
    Д.Нацагдоржийн орчуулгаар Оросын их зохиолч А.С.Пушкиний «Анчар», «Хоригдол» зэрэг шүлгийг орчуулсан нь «Шинэ толь» сэтгүүлийн 3,4 дүгээрт хэвлэгджээ.
    Мөн Д.Нацагдоржийн «монголын түүхийн товч» өгүүлэл нийтлэгдсэн ажээ.
1936 оны 8 дугаар сарын 29
    Гадаад улсад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар Д.Нацагдорж
санал боловсруулан бичжээ. Гадаад улсад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар Д.Нацагдорж санал боловсруулан бичжээ.
1936 оны 7 дугаар сард
  Монголын Ардын Хувьсгалын 15 жилийн ойд зориулан «Монголын түүхийн товч» гэдэг
 өгүүллийг «Шинэ толь» сэтгүүлийн 3, 4 дүгээрт хэвлүүлж, «монголын угсаатны эрт балар цагаас  эхлэн эдүгээг хүртэл хэрхэн улс төр байгуулж, уламжилж ирсэний түүхийн зурагийг» хийгээд   Улсын нэрийг Монгол, Хятад, латин үсгээр хадаж бичсэн нь,«Д.Нацагдоржийн музей»-д хадгалагдаж байна.
    1936 оны 10 дугаар сарын 13
Уран сайхны улс төрийн зөвлөл, Улсын төв театраас хамтран хувьсгалын уран
зохиолчдын холбоог ойртуулах уран зохиол зохиох арга маяг,цаашид хийж гүйцэтгэвэл зохих  ажлын талаар зөвлөгөөн хийжээ. Энэ зөвлөлгөөнд Аюуш, Буяннэмэх, Санжид, Ичинхорлоо, Цэндочир,Намдаг, Тэрбиш, Д.Нацагдорж, Т.Нацагдорж зэрэг зохиолч нөхөд оролцон бичих жүжиг , зохиолынхоо товчийг дараагийн цуглаан дээр бэлтгэн ирэхийг даалгажээ.
    1936 оны 11 дүгээр сарын 7
 Шинжлэх ухааны Түүхийн болоод Дуун ухааны (Хэлбичгийн) тасгийн эрхлэгчийг хавсарч
 байсан Д.Нацагдоржийг гэрэл зургийн лабораториос гэрэл зургийн цаас зураг буулгахаар авсныг далимдуулан Хүрээлэнгээс удаа дараа алдсан эд юмсын хулгайд сэрдэн гүтгэж, түүнийг хоёр удаа  баривчлан хориод мөрдөн байцааж эхэлжээ.
    1936 оны 11 дүгээр сард
    Д.Нацагдоржийн охин Н.Анада, хоёр жил найман сар гаруйтайдаа ээжийнхээ хамт
    Ленинград (одоогийн Санкт  Петербург хотод очсон ажээ.
1936оны 12 дугаар сарын 8
    Д.Нацагдоржийн хэргийг тасалж таван сар албадан ажил хийлгэж, бас дутагдсан 860
    төгрөгийн зүйлийг Нацагдоржоор төлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ үед тэрбээр 120 хоног мөрдөгдөн, түүнээс 40 - өөд хоногт нь хоригдон эрхэлсэн ажлаасаа халагдаж хоёр дахь удаагаа хилс яллагдаж Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт жирийн ажилчнаар ажиллажээ.
    1936 оны 12 дугаар сарын 17
    Шинжлэх ухааны хүрээлэн Д.Нацагдоржийг дөнгөж баригдаж, мөрдөн байцаагдмагц л
    Дуун ухааны болон түүхийн тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халжээ. Энэ үед Нацагдоржийг дөч орчим хоног гянданд хорьж байцааж байжээ.
    1936 оны сүүлчээр
    Д.Нацагдорж «Шувуун саарал», «Хөдөөний залуусын бахтай явдлаас өчүүхэн өгүүллэг»
    хэвлэгсэн нь мөнөөх «Шинэ толь» хэмээх сэтгүүлд гарчихуй.
1936 онд
    Д. Нацагдоржийн зохиол «Миний нутаг» хэмээх алдарт найраглал анх удаа хэвлэгдэхэд
    хавсралт зурагтай гарчээ.
    Д.Нацгдорж эх орны түүх судлалыг удирдаж байхдаа монголын археологийн дурсгалуудыг
    бүртгэж карт хийх ажлыг мөн эхлүүлсэн байна.
    Улсын музейг шинэ үзмэрээр баяжуулахад бас оролцжээ.
    «Монголын түүхийн товч» хэмээх бэсрэг зохиол бичиж хэвлэн нийтлүүлсэн байна.
    Д.Нацагдорж «Аюулт байлдаан сүрт тулалдаан»,«Хожимдсон гэмшил»,«Далдыг үзэгч»,
    «Түүхийн шүлэг»,«Холбоо шүлэг» зэрэг өгүүллэг,шүлэглэсэн зохиол болон «Их авхай»,«Монгол ардын суут» жүжгүүд, «Буудалцсан нь»,«Газар далай хоёр»,«Сэрхүй»,«Хоригдол»,«Хэрээ  хэрээний зүг ниснэ»,«Анчар» гэх мэт орчуулгын зохиолуудаа туурвижээ.Эдгээр нь суут зохиолчийн  сүүлчийн бүтээл байсан бололтой.
    Д.Нацагдорж, «Бичиг үсэг хэрхэн дэлгэрсний түүх», «Радио» хэмээх хоёр өгүүлэл нь
    хэвлэгджээ.
1937 оны 1 дүгээр сарын 23
    Монголын зохиолчид оросын их зохиолч А.С.Пушкиний нас нөгчсөний 100 жилийн ойд
    бэлтгэж А.С.Пушкиний зохиолуудаас Д.Нацагдорж «Анчар»,«Хэрээ хэрээний зүг ниснэ»,«Газар далай хоёр»,«Хоригдол»,«Сэрэхүй»,«Гилбэрийн хатан»,«Буудалцсан нь» зэрэг зохиолыг орчуулж  улмаар тусгай ном болгон монгол үсгээр 1500 хувь хэвлэжээ.
    Мөн Нацагдорж оросын алдарт  зохиолч А.П.Чеховын«Эх орноо хайрлагч», Ги Де
    Мопассаны «Аглагч» өгүүллэгийг орчуулжээ.
    Энэхүү орчуулгын бүтээлүүд нь «Шинэ толь» сэтгүүлийн 1936, 1937 оны дугааруудадболон
    тэр үеийн гурав ба дөрөвдүгээр ангийн сурах бичиг, «А.С.Пушкин» хэмээх 1937 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн товхимолуудад тус тус нийтлэгдсэн байна.
    1937 оны 3 дугаар сараас
    Төв театрт мэргэжлийн зоиолчоор ажиллажээ.
1937оны 4 дүгээр сард
    Зохих дээд байгууллага, түүний хүсэлтийг хүлээн авч ЗХУ-д суралцахын зэрэгцээ
эмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр  гаргажээ.
1937 оны 4 дүгээр сарын 28
    Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдэд Д.Нацагдоржоос Ленинград хотноо явж суралцах замын зардал, хувцас 6,7 дугаар сарын цалинг тавин олгох өргөдөл хүсэлт гаргасны  учир Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Банзрагч,Нацагдоржийн   биеийг нэгэнт явуулахаар тогтсон тул замын зардал ба 5 сарын цалинг олгож  хойшдын цалинг  жич тухай бүр гуйвуулж байсугай гэж цохсоны дээр «Үүнд сарын цалин 300 төгрөг болно» гэж тусгайлан цохолт хийжээ.
1937 оны 4 ба 5 дугаар сарын орчимд
Д.Нацагдорж Ленинградад очих гэж байгаа тухай Н.Н.Чистяковад цахилгаан явуулсан ажээ.
1937 оны 5 дугаар сарын 1
    Д.Нацагдорж И.Я.Кротовицийн зохиолын герман үсгийн түүхийн дэвтрийг могол үсгээр,мөн түүний «Чингис хаанаас Зөвлөлт бүгд найрамдах улс хүртэл» хэмээх номыг герман хэлнээс орчуулахаар Шинжлэх ухааны хүрээлэнтэй гэрээ байгуулжээ.
1937 оны 7 дугаар сарын 13
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, суут зохиолч Дашдоржийн Нацагдорж уран бүтээлийнхээ ид  цэцэглэлтийн үед насан эцэслэснийг «Шинэ толь» сэтгүүлд мэдээлсэн нь бий.                                                                                                                nyamdavaa_0511.blog.gogo.mn 

                                 БҮГД   НАЙРАМДАХ   МОНГОЛ   АРД   УЛСЫН
                                     САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

1956 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр               Дугаар 581                                  Улаанбаатар хот                                                                                                          
                                          ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДУРСГАЛЫН
                                                             ХӨШӨӨГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

БНМАУлсын Сайд нарын зөвлөлөөс ТОГТООХ нь:
Зохиолч Дашдоржийн НАЦАГДОРЖ-ийн дурсгалын хөшөөг
1957 онд Улаанбаатарт байгуулахаар тогтоосугай.

БНМАУлсын Сайд
нарын Зөвлөлийн дарга                                    ЦЭДЭНБАЛ
БНМАУлсын Сайд
нарын Зөвлөлийн Хэрэг
Эрхлэх Газрын дарга                                         БАДАРЧ

 БНМАУ хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл. УБ 1956 х, 556

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
1964 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дугаар 448 Улаанбаатар хот
       Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ
                       БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:


1.Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг их зохиолчийн төрсний 60 жилийн ойгоор тохголдуулан бий болгож,уг шагналын хэмжээг 5000 төгрөгөөр тогтоон,тэмдэг ба липломын хамт хоёр жилд нэг удаа нэг хүнд олгож байхаар тогтоосугай.
2.Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг орчин үеийн сэдэв бүхий үзэл суртал,урлагийн талаар шилдэг бүтээл гаргасан зохиолч,утга зохиолын шүүмжлэгч нарт Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал эрхлнх комиссоос олгож байсугай.
3.Д.Нацагдоржийн шагнал эрхлэх комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Комиссын даргаар-сэтгүүлч Ц.Очирбат
Комиссын гишүүнээр-уран зохиолч С.Удвал
-Уран зохиолч                           Ч.Лодойдамба
-Уран зохиолч                           С.Дашдэндэв
-Уран зохиолч                            Э.Оюун
-Шүүмжлэгч                               С.Дашдондог
-Яруу найрагч                              Ч.Чимид


БНМАУлсын Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга     ЛУВСАН
БНМАУлсын Сайд гарын зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газрын дарга    БАДАРЧ

БНМАУ хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл. УБ 1964 х, 55
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

1966 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Дугаар 194 Улаанбаатар хот

Д.НАЦАГДОРЖИЙН ШАГНАЛ ЭРХЛЭХ КОМИССЫН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэн байгуулагчийн нэг Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит шагнал эрхлэх комиссын дүрмийг баталсугай. /Дүрмийг хавсаргав./

БНМАУлсын Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга    ЛУВСАН
БНМАУлсын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газрын дарга    БАДАРЧ

БНМАУ хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл. УБ 1964  И; 3,4. х, 15- 17  



БНМАУлсын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 194 дүгээр тогтоолоор батлав.

            Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ЭРХЛЭХ КОМИССЫН ДҮРЭМ

1.Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэн байгуулагчийн нэг Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 448-р тогтоол ёсоор 5000 төгрөгийн хэмжээтэй нэг шагнал байна.

2.Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг орчин үеийн сэдэв бүхий үзэл суртал,уран сайхны талаар шилдэг бүтээл гаргасан зохиолч,утга зохиолын шүүмжлэгч нарт хоёр жил тутамд нэг удаа олгоно.

3.Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох ажлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулсан комисс эрхлэнэ.

4.Д.Нацагдоржийн  нэрэмжит шагнал хүртээлгэх тухай саналыг сонин хэвлэл,радио үзвэрийн газар,утга зохиолын дугуулан,номын сан зэрэг уншигч олныг төлөөлсөн байгууллага болон бусад олон нийтийн байгууллага дэвшүүлэн гаргана.

5.Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээлгэхээр дэвшүүлсэн бүтээлийг уул шагнал эрхлэх комисс хоёр жилийн турш хүлээн авна.

6.Д.Нацагдоржийн шагнал хүртээлгэх бүтээл заавал хэвлэгдсэн буюу тайз дэлгэц дээр гарсан байна.

7.Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал эрхлэх комиссын гишүүд нь шагнал хүртээлгэхээр ирүүлсэн бүтээлтэй биечлэн танилцаж,бүх талаар нь хянан үзэж судалсан байх үүрэгтэй. Хэрэв тэнцэх зохиол бүтээл байхгүй бол шагнал олгохыг өнжиж болно.

8.Шагнал хүртээлгэхээр ирүүлсэн бүтээлийг комиссын хурлаар хэлэлцэн шалгаруулж,улмаар олон нийтийн саналыг авахын тулд шилж авсан бүтээлүүдийн жагсаалтыг зохиогчдын нэрсийн хамт шагнал олгохоос 2 сарын өмнө сонинд нийтлэнэ.

9.Шагнал эрхлэх комисс олон нийтийн санал авсны дараа шилдэг бүтээлд шагнал олгох тухай шийдвэрийг Д.Нацагдоржийн төрсөн өдрийг тохиолдуулан гаргаж байна.
Шагнал олгох тухай шийдвэр нь нууцаар санал хурааж,комиссын гишүүдийг гурваны хоёр хувиас доошгүй зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно.

10.Д.Нацагдоржийн нэрэмжит шаганл хүртээгчднд уг шагналыг тэмдэг, дипломын хамт гардуулж өгнө.

                           Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ТЭМДЭГ, 
                                        ДИПЛОМЫН ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ
1.Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын тэмдэг нь сэнжит медалийн хэлбэртэй, 25 мм-ийн диаметртэй, дүгрэг мөнгөн дээр алтаар товойлгон урласан Д.Нацагдоржийн дүрстэй байна.
Энэ тэмдэг нь алтан навч бүхий улаан туузнаас сэнжээр холбогдон зүүгдсэн байна. Туузны ард эргэдэг эрэг,т эмдгийн ард талд “Д.Нацагдорж” гэсэн үсэг байна.

2.Дипломын хавтасны гадна тал нь хөх өнөгөтэй,нүүрэн дээрээ “Диплом” гэсэн үсэгтэй байна. Доод талын баруун гар талын нүүр нь уран хээ бүхий дэвсгэртэй байх бөгөөд түүн дээр дипломын үгс бичээстэй байна. Мөн зүүн гар талын дээд хэсэгт Нацагдоржийн тэмдгийн дүрс байна.


БНМАУ хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл. УБ 1966 х, 279-280
 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

1966 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот

                            Д.НАЦАГДОРЖИЙН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монголын орчин үеийн утга зохиолыг үүсгэн бүтээгч Дашдоржийн Нацагдоржийн дурсгалыыг мөнхжүүлэх зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:

1.Улаанбаатар хотын нэг гудамжийг Д.Нацагдоржийн нэрэмжит болгохыг Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд зөвшөөрсүгэй.

2.Улсын Их Сургууль,Улсын Багшийн Дээд Сургуулийн хэл бичиг-утга зохиолын ангийн онц сурлагатай,олон нийтийн ажилд идвэхтэй оролцдог тэргүүний оюутанд олгох Д.Нацагдоржийн нэрэмжит
стипенд тус бүр нэгийг бий болгож,уг стипенпийн хэмжээг сар бүр 420 төгрөгөөр тогтоосугай.

3.Д.Нацагдоржийн нэрэмжит стипенд олгож байх журмын тухай зааврыг энэ оны 11 дүгээр сарл багтаан баталж гаргахыг Дээд,Тусгай мэргэжлийн Дунд боловсролын Хороо /н.Энэбиш/,Сангийн Яам /н.Солном/-д даалгасугай.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга     ПУНЦАГНОРОВ
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газрын дарга  БАДАРЧ

БНМАУ хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл И;6 УБ 1966 х, 34

                   БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН
                                         ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

1966 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр   Дугар   Улаанбатар хот

          УЛСЫН ДРАМЫН ТЕАТРЫГ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь:
Монголын орчиин үеийн утга зохиолыг үүсгэн бүтээгч ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖИЙН дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан Улсын драмын театрыг Д.НАЦАГДОРЖ-ийн нэрэмжит болгосугай.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга      Ж.САМБУУ
БНМАУ-ын Арлын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга    Ц.Готов

БНМАУ хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл. И;6 УБ 1966 х, 8

                       БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН 
                                              ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

1976 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр   Дугаар...  Улаанбаатар хот

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН НАЙМАН ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛИЙГ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь.
Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн ойг тохиолдулан Төв аймгийн Баян дэлгэр сумын найман жилийн дунд сургуулийг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосугай.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга   Ю.ЦЭДЭНБАЛ
БНМАУ-ын Арлын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга   Ц.ГОТОВ

«Утга зохиол, урлаг» сонин. 1976.11.19. И; 47. (1045)

              БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН
                                 ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

1981 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  Дугаар    Улаанбаатар хот

                  Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН ДРАМЫН ТЕАТРТ 
                            АКАДЕМИК ТЕАТР ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь:
Социалист соёл урлагийг хөгжүүлэх,дэлхийн сонгодог урлагийн ололт амжилтыг сурталчилахад оруулсан их гавьяаг тэмдэглэж Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын театрт академик театр цол олгож цаашид түүнийг Д.Нацагдоржийн нэмрэмжит Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Драмын улсын академик театр гэж нэрлэсүгэй.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга    Ю.ЦЭДЭНБАЛ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга   Ц.ГОТОВ

                      БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН 
                                         ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

1986 оны 11 дүгээр сарын 17-ы өдөр   Дугаар    Улаанбаатар хот

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

БНМАУ-ын Арлын Их Хурлын Тэргүүлэгдээс тогтоох нь:
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн төрсний 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нийтийн төв номын санг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосугай.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга         Ж.БАТМӨНХ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчлийн нарийн бичгийн дарга  Ц.ГОТОВ


                      МОНГОЛЫН ХУВЬСГАЛТ ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН 
              ТӨВ ХОРООНЫ ТОВЧООНЫ ГИШҮҮДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

1968 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ¹ 11/170 Улаанбаатар хот

             МОНГОЛЫН ХУВЬСГАЛТ ЗАУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН 
                     НЭРЭМЖИТ АНХНЫ ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Манай өсвөрийн залуу үеийг нам ард түмний хувьсгалч,хөдөлмөрч,дайчин уламжилал,орчин үеийн баатарлаг үйлсийн жишээ эх орондоо хязгааргүй халуун хайртай,пролетарийн интернацоиналч үзэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлд олгох МХЗЭ-ийн анхны шагналыг олгох уншигч олны хүсэл санааг үндэслэн МХЗЭ-ийн нэрэмжит шагнал эрхлэх комиссын боловсруулсан саналыг баримтлан МХЗЭ-ийн Төв Хорооны товчооны гишүүдийн хурлаас тогтоох нь:
Нэг: МХЗЭ-ийн анхны шагналыг дор дурдсан уран бүтэлийг туурвисан хүмүүст олгосугай. Үүнд:
1.Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн Монголын “Пионерийн дуу”,”Од” шүлэгт нэхэн олгож,
2.Ахмал зохиолч Дондогийн Цэвэгмидийн “Хоньчин Найдан”,”Сурагч Ганбат”,”Болд Самбуу хоёр” туужид,
3.Хүүхдийн зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуурь,”Навсай Дамба ба түүний нөхөд” гэдэг баатарлаг үйл явдлын найраглалд,
4.Залуу зохиолч Лодонгийн Түдэвийн “Нүүдэл” романд.

Хоёр:Дээрх уран бүтээлчдэд МХЗЭ-ийн анхны шагналт диплом,энгэрийн тэмдэг тус бүр 3000 төгрөгийн шагнал олгосугай.

Гурав:МХЗЭ-ийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн дээрх ахмад ба залуу уран бүтээлчдэд МХЗЭ-ийн Төв Хорооны халуун баяр хүргэж уран бүтээлийн цаашдын замдаа амжилт гаргахыг уриалж байна.

МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга      Ч.ПҮРЭВЖАВ

БАГАНУУР ДҮҮРГИЙН 
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ 

2004 оны 03 сарын 18 өдөр                              Дугаар 18                         Багануур
   

                                                         НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Дүүргийн Засаг Даргын өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
 Дүүргийн "Өргөө" соёлын төвийн дэргэдэх номын санг Их  зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болгон нэрлэсүгэй.


            ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 
             ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА                                               /Г. ХОРОЛСҮРЭН/


           ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН              
           ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА           /Д. ЦЭРЭНЧАНАА/

ЗОРИУЛАЛ БҮТЭЭЛ
•    Шүлэг
•    Өгүүллэг
•    Өгүүлэл
•    Тэмдэглэл

"Байцаа   гэдэг нь ногоо  юм аа
Байнаа  гэдэг нь сэтгэл юм
Бандихүү, Нацагдож  хоёр  чинь
Баруунаас  зүүн тийшээ алхаж явна "гэж
Наадам  болгож   дуулах үед
Нарийн учир нь  цухуйж билээ
Наргиж  найзлаж дасаагүй болохоор
Нааш  цааш нь асуусангүй
Ус гарах  уу    гаргая л гэлээ
Унаж    орхив мэдээтэй л гэлээ
Уулзах болзолд   яарсан хоёрыг
Уван  цуван   зөөж  гаргалаа
Гараа даллаж   зүүн эргээс
Гялайлаа,   гэлээ тэр хоёр
Баруун    эргээс эргэн харж 
Баяртай гэлээ, тэр  хоёрт
Холын   холд улам жижигэрсээр
Хоёр залуугийн   бараа  тасрав
Хонгор  морины жигд хатираанд
Хотын бараа  угтан   ойртов
Ингэж   би залуу цагтаа
Их зохиолчийг  ус гатлуулсан юм
Ингэж   ард  түмэн маань ч
Их зохиолчоо ирээдүй өөд үдсэн юм
Улиастайн гол  одоо ч хэвээр
Уулнаас  буусан  хүйтэн урсгалаа
Өчүүхэн  зуурч саатан зогсолгүй
Өргөн  туулд юүлсээр байна
Нацагдоржийн хэлсэн  үгс
Найраг  шүлэг нь  одоо ч хэвээр
Ардын урлагийн   их санд
Алтан дуслаа нэмсээр   байна.

            /  УЗЦ. 1966.10.28.¹44/


Ц. Дамдинсүрэн

         " Багануурт бичсэн хэдэн мөр"

О. Дашбалбар

"  Биднээс өмнө  амьдралд  явагсад"
Д. Дашдондов

        " Найргийн гал"
С. Дашдооров
        " Нацагдорж"
С.Дашдооров

            " Гүн галуутай "
/  найраглал /
С. Дашдооров

            " Саруул   талын ерөөл"

Х.Дашзэвэг

            " Их   зохиолчдоо"
С.Дашдэндэв

            " Хөшөөний  өмнө"
З. Дорж
            " Ээ  хөөрхий  хүний үр"
З. Дорж
            " миний үйлдсэн нүгэл"
З. Дорж
            " Нацагдоржийг  үгүйлэн амраасан шүлэг"
Г. Донид
            " Найрагч  шиг  найрагчийн  дурсгалд"

  Д. Ёндонравцаг

            " Нацагдорж   одоо "
Харанхуй хуучин нийгмийн
Хөмөрсөн тогоонд байхад
Соёлын гайхамшигт дуудсан
Шинэ  хүү Нацагдорж
Уран  зохиолын  тэнгэрийн  унтаршгүй мөнхийн гэрэл
Газрын хаанаас ч   тодрон  гялалзан харагдагч  одоо
Та  бол янаглал амраглалын  бал
Яруу  найргийн  гал
Яах аргагүй  мөн
Тиймээс  тантай  танилцаж
Дараа  нь тань  шиг бичихийг
Хэдийнээс   хүснэ

Ц.Жамбал 
            " Хөдөө талын  үзэсгэлэн"
Алсын хөх  цайдмаас
Өдрийн одтой ижилсэн
Ажнай хүлгийн зоон дээр
Харваж ирсэн солонго
Арвин талынхаа гүн тийш
Агшин  зуур холдсон
Хөдөө  талын үзэсгэлэн
Хөөрхөн монгол бүсгүй
Зээр яралзсан Мэнэнгийн
Зэрэмгэр хар нүдэн чи
Зээргэнэ  анхилсан талын үдэш
Эргээд нэг ирсэнгүй дээ
Найраг шүлгийн тэнгэр од
Наадан суухын хүслэн  байвч
Налгархан  үдшийн цайлган гэрч
Сарнаас  ичээд болсонгүй дээ
Ялгуун саарлын эрэгцээн дунд заасан
Сэргэлэн  дэнжийн цагаан гэр
Яруу  найрагчийн сэтгэлд
Ойрхон  санагдаад  байж дээ
Хөдөө талын гоо бүсгүй чи
Яахын ч  аргагүй  зуурхан салах
Ямархан нэг хувь зохиолоор
Нацагдоржтой минь учирч дээ
Хан  уулын наадам  дээр
Найман  зүгийн олны дунд
Хатан ээж  Хэрлэнгийн
Найрын түрлэг долгион дунд
Хаа газрын хүний үрийг
Харахын  зуур дасан хайрлавч
Хацар  дээгүүр  сувд бөмбөрч
Харгуй төөрөхийн учир  байж  дээ

            /  Дөл. Дорнод. 1986.11.17.85./
Ц.Жарантай

        " Нацагдорж"
Өнөр  энэ  орчлонд
Өдрийн  од  шиг  ховорхон
Нартай өдөр гэлтэй
Найргийн амь Нацагдорж минь
Яргуй адил даанч
Богинохон настай байж дээ
Яая  гэхэв тэгээд л
Ертөнцийг орхин одож дээ
Орчлонгоос   ахн удаа
Одтой ярилцаж нууцын  нь тайлаад
Хосгүй  энэ ертөнцөөс  өөрөө
Харавсан од шиг хальсан ч
Яруу  найргийн  тэнгэр  яндлаа гэж үү худлаа
Сүлд  болсон  дуу нь
Сульднаа  л гэж байхгүй
Үе  цаг улиравч
үргэлж өнгөжих алт адил
Үйлс нэг  ардынхаа сэтгэлд
Үүрийн цолмон шиг  гялалзаж байна
Нацагдорж
Найргийн дундаршгүй дугараа
Нацагдорж
Нартад  давтагдашгүй  нйараг
            /  Хо.Хөд.1976.11.15.¹90/

Л. Зуyдуй-Ёндон

            " Нацагдоржийн  нутаг"

Нацагдоржийн өргөө
Нарлаг энгэрт минь байсан юм гэж
Намхан  бор гүвээ  надтай уулзуут шивнэв
Эхээс мэндлээд уйлахыг нь
Эхэлж би сонссон юм гэж
Цувраа боржин чулуу цуурай татан хэлэв
Шувуун  саарлаа услаад
Исгэрэн  дуулах нь золбоолог гэж
Гүн  галуутай нуурын гүйдэл долгио  шагшрав
Цэнхэрлэн  харагдах уулаа
 Цангинатал шуранхайлж явсан юм гэж
Нүүрэнтэйн хөндийн салхи
Нүүр илбэхдээ  исгэрэв
Алаг дэлхийд төрөөд
Амьдарч  чадсан хүү минь гэж
Номин   цэнхэр тэнгэр ч
Нартай одтойгоо  дуулах юм

                / Эцгийн бүүвэй. Шүлэг найраглал УБ.1989/19/

Р. Ишцог

        " Сэтгэлийн дуудлага"

Найз минь  чи наддаа ир
Наран  үдлэх цагаар  холын  замд  ханьсая
Уулын салхи зуух яндан  хяхатнуулж
Уяан дээр  хурдан минь шилгээж
Намар оройн зэвэргэн  өдөр сэтгэл жиндээд
Нацагдоржийн шүлэг сонсож  дулаацмаар байна
Үзгийн хурцыг гартаа  атгаж
Үгийн  эрдэнэсийн   уурхай тийш
Үзүүргүй  сэтгэл шулуудан атгаж  яваа
Үеийн нөхөр минь ирж сэтгэл хайлж өгөөч
Мөнгөн тоос   хуйларч
Цэнхэрлэн  харагдах уул хөндлөн байвч
Монгол нэгэн эр "  шувуун саарал " морио хөлөглөж
Өдрийн  цагаар  холхи газраас гялалзан харагдах оддыг  харчихаад
Өртөөчлөн   ийнхүү бидэн лүү яарч яваа  ч юм бил үү
Эр  хүн эр хүнээ шагнаж явах учиртай
Эрхэм  нөхөр минь түүнтэй  уулзаж   сонин сонсооч
Монголын сайхан  орон минь даанч баян   уянга шү
Модот уулын наана  малчны уянга цавцайн байгааг хараач
Нацагдорж   минь
Дашдорж  аав нь, ачит сайхан ижий нь
Насан  мэнд  одоо  байгаа ч болоосой
Нансалмаа, Юндэн  хоёрыг нь  дагуулж   очоод   үгий  нь сонсохсон
Гэлээ  ч   би
Гэртээ    байгаа гэгээн  мэлмийтэй зургий нь хараад
 Нацагдоржтой хамт байгаа гэж  боддог
Гартаа  барьж     яваа,  шүлэг  найргийнх нь  номыг   хараад
Гараас минь  Нацагдорж   хөтөлж  яваа гэж   санадаг
Эгшиглэн төгс сайхан зохиолыг  нь харамгүй  унших бүртээ
Их   Нацагдоржтой би ярьж  байна гэж  ойлгодог
Гудиггүйхэн залуу   нөхөр минь найздаа ир
Гучин  гурван говийнхоо   хамгийн захиын овоон дээрээс
Нүүрэнтэйн хөндий   Нацагдоржийнхоо төрсөн нутаг руу
Нүүдлийн   шувуу  шиг ханьсаж очоод ирье
Нацагдорж минь  найрагтайгаа  тэндээс төрсөн гэж  бодохоос
Надад  удаан хүлээхийн зав алга,  явъя

/ Ах.го.1986.11.17.87/



Б. Лхагвасүрэн
            "  Нацагдоржийн төрсөн гэрийн буурь"

Энэ буурь
Дашдорж эцгийнх нь шав тавьсан
Нацагдорж найрагчийн төрсөн  гэрийн буурь
Тулгар биетэй Пагма
Туж  дээжээ    өргөсөн
Ирэх үрээ    хүлээж
Ижий нь сэтгэл нь нялхарсан
Энэ буурь Нацагдоржийн  минь тоонот
Нар залсан тотгот
Намисан галтай тулгат
Энэ буурин дээр  Нацагдорж төрсөн
Эгэл бүхэн тоссон
Хүүхдийн алганд элэхийн хүсэлтэй чулуу
Шаргиж   тоссон
Хүсэл шиг тэлүүлсэн бяцхан шанд
Шуугиж тоссон 
Эсгий  үнэгний утаатай сүүл
Шарвалзаж тоссон 
Элдүүр  ханасан   нэхий өлгий
Ширхэг намиж тоссон
Ижий аав хоёр  нь
Зүрхээ   дэвсэж тоссон
Ээлтэй уулын бэл
Цэцгээ дэлгэж тоссон
Хэрлэнгээс  таслан биеийн  нь  угааж
Хэн гэхэв гэж нэрий нь сурж  баярласан
Энэ  буурь  -баярт учралын 
Эхлэх   цэг
Энэ буурь
Азын одод бууж   хотолсон
Агуу   найрагчийг  тосож   хотойсон
Хорвоогийн хатууг   амсуулна  гэдгээ  ч   нуугаагүй
Хонгорхон хайраа өгөхдөө хоёр гараа  татаагүй
Нацагдоржийн  минь гэрийн  буурь
Нарлаг  хорвоогийн халуун дэвсэг
Эндээс Нацагдорж   эцэс төгсгөлгүй  эхэлсэн
Энэ алга дарам газар дээр
Ирлээ, Би гэж уйлсан
Ижийнхээ   хайрыг залгиж   байсан
Хүйг нь дарсан чулуу
Ирэх он бүхэнд тодрох
Хүн төрсний  гэрч мөнх залуу
Энэ  буурь ширүүнтэй зөөлөнтэй  амьдралын нугачаанд
Шижигнэж явсан  гучин нэгт
Шинэ  монголын уран зохиолын
Шавыг тавьсан Нацагдоржийн минь гэрийн буурь
            /  У.ЗУ. 1984.12.14..¹38/

С. Мишигдорж 

            " Д. Нацагдорж"

Ухаа  хонгорын хатиралтаар
Шүлгээ  жигдрүүлсэн  Нацагдорж
Удирдагч  намын  дуудлагаар
Чигээ хийсэн Нацагдорж
    Хэнтий хангайн  оргилоос
    Холыг харсан Нацагдорж
    Хэрлэн ононгий мандлаар
    Хэтийг тольдсон Нацагдорж
Бүхий  олон багачуудын 
Бүрээг   татсан Нацагдорж
Бүдүүлэг феодалын  гутамшгийг
Бөмбөрөөр ниргэсэн  Нацагдорж
    Яргуй  цэцэгт ууландаа
    Сүргээ хариулсан Нацагдорж
    Яруу  найргийн  тэнгист
    Үзгээр  сэлсэн Нацагдорж
            / Залгамжлагч. 198. ¹4/
 

Ш. Дулмаа
            " Багануур"

Отрын адуу багшран байдаг
Онгон  тэнүүн нүүрэнтийн хөндийд
Орд харш сүндэрлэн  гялбасан
Орчин цагийн хот босчээ
Дэлхийн   зураг дээр шив шинэхэн
Дэлгэрэх  хөгжилд    ив, илхэн
Хар алтаар  элбэг баян
Хамгийн залуу энэ   хотын
Юм   бүхэн шинэ гэж
Ертөнц   даяар андахгүй ээ
Галвыг  туулах  арвин  сантайгий нь
Гаднын  хэн ч  маргахгүй ээ
Уран  зэрэглээ  наадсан талд
Уурхайн хот  цайвалзан  байна
Уянга найргийн  өлгий  болсон
Ус  нутаг нь ч сайхан  байна
Нарны  дор сүндэрлэн  боссон
Нас залуу  энэ  хотын
Намтар  түүх  гэгээн  үйлс
Найрамдлын  шимээр  дэгжин  байна
Газар дэлхийн  гүн хэвлээс
Гал, цахилгаан  уудлан  авахаар
Аварга  ахлагч  хүзүү   сунган
Атар  хөрсийг  утган байна
Догшин  байгалийн  эзэн  болсон
Домог  цуут манай үеийнхэн
Ахан  дүүсийн гар  ухаанаар
Аварга  үйлс цогцлоож   байна
Хар  алтны арвин сангаас
Халуун  илч гийн цацарч
Ууган  зохиолчийн найргийн   галыг
Улс  орондоо  бадраан  байгаа
Байгалийн  мэлмий  Гүн  галуутай
Багануур  биш  их нуур байна
Ундарга  нь  татрахгүй тэр урсгал
Ус   биш  эрчим   хүч байна
Шинэ  хотынх нь   гудамжаар  явахад
Шил  толь шиг  өнгөтэй байна
Шижгэр   бүтээлийн  эздийг харахад
Шимтэн  ажиллах нь   бахтай байна
Хуучин хүүгийн ус нутаг
Шинэ   хүмүүсийн өлгий болжээ
Хуур лимбийн эгшиг хосолсон
Хурдан хөгжлийн  талбар болжээ
Хоёр нуурынхаа  саруул дэнжээс
Оддын  тэртээх  алсыг харж
Хотол  олныхоо ирээдүйн хөгжлийг
Огторгуй  тийш   даллан  дуудсан
Ууган зохиолчийн зөн билэг
Улс орны минь  ирээдүй байна
Урган  боссон  шинэ хот
Урагшлах хөгжлийн  дэнлүү байна

Ш.  Дулмаа

        " Найрагчийн хөшөөнд"

Од сар  луу дүүрэн тэмүүлсэн
Онгод   найргийн  ууган Тэнгэр
Цэнхэрлэн   харагдах уулсынхаа  дунд
Цэцэгт өргөн талынхаа зоонд
Ухаалаг  нүдээрээ    алсыг ширтэн
Уудам нутагтаа  мөнхрөн үлджээ
Уянга  найраг нь түмнийхээ  зүрхэнд
Уусаж   шингэн  амьдаар үлджээ
Төрсөн нутгийнхаа  тэнүүн талд
Түмэн   олныхоо  халуун  өлгийд
Эзэн  хүн шиг бат зогссон
Их  зохиолчийн хөшөөний өмнө
Уянгын  тансаг шүлгүүдий  нь санаж
Удаан харж  хүндэтгэн   зогслоо
Түмний минь хайртай найрагч гэж
Тэнгэрлэг  дотно  сэтэглээ  өргөжээ
Найргийн  галд чинь цучил нэмье гэж
Найман бадаг шүлгээ өргөлөө

Ш. Дулмаа
        " Мөнх  зул"

Хөх  тэнгэр нартайгаа  усанд нь дурайсан
Хөдөө  талын цэнхэр сувд- Гүн галуутай
Хос ангир үрсээ дагуулан  цэнгэдэг
Хорвоогийн их  усны амин  тасархай
Мал хүн  хоёр  дөрвөн  улиралд налайн жаргасан
Манант буурал талын минь цэнхэр  мэлмий
Их Нацагдоржийн шувуун саарал уснаас нь ундаалж
Ижлээ   дуудан  үүрсэж  байсан гүн галуутай
Намрын шаргал  нарны дор  униар дунд  умбаж
Нансалмаа, Юндэн хоёр сүргинй бэлчээрт дуулж
Сэтгэлийн утсыг түмэнтээ  хөглөн зүрх жаргаасан
Сэлүүн  тал  нутаг минь  цэнгэлийн дууны өлгий
Газар  эхийн  мэлмий Галуутайн  эрэгт төрсөн ч
Тэнгэрийн  зул болсон оддын  дунд тэмүүлсэн
Эрин цагийн  их дууч Нацагдоржийн минь нутаг
Эцгийн гэрийн хоймор шиг элч дулаан байна
Гүн нуурын  усных нь ганцхан  дусал байсан ч гомдохооргүй
Гүйцэд  ухаан   хайрлаж, найрагч мэндэлсэн  өлгий
Гэрийнх нь буурин дээр очихуй  онгодын тэнгэр сэргэн
Гэрэл цацарсан найраг нь ооддын тэртээ   цахилан
Тэнгэрлэг   ариун санагддаг нь  миний ардын сэтгэл
Тийм  хүнийг төрүүлсэн нь   ус нутгийнхний  бахархал
Огторгуйн зул болсон оддыг, бөхсөн гэж  дуулаагүй ээ
Онгод  найраг  хайрласан  авъяасыг  мөхсөн гэж сонсоогүй ээ
Найргийн ширээний тэргүүн -  бичгийн их хүн
Нацагдоржийн гүн ухаан  мөнхөд мандах зул


Ш. Дулмаа

        " Уянгын цэнхэр нуур"

Гүн  галуутай цэнхэр нуур
Гүйцэд хөглөсөн  хуурын эгшиг
Аяны  шувууд ирэн чуулах
Аугаа  тансаг мөнхийн  буудал
Гантай  жилд ширгээн үгүй
Газар ээжийн  тунгалаг мэлмий
Галуу нугас нь уйдаа нь  үгүй
Ганган  байгалийн цэнхэр сүү
Түмэн мал өдөржин ундаалж
Түвшин сайхан налайж байдаг
Төрөлх  нутгийн  минь   эрдэнийн усан
Түмний ундаа эрдэнийн далай
Гүн галуутайн цэнхэр нуур
Гүйцэд хөглөсөн хуурын эгшиг
Гахай гөлөмтэй  боржгин эмээлийн
Ганзага  цацлан  шилгээж  байсан
Нацагдоржийн шувуун   саарал
Нарны  цацрагт  усаар нь  ундаалсан
Эх нутгийн мнь жижигхэн нуур

/  Цог. 1986 ¹5/

Г.Мэнд-Ооёо

Гүн   галуутай"

Ай гүн галуутай
Алсаас  мөрөөдсөөр  хөвөөнд чинь  ирлээ.
Уран найргачаар овоглох амьдын ерөөлөөр
Уянгын  нэр тэнгэрээс заяасан шиг
Амгалан цэнхэр нуурыг хараад
Азтайхан  тохиолдоо сэтгэл уярахуй
Өндөр  асар тэнгэрийн хээлинд
Өдрийн од мишээх шиг санагдана
Уудам цээл  хорвоогийн
 Эрлийн нэгэн үзүүр
Учрах ёстой хувь
Энд л байсан бодогдоно.
Их хүн нацагдоржийн угаасан ус
Ийм тунгалаг байхаас аргагүй
Дуу шиг сайхан долгион дээр нь
Дуулим хөх тэнгэр хөвнө
Хурмастын  нар  гүнд нь бууж 
Хурц  шаргал  биеэ   булхана
Хүн газар хоёрыг  мөнхөд гагнасан
Хүслийн охь шглгийг далайтай
Энэ  ус нь нэгэн тасархай 
Энхрий  хүү нь найргийн тэнгэртэй
Оюун  бодлын дундаа
Орчлонг жаргаах найрагч шиг
Охь юу  цэнхэр усандаа
Ертөнц тольдох гүн галуутай
Алдарт  найргачийн  төрсөн газрыг
Хос нүдээрээ харсан даруй
Холбоо шүлгийн мөр тодорлоо
Анхилам  ногоон  талаар  зүссэн
Аян замын үзүүр хаагаад
Жавхлант нутгийнхаа  салхи залгин
Жаран зургаагийн хурдаар явахдаа
Ядмагхан шүлгийнхээ санааг гүйцээгээд
Яарахыг биш саатахыг бодлоо

Дарь. Нацагдорж

        "  Их Нацагдорж"
Онгодоо залсан найрагчийн цэцэн бадаг
Олон бидний өргөө миний нутаг
Дээвэр тэнгэрийн  од нь галт цэцэг
Дэлгэрч мандсан октябрь хувьсгалын цэцэг
Нас насны хайр  удами монгол Нацагдорж
Нарнаас  бусдыг өөрчлөх улаан октябрь  Нацагдоржийнх
Магадын   сайхан орноо гэх эгэл хайрынхаа  галаар  гэгээн дүрийг нь зурсан
Магнагын  хээ шиг одтой  эрдэмтний сэтгэлээр ярьж гэрэлт өнөөг харсан
Нацагдорж 
Саруул сайхан орноо зүрхэндээ багтаасан эгэлхэн  сансрын хөх цээл оддыг дурандсан эрдэмтэн
Эгэл хайраар юндэн Нансалмаа эвсэг
Эзэн жинс нь ноён балгандаа эвсэг
Эднийг хутгасан  Хоролмаа хүүхэн  ховсог
Элдэвтэй аргатай сайхан Цэрэнлхам  савсаг
Өнө мөнхийн настай учиртай гурвынхан Нацагдоржийнх
Өнгө  мөнгөн дэвсгэртэй ламбугайн  нулимсынхан Нацагдоржийнх
Мөнхийн баатруудынхаа  дүрд өөрийн биеэр хувилж  ижилгүй тэднийг   хөргөлсөн
Мөнгө   хайр хоёрыг өртөг үнээр нь ялгаж  итгэл үнээр нь зугалсан
Нацагдорж 
Далай баян амьдралыг үгээр урласан дархан
Даваа  гүвээнд сааталгүй шинийг хайсан эрэлчин
Хэнз хурга хотон дундаа мөргөнө
Хээрийн замд шувуун саарал ганграна
Хэцүүгийн гунигт цэрмаагийн хоолой зангирна
Хэзээний омогт Дагдангийн авгай онгирно
Хар цагааны хөрөг - Дагдан  Цэрмаа Нацагдоржийнх
Хайр сэтгэлийн зураг Сүрэнхүү , Сүнжидмаа Нацагдоржийнх
Хүйтэнд чийрэгжсэнмалчны ухаан  өвөлж  урийнхаа  сүргийг  нэмсэн 
Хатуу зөөлний өнгөнд гэрэл сүүдэр тааруулж  уйлуулж  инээлгэж чадсан
Нацагдорж
Урлаж бүтээсэн бүхэн нь амьдралын бүрэн шаштир
Удах тусмаа өнгөжсөн хольцоо нь үгүй шижир
Үгээгүй эр хуучин хүү нэртэй
Үзэгдээгүй юм бузрын цусан мөртэй
Энэтхэг   бүсгүй үлгэрийн дагина  дүртэй
Эрүүл энхийн дуулал жаргалын хуртай
Буруу  зөвийг ухаарсан  энэ үеийнхэн  Нацагдоржийнх
Булт олондоо ухуулсан энхийн  дуулал нацагдоржийнх
Түвшин заяат  олондоо  эрүүлэнхийг хүсэж эмчийн сэтгэлээр  зөвлөсөн
Түүхийн буурал   энэтхэгийг   энгэсэгт бүсгүйтэй нь авчирч  эгэл түмэндэ танилцуулсан
Нацагдорж
Бэлэг мэргэн  дээдсийнхээ бийрийг хатаагаагүй залгамж
Бичгийн цагаан мөрөнд түмнээ алдаршуулсан ачтан
Эгэл нэгэн биеээрээ  дорнын монгол гүн галуутайн хүү
Эрдэнэ тансаг бүтээлээрээ  домогт буурал хан дэлхийн  суут
Нацагдорж их хүн
Нарт хорвоод  төнх хүн

        / Дарь. Нацагдоржийн "тэнгэрийн инээмсэглэл"УБ.1988./38,-39/

Б. Норов.
        " Нацагдоржийн  ойд өргөх цэцгийн хэлхээ"


Хувьсгалаа бадруулах цогтой үйлсэд
Хувь заяагаа ашид  зориулсан
Хувирч  нугараагүй  эх оронч тандаа
Дэвшил хөгжлийн хамаг  нандин сайхнаа
Дэлхий бишрэх  үзмэр болгон  өргөе
Анивчин дуудах  холын  од гаригт
Азийн монголоос  анхны  мэндээ илгээсэн
Авъяас  билгийн оргил   найрагч  тандаа
Ард түмнийхээ   хайрын цэцгэн  хэлхээг
Алтан  туяат оддоор  чимэн өргөе
Буртаг   бурангуйн үндсийг  тольдон  үзүүлж
Буруу  мунхагийн  үүдийг үүрд хаахад
Бууршгүй   халуун зоригоо  өгсөн  дууч тандаа
Эрүүлийн жаргалаар  бялхсан ард түмнийхээ
Эгнэгт   залуугийн  жавхааг   түрлэг   нэмэн зориулъя
Эгэл ардынхаа оюуныг гийгүүлж
Эрдэнэ   өвөртлүүлж  өгье  хэмээн  хичээнгүйлсэн
Эрс сайхан  хүсэлтэй найрагч тандаа
Соёл  эрдэнэ тэгширсэн хамаг  ардынхаа
Сод  мэргэн  бүхнийг   цэцгийн  хэлхээ  болгон  өргөе
Бүрхсэн  улаан  цэцэрлэгийн дундаа
Бүхий  олон багачуудаа жагсааж
Бүр  шинэ  бүхнийг  заасан  багш таньдаа
Улс   монголын  пионер  багачуудын  итгэлийг 
Улаан бүчин галын бамбар  болгон  өргөе
Байн байсаар дэлхийг  бүрхэх октябрийн
Байгуулж   өөрчлөх  сүр хүчийг  алдаршуулан
Бахархал   хайраа  цалгиулан   дуулсан найрагч тандаа
Бат  ялсан  социализмын  гайхамшигийг
Баатар  гавъяаны   дуулал  болгон сонсгоё
Сонсох   бүрий  шинэ  яруу эгшиглэн
Сонор   дэлхийд татсан   найргийн  солонгоор
Суу ухаанаа  дарахлсан найрагч найрагч  тандаа
Дуу найргийн мянга   мянган дээжийг
Сувд  эрдэнийн   хэлхээ   болгон  өргөе.

            /  УВС.ТМ. 1986.11.17.88/


Г.  Нямдорж

            "  Таван өнгийн солонго"

Алдаршгүй  хоёр гар, гарыг минь холбож
Зовиургүй хоёр сэтгэл,  сэтгэлийг минь  холбож
Дундуургүй  хоёр хайр, хайрыг  минь холбож
Чивэлгүй   хар нүд нүдийг минь холбож
чи  бидэн хоёрыг холбож солонго татна
Улаан өнгө нь дулаан болоод энгүүн
Ягаан өнгө нь  янаг болоод билгүүн
Шар  өнгө нь  хийморлог  болоод үзэсгэлэн
Ногоон өнгө  нь  урин болоод билгүүн
Хөх  өнгө нь  сэрүүн болоод тунгаамал
Нартай борооны дараа  байгаль сэргэнэ
Чамтай учирсанаас хойш би сэргэнэ
Бидэн  хоёртой  болсоноос хойш орчлон сэргэнэ
Солонго шиг сонь буурч  өнгө маань арилахгүй
Совин   билэг түгээж   хайраа  соён  гийгүүлнэ
Гэгээн   Занабазарын   ариун  дарь эх тунгаамал
Ноён  хутагт Равжаагийн  Үлэмжмйн   чанар  үзэгэлэн
Их Нацагдоржийн  хонгор Пагма  билгүүн
Гүүш Цэдэндоржийн   янаг Лхагважав  энгүүн
Гэнэт  дагасан миний  амраг сайхан
Таван  зүйлийн  тариа  будаа мэтээ
Таван  тансаг  идээ  ундаа  мэтээ
Таван  хошуу  мал сүрэг  мэтээ
Таван өнгийн  солонго татна
Тавхан  үгэндээ  танигддаг  миний монгол  амрагаа
                / Хөдөлмөр. Пүрэв/


Дан. Нямаа

            " Найрагчийн  нутагт"

Эргэн тойрон  мэлмэрч
Энэ нутаг  цэв цэнхэр
Онгодын  хөх  тэнгэр
Орой  дээр цэв цэлмэг
Гурван ойтой Нацагдоржийн
Гутлын хонх жингэнэн  дуугарч
Мэлмий саруул талаасаа
Миний  зүг  айсуй
Монгол найргийн  тэнгэр
Морилж яваа болохоор
Өчнөөн насаар  ахч гэлээ
Өөдөөс нь   би догдлон тослоо
Толгодын бараа алсарч
Тоотой  сүрэг шиг бүв бүрэн
Тоонот   бүхэн дээр цацарч
Тоороггүй наран бүв бүтэн
Харгана алтан зэрэглээнд
Хархан сэвлэг нь задарч
Бичгийн мэргэдийн бийр шиг
Биелж  зөөлөн  босно
Дэлгэрсэн цэцэг  гар нь
Дэлгээтэй ном л гэмээр
Хөлийн алхаа ойртох нь
Хөгжмийн нэгэн хэмээр
Хонхор болгоныг  хальж
Хорвоогийн гэрэл дүв дүүрэн
Хонхон цэцгийн  дэлбээ илж
Хонгор салхи нь зөв зөөлөн
Өлмий   хүрсэн  газар нь
Өнөө  би  гишгэснээс
Өөдөөс  минь  Нацагдорж
Өөрцгүй л  ирж  явна
Өвлүүлж  үлдээсэн  найргийнх нь
Үг,  үсэг  бүтэн  байхад
Өргөж хүндлэн барих
Өөрийн нь  ерөөл  бүрэн  билүү

        /  УЗЦ.1986.11.14¹46/

Т. Нацагдорж
            " Д. Нацагдоржид"

Ижил нэртэй  та бид хоёрыг
Их  бага гэж ялгаж дууддагсан
Эр цагт би бага байжээ
Тэгээдч  бүр балчир явжээ.
Тэгсэн ч би  хэлэх үгтэй
Тэнгис ч бас давалгаалах устай
Түг түмнээ  таныг дурсан
Түүхийн хуудсанд мөнхжөөд
Түмний сэтгэл баясал дүүрэн
Түгээмэл яруу бүтээлий чинь бахдаж байна
Янаг хөгжилтийн бахдал дүүрэн
Ямар бахтай уяхан чимэгтэй бэ
Бага Нацагдорж чинь таныгаа дурсан
Бадаг шүлгээ  таньдаа зориулж байна
Балчир  цагтаа  зааж  өгсөн " Бүхий олныг " чинь
Бавгар болсон ч баяртай аялж суудаг шүү
            / Дэвш. Бу.1986. 11.15.83/

Л. Нямаа

            " Нацагдорж минь"
Ц.Нэргүй
            " Найрагч  танаа"
Найрагч  таны дуулсан уулсын сайхан Хэнтийн
Налгар баян өвөрт нь төрсөндөө би азтай
Нар тосон мэлмэрсэн  усны тунгалаг Хэрлэнгийн
Найрын дуу шиг хөндийд нь  өссөндөө  би азтай
Орчлон хорвоогийн олон найрагч дундаас
Од шиг харван одсон  танд илүү хайртай би
Ганжуур , Данжуурын зуун найман боть үнэтэй ч
Гал цогтой шүлгийн мөрүүдэд  хайртай би
Хүлгийн нуруун  дээр  ургасан дорнод   монголын саран гоо
" Хөдөө талын үзэсгэлэн"-г  эгчээ  гэж санадаг би
Хүүхэн хонгор  Сүнжидмаадаа  ялгуун саарлаараа зорьсон
Хүний нутгийн Сүрэнхүүг,  ахаа гэж боддог  би
Цэргийн зөвлөлийн гишүүн,  арван таван настай
Цэцэн билэгт   хүүгийн авъяас чадлыг биширдэг би
Онгон  цэнхэр тал, аргалын галын дэргэдээс
Одонд  хүртэл сэтгэсэн  оюун  ухаанд нь  шүтдэг би
Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихэнд хүргэсэн
Морьтон ардынхаа гавъяаг   найргаар дуулах  хүзсэлтэй би
" Эрүүл энхийн жараглан"-д  насан туршаа умбаж
Энэ  дэлхийг бүрхэх  Октябрийг  үзэх азтай би
                /   Хэнтий. Урагш. 1986. 11.17.83/

Ц.Нэргүй

            " Миний хүүгийн нэр"
Аавыг чиньүрийн тэнгэр тэтгэж
Анхны хүүтэй болсныхоо  долоодохь  өдөр
Баруун чихэнд  чинь гурван удаа
Баярын  нулимастай  шивнэсэн нэр - Нацагдоржоо
Эцэг  эх нь үрдээ нэр өгдөг
Эгэлхэн атлаа  нандин ёсыг  дагаж
Эргэж  төрөхгүй  орчлонд,  азаар  заяасан хүүдээ
Эрхэмлэн  дээдэлж  явдаг, найрагчийн  нэрийг  хайрлая
Хүн  ардынхаа төлөө  миний  хүү
" Гүн галуутайн  хүү"  шиг зүтгээртэй
Намтраа  зузаалах  их үйлсийн замаа
Найрагчийн  дуулсан  одонд  хүртэл сэтгээрэй
Хүү минь чамайгаа  аав нь  хүн шиг хүн  болно гэж
Хүйлэн  хорвоод  төрсөнийх" хүндэт  нэрээ дуудуулна" гэж
Насан залуугаасаа шүтэн  биширсэн
Найрагчийнхаа  алдраар  нэрлэсэн  юм шүү
Аавынхаа  шүтдэг  найргийн тэнгэр энэ нэрийг
Ард түмнийхээ  алаг зүрхэндээ нандигнан явдаг  энэ нэрийг
Алаг  нүднийхээ  цэцгий шиг хайрлаж яваарай
Атаатны  сум онохгүй  газраа хадгалж  яваарай

        / Хэнт. Урагш.1986.11.17.83/
Д. Пашка

        " Дашдоржийн  Нацагдорж"

Дэрэвгэр  хүрээтэй  малгайгаа  хазгай өмсөөд
Дээлийнхээ  захыг товчлолгүй  задгай орхиод
Түшлэгтэй   сандал  тохойлдсон зүүн  гартаа
Түрүбкээ  барьсан  хүний инээмсэглэсэн зураг
Дэлгэж  тавьсан номын  гэрэлт хуудаснаас
Дэргэд байгаа танил шиг тодхон  харагдлаа
Хуудас бүхний нь  эргүүлж зохиолы нь  уншихад
Хуучин монголын байдал  нүдэнд тодроод
Хүндэт нэрээ  дуудуулсаар  хойчийг залгамжлах  залуусын
Хүсэлт, хайртай " Монголын сайхан  орон"  туяарлаа
Ядрахыг  мэдэхгүй  сэргэлэн  оюунтай  төрж өсөөд
Яруу  найргийн  үнэт бадгуудаар   жигүүр хийгээд
Мөнх цас оргилд нь  гялбасан" Хэнтий , Хангай, Соёны"
Мөнгөн  цагаан  тэргүүн дээгүүр  дүүлэн дэвээд
Уудам орноо  нүд дүүрэн харж байсан
Ууган зохиолчийнхоо  зам, мөрөөр  дагаж  аялахад
Урсгал   сайхан тунгалаг устай " Орхон, Сэлэнгэ, Хөхийн"
Ургац сайтай өнгөлөг дэнжээр  монгол гэр ярайгаад
" Ташаа  нь тэвхийсэн ялгуун сааралыг  унасан хүүхэн
Тавтай  идшилсэн  сүргийнхээ дэргэд  дуу аялах нь
" Цэнхэрлэн харагдах цэцэг жимстэй  уулын" хормойд
Алаглан  билчсэн  адуун  сүруг  рүү  жолоогоо  залж
Шулуун  уургынхаа  нарийн үзүүрийг  нахилзуулан  дохисоор
" Шувуунн  саарлын " хүчийг  шалгасан  залуу эрийг  дуудах шиг
Чихэнд тодхон  сонсогдоод  зүрхий минь догдлууллаа
Нүдэнд илхэн үзэгдээд  сэтгэлий минь хөгжөөлөө
" Бүрхсэн улаан цэцэрлэгтээ" бүжиглэн  наадсан пионеруудын
Бүрээ  бөмбөрийн  жавхлант дуу цуурай  хөгжөөгөөд
"Эрүүл энхийн жаргал дунд торниж өссөн
Энхрийн үрсийн чөлөөт зам нүдний өмнө дурайгаад
Шинэ цагийн ууган зохиолч  Д. Нацагдоржийн
Шилдэг бүтээлүүд  жирийн  амьдралын  дүрийг товойлгож
Уран  зохиол  бичих хүсэлтэй бидний  сэтгэлд 
Улалзаж  бадарсан  галын дөл шиг  зоригийг нэмлээ
" хувьтай энэ орондоо  хувьсгалт улсаа мандуулж , хойчийн шинэ ертөнд дээр  хүндтэй гавъяаг байгуулж" 
ариун хөгжлийн  гандашгүй үриг тарьж байдаг
Ард  түмний маань амьдралын үнэний  толь нь болсон
Мөнх залуу утга зохиолоо  хөгжүүлэхийн төлөө
Монголын зохиолч бидний  хүсэл оргилж байна
Жирэлзэн гүйх  үзгийнхээ  үзүүрээр  үнэнийг  дамжуулж


Д. Пүрэвдорж
            " Нацагдоржийн ертөнц"

Нацагдоржийн   ертөнцөд
Найргийн  тэнгэрт нисэхүй
Нар сэтгэлд хойморлож
Насны жарагал эдлэнэ
Ард дээдсийн бүтээсэн
Аялгуут чандмань эрдэнэ
Айзам  яру хэлээр
Амьдрал зүрхэнд  дуулна
Хурдан хүлгийн салхи
Хур дэлэндээ шуугиж
Хувь заяаны өнгөөр
Хуурын чавхдас  шуурна
Хуучин хүү өглөө
Хувьсгалын өрхийг татаж
Хурмастын одыг уургалан
Хуйвандаа  цахилааж давхина
Уртын  дууны айзамд
Усны  туналаг мэлмэрч
Униартаа  цэнхэрлэн харагдах
Ууланд бодол хулжина
Цэлгэр талын  хаяаг
Цэнхэр  тэнгэрт сөхөж
Цэвэр ичимхий  суугаар
Цэцгийн цоморлиг  мишээнэ
Халхын сайхан  бүсгүйн
Хасын царай гэрэлтэж
Ханийн  журам сахисан
Хайрын харцаар  энхрийлэнэ.
Хүүхдийн цангинасан  инээдээр
Хүний орчлон цалгиж
Хүслийн цагаан давалгааг
Хүрэхийн эрэгт  цацална
Хар шарын бошгыг
Харцын  аянга  хальж
Хамаг байдал  шинээр
Хаврын амьсгалд дэлгэрнэ
Эриний  үүдийг нээж
Эрх чөлөөтэй мандсан
Эх сайхан орныхоо
Эзэн заяанд омогшино
Өдөрт зууныг багтаасан
Өнөөдрийнхөө  хурдаар тэмүүлж
Өглөө  бүхнийг угтах
Өрлөг  хүчиндээ итгэнэ
Алдар  алдар гавъяа  эрэлгүй
Амьдарч  тэмцэж  бүтээж
Аугаа  их эгэлхэн
Амьд явахыг ухаарна
Газраас тэнгэрт цойлон
Галын оч харваж
Гариг  эрхэст нийлсэн
Гайхамшигийн од гэрэлтэнэ
Дээлэнд зангиа зүүсэн
Дээдийн билгүүн  найрагч
Дэргэдийн суутнуудаа  шадарлан
Дэлхийтэй ярихыг  срнсоно
Нацагдоржийн ертөнц бол
Найргийн тэнгэрт бүтээж
Нарны тойрогт мөнхөлсөн
Монголын сайхан орон
    / Н.У.1986.11.16¹275/

М.Пүрэвсүрэн

        " Нар тоссон гудамж"

Шигүүхэн барьж  жишүүхэн  өрсөн
Шилээ   харж  жигдхэн  ярайсан
Сайхан  хотын минь  цагаахан барилгууд
Саяхан суулгасан ногоохон   моднууд
Шугамын толигор  цардмал зам
Шөнөжин гэрэлтэх өдрийн дэнлүү
Нацагдоржийн  минь  гудамжинд  ярайж
Найргийн мөр  шиг бадаграна
Нар тосож алганд цэлийсэн
Нацагдоржийн минь нэртэй эгэл гудамжнаас
Уулын үйлдвэрийн ажилчид тээсэн
Автобусны  цуваа жигдрэн  хөдөлдөг
Ачаа  хөтөлсөн буурлууд
Цэцэрлэг, ясль  руу  алхална
Амрагаа сугадсан залуус
Ажил гэрлүүгээ  алхална
Нар  тосон алганд цэлийсэн
Нацагдоржийн минь  нэртэй  эгэл  гудамжнаас
Найраг шүлгийн мөр ундарна
Нацагдоржийн халаа найрагч  төрнө

Л. Ожгоош

        " Нацагдорж харж байна"

Харанхуйг  яран цойлсон гэрэлт очоо
Хайран залуудаа харван одсон   хүн одоо
Найргийн  тэнгэрт мөнхрөн гйисэн Нацагдоржоо
Наашаа та  биднийг харж байна уу
Яруу  найргийн  их замын   давхил дундаас
Ялгуун саарал чинь эмээлтэйгээ   яагаад үүрсэж ирэв
Их найргийн  өргөө  хоймроо   эзгүйлж  та минь
Ид  насандаа  уянга дуугаа  юунд таслав
Явдал  учрыг ялгах үнэний  хорвоод та  минь
Ярьж  амжаагүй  үгээ  дуулгаж  чадсангүй  дээ
Нацагдорж  минь тэгээд  од болон  мөнхөрч
Найргийн тэнгэрээс биднийгээ  ширтэн үү дээ
Тэнгэрлэг   найргаар чинь  амлаж өссөн  монголын үрс
Тэмүүлэл хүслийг  тань  гүйцээж  явааг  харж   байна уу
Хойчийг залгамжлах  найргийн халаа  таны
Хормойноос чинь зууран хөлд  орохыг харж байна уу
" Бүхий  олныг" дуулсан пионер багачуудын жагсаал
Бүрээ, бөмбөр  тугтайгаа өмнүүр чинь өнгрөхийг харна уу
" хуучин хүү" -гийн  ач гуч  - шинэ  монголын хүү
Хурмаст сансрын  уудамд  цойлон нисэхийг харав уу
Сайхан алаг  нүдээрээ " Миний нутгаа" халиахдаа
Сансар  од  дэлхийтэй нь  багтаан нэгэнтээ  болгооно уу
" Зөвхөн  нарыг хэвээр үлдээх   Октябрийн "  туг
Бөмбөрцгийн  талыг бүрхэн намирахыг харна уу
Оюуны  сууг үхлийн буу болгоод
Орчлонгийн  зүрхэнд хэн тулгав  харж байна уу
Тэр юу вэ  гэж  таны гайхах аргагүй ээ
Тив алгасан тусдаг цөмийн пуужин  гэдэг юм
Мөнхлөн  дуулсан  таны оддын  дунд дайн хийх
Мөхөсхөн ухаан төрнө гэж зүүдэлсэн гэж үү та
Таны найргийг   унших хүнгүй, сонсох  хүнгүй болох
Тавилан  заяа байх юм гэж  төсөөлсөн гэж үү та
Их Нацагдорж оо  Та нэг  нэгээр  харж  байна
Ирээдүйн Нацагдоржийг  хүн  төрөлхтөн тосож байна
Найргийн  гэрэлт одыг чинь   харах нүд шигээ хамгаалж байна
Нацагдоржтой  дэлхийд минь дайтах  газар  байхгүй ээ

            /  Хэнтий . Урагшаа. 1986.11.17.83/

С. Оюун

        " Д. Нацагдорж"

Боржигоны   бор тал Нацагдоржийг мэндэллээ  гэж цэцэглээгүй
Бор эсгий гэр  нь найрагч  төрлөө  гэж цагаан болоогүй
Зүүдний  уяа ялгуун саарал  уяан дээр нь байгаагүй
Зүрхний янаг Сүнжидмаа цээжийг нь түшиж   жаргаагаагүй
Мянга есөн зуун  хорин нэгэн он , Нацагдорж   өөрөө  байсан
Мянга есөн зуун хорин нэгэн он, Нацагдоржийг  берлинд аваачсан
Найрагч , хувьсгал хоёрыг  зангидсан тэртээ  он жилүүд
Намтар баян гуниг эмгэнэл  дүүрэн  цаг хугацаа
Шар  орхимжтой  монгол оронд Нацагдорж
Шляп  духдуулсан  баруун европ  байлаа
Өрнө, дорнын хоёр салхи  харшиж
Ухаантнаа хөнөөсөн  аргын 1930 он байлаа
Эрдэмтэй  тэргүүнд эх орон нь балчирдах нь бий
Эгэл боловсролгүйн дунд ганцаардах  түмэн зовлон бий
Тэрсч  зогссон зүрхний нулимс  харанхуй хад
Тэсч чадаагүй  сэтгэлийг  тайлах гашуун  дарс
Чимэгт  найргаараа Монголыг  амлуулсан  суутнаа
Чийгт гянданд  хорьж , буутай хуягт  цагдуулаад
Гав  гинж зүүж , соёлыг цоожилсон  тэр цагт
Ганцхан үхэл л таныг аврах байсан бизээ
Эрхэм  шүтээн  таны ариун шарил хаана  оршино
Эцгийн нэрийг өгөх үр сад чинь хаана явна
Мөнх нойрссон  гунигийг чинь  сэдрээж үүнийг асуусангүй
            / У.З.Ц. 1988.8.26¹35/

Н. Өлзийбат

            "  Их найрагчийн нутагт"

Цэцэгт тэнүүн тал, сэтгэлд   дотно  газар
Цэнхэр  тэнгэрийн  доорх тансаг баян  тал
Их найрагч  Нацагдоржийн  төрсөн өлгий
Эдүгээ  найрамдал  мөнхөрсөн  нутаг
Ханагархан талд нь шинэ харшууд  сүндэрлэж
Хар алтан  эрдэнэ  хөрс нь  доороос нь  ундарч
Дөлгөөхөн  Хэрлэн  хаяан  дахь мяралзаж
Долгион дунд нь саран наадна
Илгээлтийн  эздийн  алдар саранд хүрэх
Их Нүүрэнтэйн  хөндийн ажлын талбарт
Уурхайн хот Багануур  хаяа  тэлэн  өргөжинө
Улсын хөгжлийг  оддын  дор өргөн өргөн цайрна
Хөрст  газраасаа ургасан цэцэг  шиг
Хүн ардаасаа  их найрагч төрсөн юм
Алтан нарны туяа шиг шинэ хот
Аугаа  их найрамдлаас  дэлгэрсэн юм
Цэцэгт тэнүүн , тал, сэтгэлд дотно газар
Цэнхэр  тэнгэрийн доорх  тансаг баян тал
Их найрагч Нацагдоржийн төрсөн өлгий
Эдүгээ найрамдал мөнхөрсөн нутаг
                /  ТХ. 1986.11.15.¹126/

Ж.Саруулбуян
            "  26 мөрт"

Хайртай найрагч таныгаа оршуулчихаад буцахад
Харах нүдэнд орчлон гэгч  гаслантай
Хайлах зүрхэнд өдөр гэгч харанхуй
Гэрэлт яруу мөрүүдээ цацаруулж суусан
Гэгээн  үнэн  үгээ сийрүүлж  байсан
Найрагч  таны алтан алтан илд  үзэг
Нарны цацраг толинд  хугарах шиг
Ариун  мутраас чинь унасан
Навчнаас унах шүдрийн дусал адил
Сүүлчийн  дусал  бэх чинь нулимс  шиг хатсан
Тулалдааны  талбарт  баатар эр сэрэмж алдах шиг
Тунсаг найранд  дуучин хүн өнгөө буруутгах шиг
Яруу найрагч сүүлчийн шүлгээ дутуу орхиж
Ялгуун билэгт мэлмийгээ  аажуу анилаа
Найрагч таны чин үнэнийг мохоохоор
Нар дагасан шүүдэр шиг  худал гэтэж  явсан
Хажуугаас чинь хар хэл ам
Хараал  зүхлээр  могой шиг хатгаж байсан
Дэргэдээс чинь атаа жөтөө
Дэгс магтаалын  багны цаанаас хөхөрч байсан
Хар хэл, атаа жөтөө гэгч
Харьтан дайсны мэргэн сумнаас ялгаагүй
Найрагч таны амь зүрхэндээ ч
Нартад амьдрах амьсгал  чинь  шүлгэндээ  явсан юм
Амьсгал болсон шүлэг чинь  амьдарсаар  хойно
Алаг дэлхийд  та амьдарсаар
                /   УЗЦ.1988.4.15./ба/¹16/



Ц.Соном
        " Талын цагаан хот"

Хэрлэн, Туул цэлэлзсэн
Хэнтий ханы хормойд
Яруу найргийн  сүлд  хэмээх
" Миний нутгийн " тэнгэр  дор
Янаг амрагийн шүтээн болсон
"Учиртай гуравын" болзоонд
Ташаан толгойн нь тэвхийсэн
" Шувуун саарлыг" хөлөглөсөн
Дашдоржийн Нацагдоржийн  мэндэлсэн
Гүн галуутайн хөндийд
Бага нуур   хот бидэрт цагаан сарны
Мөнгөн туяа гялбааж
Биндэръяа  номин  эрднийн
Мөнхийн гэрэл цацрааж
Тостой  гараар  хүрэмгүй
Тоостой  хөлөөр гишгэмгүй
Эгнээ  зэрэгцэн ярайсаар
Энхрий  хотболон сүндэрлэнэ
Мөнгөн  долгио туналзуулсан
Ариун Хэрлэнгийн  савд
Мөр шадлан  сүндэрлэсэн
Хун цагаан хотдоо
Нүүрэнтийн их хөндийн
Нүд алдам талыг
Хамтын бүтээл шингэсэн
Халуун хөдөлмөрөөр амилуулж
Нүүр дүүрэн мишээсэн
Залуу насны  жавхаагаар
Нүнжигтэй арвин баялагаар нь
Хөгжлийн хурдыг нэмж байна
Ханийн сайнтай  нөхөрлөн
Хангалуун амьдралаа зохиож
Ур ухаанаар сүндэрлэсэн Багануур хот
Уудам талын наран сувд
Ууган зохиолчийн анх мэндэлсэн
Уугуул нутгийг нь шинэчилсэн
Усан тэлмүүн ялгуун саарлын
Удам  залгасан  малчны өлгий
Улаа бутарсан галын илчээр
Улсынхаа голомтыг бадрааж байнам

        / /НД. Дархан.1986.11.15.85/
Ц.Соном

            " Миний  нутаг"

Их зохиолч таны
 Энэ шүлгийг  уншихад
Эгшин зуурын дотор
Эх орноо мэдэрдэг юм
Зүрхний айзам
Судасны  цохилт
Таны шүлгээр  лугших шиг болдог юм

        / НД. Дархан. 1986.11.18.85/

Ш. Сономжамц

            " Найргийн наадам"

Нүүрэнтэйн шаргал хөндийд туг далбаа дэрвэн
Нүүр царайдаа  баяслын мишээл дүүрэн наадамчид
Морьд харуулдан  хаш, манан  хөөргөө зөрүүлэн дуран сунгаж
Монгол найргийн тансаг ариуныг  шагширна
Тэдний  дунд бүрх малгай хэлтгийдүүхэн
тавьж , хөх чисчүү  тэрлэг өмссөн
Боржигон хийцийн монгол эмээл дээр хөндөлдүүхэн  суусан
Билгийн хурц нүд жавхаалаг  царайтай Нацагдорж
Бидэрт хулынхаа дэлийг  дэлийг элбэн , алсыг саравчилна
Тэнд бас,
Чойжилын Чимэд "  Монгол морио " хөтлөн ирж
Цэгмэдийн  Гайтавтай  яруу найргийн  тулга тойрон түүх хүүрнэнэ
Бэгзийн Явуухуланд Бүрэнгийн тал багадаа болов уу гэлтэй
Босон суун " Шүлэг минь, хүлэг минь"  хэмээн  догдолж харагдана
Тэгтэл аяганы  хотгор , Гүн Галуутайн    цагаан дэнжээс  тоос босон
Айзам шүлгийн  түмэн агт эргэлээ
Орчлонг тойрон чавхадсан  бодлын уяа чангалан
Олон морьдын  төвөргөөн газар  гэсээгүй хавар эртийн  бороо
 шиг нижигнэн ойртоно
Бодлын манан дундаас  морьдын бараа холдож, ойртон
Бор талын цагаан салхи  хүлгийн тоос , цэцгийн үнэртэй амтлагдана
Наадамчин олон " шувуун саарал" " шувуун саарал " хэмээн өндөлзөнө
Нар тоссон цагаан талын цэцэг нь хүртэл өндөлзөнө
Монгол найргийн мянган  жилийн  наадмын
Морьдын түрүүнд  ялгуун саарал чинь бариатай
Насаараа шүтэж явах оюуны тэнгэр болсон
Нацагдорж та их найргийн  их наадмын зүүн талын магнай
        /  ГО. Алтайн хөгжил. 1986.11.17.¹87/

Б.Сосорбарам

            " Цэцгийн    бал"

Хуурай хөрс гангаа  тайлж
Хурын дээжээр амьсгалахад
Хурц улаан цэцэг соёолж
Хурдан торниж цогцос бүрдэв

Арвин талын цэцэгс адил
Алтан нарны цацрагаас чангааж
Ариун бие, цогцсоороон
Агаар тэнгэр өөд цоройв
Алаг цэцгийн дэлбээ  дээгүүр
Ажилчин зөгий эргэлдэж
Ариг туяхан шилбий нь ганхуулж
Амтат балы нь  цуглуулна
Аглаг талын  ганган цэцгээ
Алив сайхны дээж болгож
Аль дотно сайн хүндээ
Амьд цэцгийн баглаа барина
Цээлхэн  нутгийнхаан  хээр
Цэнгэн  зугаалж  явахад
Цээж дотрыг ариулж
Цэцэгийн үнэр ханхална
Өнгөц  хорвоогийн  жамаар
Өнгийн  цэцэг гандав
Өргөн талынхаа хөрсөнд
Өртөх тоос болж шингэв
Тэглээ ч цэцэгийн шим
Тэр  сайхан  балын амт
Дараа дараагийнхаа цэцэгэнд
Дамжин дэлгэрч байдаг
Ариун талынхаа  цэцэгийг
Аршаан  ус  шороотой нь
Айл бүхэн гэртээ  залж
Амилуулж ургуулж байна
Цэцэг  зундаан  дэлгэрч
Цэцэг өвөлдөөн дэлгэрч
Цэнгэл дундаан жигдэрч
Чихэр балаан хүртээнэ
Миний  нутгийн хөрснөөс
Мянган  булаг  ундарч
Мянган   булгийн уснаас
Мөнх  цэцэг шимлэжээ
Цэцэгийг бид хамгаална
Цэцэгийг бид хадгална
Цэцэгэнд бид хайртай
Чихэр баланд нь  дуртай.
            / ТХ.1966.11.17.¹137/

Д. Сүрьеэ

        " Д. Нацагдоржид"

Шүлэг  найраг  уянгын  яруу сайхан бадгууд
Монгол  хэлний чимэг болсон тодын  тод  мөрүүд
Ший жүжиг   дуу эгшгийн  уран гуа аялгуунууд
Шинэ  монголын соёл болсон  утга төгөлдөр зохиолууд
Энэ  бол Нацагдоржийн минь бүтээл
Монголын   яруу найраг
Уран  үгсийн  нэгэн  мөрөөр ертөнцийн  нууцыг  тольдож
Ухаан  санаа  бодол сэтгэлийн  түмэн  увдсыг  уудлан
Оюун  билэгт  онцын сайхан зохиолууд нь
Орчин  дэлхийд  мөнхөд  дурсагдах  болюу
Энэ бол Нацагдоржийн минь  бүтээл
Монголын  яруу найраг

            /У.З.Ц. 1966.10.28.¹44/

Н.Сэсээр

            " Мөнх залуугийн  дууль"

Ойлгож   амжимгүй  он  жилийн цуваа    бидний дэргэдүүр
Ойлсон гөрөөс шиг цахилан   одном
Ойрхон   болоод л  оноож  харахад  огт амаргүй
Ойворгон  залуугийн оюун ухаанд  багтамгүй
Олон янзын  үйл явдал, хувь заяаны   тухай
Одоо  ч би бодсоор явнам
Сүүн заадаст   тэнгэрийн эмнэг  ододтой
Суу  билэг онгодынхоо   шидээр ойлголцож явсан
Сүүлчийн  биш ямагт анхны   дуунд нь
Сүүдэр хүртэл гэрэлтэж байсан
Эх  орны яруу найргийн ууган тэнгэр
Их Нацагдоржийн   тухай л   бодож явнам
Хоёргүй амьдралын бал бурам  батгатай  бүхнийг  амссан
Хосгүй   заяанд нь атаархаж  гэмээнэ
Даржин  юм шиг даанч  даруухан  хөшөөний нь дэргэд
Сүржин   ярьж   шүлэг хэлэхээс ч эмээнэм
Хулжих   цагийн эрхээр   гэгээн  дүр нь
Хойчийн   хойчид домог болон   үлдэвч
Хамаг   нандин дөмөг бүхнээ  дээдлэх   сэтгэлд
Хаврын цэцэг  шиг ургасаар байх болно
Алив   юмны анхдагч байна гэдэг амаргүй даваа
Амаргүй бүхнээс аз жаргалыг
Алт  ялгах   шиг авч   чадна гэдэг алдар гавъяа
Тоолох   нас урагш довтолж
Тань руу ойртох тусам
Туулах  амьдралд амжсан юмгүй
Оройтох  тусам
Бид  таны өмнө  буруутан юм шиг
Бие  сэтгэл   шаналж  байдгийм
Аяа  хэдий  тийм ч
Айзам  найраг , аугаа дүр   тань авралын од  шиг
Авсанаасаа  илүүг  өгөхийн
Асаатай   бамбар  болон мөнх  гэрэлтнэм
Яруу  найраг   бадрангуй   сэтгэлийн
Нартыг тэтгэх  мөнхийн  утга нь
Ямар ч цагийн  нугачааг  гэтэлж
Насан  өтлөх  мөхөхийн  эсрэг
Мөнх   залуугаараа  гэрэлтэхэд байнам

            /  ГО.АХ.1986.11.17_87/

Д. Сүрэнжав

            " Шувуун саарлын хурдаар"
Трубка барьсан  цогтой  эр миний  өмнө  сууж байна.
Тгшлэгтэй  сандал наланхан  бичсэн  зохиолоо  ярьж байна.
" Хэнтий ,Хангай, Саяаны өндөр сайхан нуруудаар
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг  ариун мөрнөөр
Өссөн төрсөн бидний  үндэсний хайртай   нутгаар
Өмнө  зүгийн манлай элсэн манхан  далайгаар
Агшин  зуур туулан эргээд ирэх шиг санагдлаа
Айзам таарсан  шүлгийн уянгат мөрүүд  дурайлаа
Ялдам сайхан   алхаатай  шувуун  саарал  мориор
Яруу  найргийн  их хүн товолзтол   хатируулсаар явна
Дэгжин  байрын бүрх  дугтуйлсхийгээд  өмсчээ
Дээлийнхээ  захыг товчлолгүй  задгай хэвээр орхижээ
Алсын  бараа сүүмийж  аяны  зам эвхэрнэ
Ахуй  байгаль  сэргэж  алсын салхи илбэнэ
Айлын гадаа ирж аргамаг хүлэг үүрсэв
Айлчин  гийчин  угтаж баяр хөөр  болов
Армаг хос  ялгаран  гэртээ  орохыг урив
Амтат  идээний  дээжээр   их найрагчийг  дайлав
" Хадтай  өндөр уул нь  хангай дэлхийн  үзэсгэлэн
"Хажууд минь байгаа  хүү минь хамаг  олны баясгалан" гэжээ
Царгиа   цээлхэн  хоолойгоор  золбоолог хархүү  аялав
Цалгин  мэлтэлзсэн  хундагаа  их найрагчтай   тулгав
" Модтой  өндөр  уул нь  монгол газрын чимэг
Ерөөлтэй учирсан хүү минь  ёстой  миний  амрагаа" гэж
Цангинам сайхан хоолойгоор  жавхаалаг хүүхэн аялав
Цал буурал настай ч  уяран гайхаж залуужив
" Ижил хоёр  шувуу шиг ижилдээ  хоёуулаа сууя
"Ингэж  нийлэхээс илүү   жаргал хаанаас байх вж" гэж
Хуримлаж  байгаа хос  хундага  тулган  аялав
Хуран цугларсан хүмүүс  хоолой   нийлүүлэн   түрэв
" Хүндэт  нэрээ  дуудуулсаар хойчийг залгамжлах залуус "минь
Хүсэл хайраа  илчилж  хуримлаж   байгаа  хос минь
" Хувьтай  энэ орондоо   хувьсгалт  улсаа мандуулж
Хойчийн шинэ  ертөнц дээр  хүндтэй  гавъяа  байгуулаарай " гэж
Д. Нацагдорж гэж   алтан үсгээр  бичсэн
Дээж   найргийн  түүврийг   залуу хосод   дурсгав
" Цэнхэрлэн  харагдах  цэцэг  навчтай уулын"  хормойд
" Цэнгэж    болжмор" цэлгэр  уудам талын дунд 
Нэгдлийн сүрэг үй түмээрээ  багшран   бэлчинэ
Ногоон  зүлгэн дээр цагаан  гэр ярайн   харагдана
Талын  малчны гэрийн гадаа аяны хүн   буув
Ташаа  нь  тэвхийсэн  шувуун саарал  толгой хаялан шилгээв
Хотон   дотор хоёр  ишиг  хэдэнтээ  мөргөлдөд гэдрэг буцна
Хонйны  хашаа  налсхийн зогсоод  бяцхан  тал сонирхон харна
Эвлэгхэн нь аргагүй тэр  жаатай  их найрагч уулзав
Ээж  аавдаа би хурга   хариулж тусалдаг
" Миний  хэнз хурга  мгнай халзан зурвастай
Мянган хонины дундаас  би хармагц таньдаг
Мярс  мярс майлсаар    намайг   чиглэсээр  ирдэг"  гэж
Хөрслөг царайтай хүү өхөөрдөм  хөөрхөн хэлэв
Хөгжүүн   цовоо тэр хүүхнийг  энхрийлэн  таалж үнсэв
Сумын төвд   их зохиолч хүрч ирэв
Сургуулийн багачууд  уулзалт хийхээр  хөөр болов
"Бүхий  олон багачуудаа 
Бүрхсэн  улаан цэцэрлэгтээ
Бүр  шинээр үүсгэсэн
Бүжиг наадмаар наадацгаая, бэлхэнээ" гэж
Хөрслөг   царайтай хүү   өхөөрдөм  хөөрхөн хэлэв
Хөгжүүн  цовоо тэр жаалыг   энхрийлэн   таалж үнсэв
Сумын  төвд  их зохиолч хүрч ирэв
Сургуулийн багачууд  уулзалт  хийхээр хөөр болов
" Бүхий  олон багачуудаа бүрхсэн улаан цэцэрлэгтээ
Бүр  шинээр үүсгэсэн 
Бүжиг  наадмаар  наадацгаая, бэлхэнээ" гэж
" Бага  алаг  бөмбөрөө  пар пар  дуу гаргаж
" Багачууд  хүүхэд  бүудээрээ  " пионерийн дуугаа дуулж 
Ууган  зохиолчийг  тэд эрхэмлэн   дээдэлж  хүндлэв
Уулзалтын цуглааны  танхимд  урин залж   оруулав
Зохиол  шүлэг  чухам  яаж  бичдэгээ
Зол  жаргалаа хэрхэн яаж  дуулдагаа
Намуун сайхан  дуугаар   найраг дотно ярив
Найраг шүлгээ уншиж  багачууд  хүүхдүүдэд сонирхууулав
Эрүүл энхийн жаргал дунд  төрж бойжсон
Эрх  чөлөөт ард түмний  хүүхэд  бид
Ууган  зохиолчтой  уулзаж байгаадаа баяртай байна
Утга  төгс  шүлгийг  тань мэддэгтээ   бахтай байна
Хүүхэд  бид  баярын  дээжийг   тандаа дэвшүүлж
Хүндэт  пионероор  салаандаа  бүртгэхийг хүсэж байна гэж
Цовоо  дуутай  нэг  жаал   тогтоол уншаад
 Цоо  шинэ  улаан бүч зүүж өгөв
Гүйдэг  чавганц  хангинан ёолсон
Гүрмийн хэнгэрэг дүнгэнэн  дуугарсан
Тэр  цаг ард хоцорч
Тэмүүлэх  ирээдүй  алхмаар ойртлоо
" Жаргалан   жаргалан жаргалан
Энэхүү ертөнцийн  түмэн  жаргалан
Түүний  дотроос  чухам  жаргалан 
Эрүүл энхийн нэгэн жаргалан" гэж
Таны  хэлсэн  үг айлаас  айлд  зочилж байна
Талархал   хайраар  угтагдан  ардаас ардад  хүрч байна
Энэ  больницод  эмчлүүлээд  эмээ  нь одоо гарч байна
Эмгэг хууч арилж  эрүүл саруул боллоо гэж
Наян настай эмгэн чин үнэнээ ярив
Нацагдорж  зохиолч  чих   тавин  сонсов
Энхтайван найрамдлын  хурал  Улаанбаатарт нээгдэв
Эгэл дэлхийн өнцөг бүрээс  улс  түмний  төлөөлөгч  ирэв
" Нарыг хэвээр үлдээх  "  октябрийн эх орны 
Найрсаг  дотно  төлөөлөгч  Нацагдорж  зохиолчтой  уулзав
" эрдэнийн  хормогчоор доод биеэ  чимдэг
Эрүүл сайхан цээжээ  ил гарган гайхуулсан
Энэтхэгийн  залуу  бүжигчин охин"  их найртай гар барив
" Ертөнцийн  40- дүгээр  бүслүүр  дээр   орших
Ер  бишийн  сайхан  улиралтай
Итали  орны  хос  залуу
Дашдоржийн  Нацагдорж  хэмээх нэгэн нэрийг сонсмогч 
Дарвуулт онгоцоор   далайд  зугаалж  явснаа санав
Таныг  би сайн  таньж    байна
Талын   малчны  их найрагч  шив дээ
Майн  нэгний  жагсаалыг  манай  тэнд  үзэж   байхад  чинь
Маш  өндөр  барилгын өмнүүр  бид  жагсаж  явсан юм
Байшингийн  гурав  дахь  давхарын   өргөн  цэлгэр  цонхоор
Бахархан   харж   байсан нь   та аргагүй  мөн байна гэж
Германы  нэг  шүлэгч  инээмсэглэн  хэлээд
Гялалзсан  шар  үсээ  хойш нь  илэв
Холхи   газраас гялалзан  харагдах  өнгөт одоо
Хязгааргүй  огторгуйн  дунд  зугаалсан  олон улаан очоо
Нарт  ертөнцийн  дотор суугаа  марс  одоо
Манай  хүн  төрөлхтөн  чамтай  танилцахыг  хэдийчинээ хүсэв"  гэсэн
Яруу  найргийн   сонгодог   бадгаар  жигүүр хийж
Ялалт   амжилт  ялгуулсан ирээдүйд  биднийг  дуудсан
Ард  түмний  дуу хоолой  нинжин  сэтгэл
Аугаа   их  авъяас  билэгт  тэр хүний
Хөшөө  дурсгал нь өндрөөс өндөрт    сүндэрлэж   байна
Хөрөг  зураг нь амьдаас  амьд   гэрэлтэж байна

                    / Хөвсгөлийн  долгио.  3. 1962.10.46-54/


Ш. Сүрэнжав

            " Д.Нацагдорж  танаа"


Ш.Сүрэнжав

            "  Хөшөө  ярих цагаар"


С.Шааман
            " Нацагдоржийн  найраг"


Ухааны гайхамшиг танд  заяаснаас
Уран найраг бидэнд үлджээ
Урлахын гайхамшиг  түүнд шингэснээс
Ухаан   санаанаа   мөнх хоногшжээ
Үлэмжийн их суу билэгт таны
Өөдрөг саруул оюун ухаанаар
Өнөд   өнгө  нь   үл хувирах
Үгийн   дээд   алтан  мөрүүд бичигджээ
Хуучин хүүгийн   харанхуй  тархинд
Гэрэл  бадрааж гийгүүлсэн
Хувьсгалт   улсын саруул  үйлсэд
Тэднийг  уриалан  дуудсан
Найргийн   тань мөрүүд  тэр аяараа
Соёлын   алтан  үр байжээ
Ухааны  гайхамшиг  таньд заяаснаас
Уран найраг бидэнд  үлджээ
Урлахын  гайхамшиг   түүнд   шингэснээс
Ухаан   санаанаа   мөнх   хоногшжээ
            /  утга зохиол урлаг  1983.2.25.¹9 /


Д.Тарва
            " Багануурын  од"

                / найраглал/

Д.Төрбат

            " Монгол ардын  суут найрагч"

                /  Уянгын  найраглал/

Э.Хархүү

            "  Найрагч  таныгаа  дурснам."

Яруу   найргийн тэнгэрт буман  одод яралзаж
Ялалт  ололтын   дууныг  буурал  хорвоод өргөжээ
Тэнд   гялалзах  оддын  дунд  та бас
Тэнгэрлэг  ариун  туяагаар  арван  зүгийг  арван зүгийг  мялаажээ
Ухаан  тэлэх    нутгий  минь   атгахан  шорооны  үнэр 
Улаа  бутрах   голомтны минь   бадмалан  ноцох   гал
Унаган  борын  хондлойгоор  сувдлан  бөмбөрөх  хөлс
Урин намрын тэнгэрээр  сувраглан  өндийх  үүлс
Уран  найргийн чинь  мөрөөр  ардынхаа зүрхэнд  мөнхөрч
Ууган  зохиолч  таны  алдрыг тэдэнд  хүргэнэм
Үдшээр   мишээх  янагийн жаргал дуудах   шивнээ
Өлгий  хомсдох  хүүгийн жавхаа   тодрох  царай
Сансар  ертөнцийн   уудмыг  эзэгнэх  хүслийн жигүүр
Саруул   дэлхийн  цэцгийг   тэтгэх  хурын шим
Найраг  шүлгийн чинь дээжээр  ардынхаа  зүрхэнд мөнхөрч
Намтар  баян алдрыг чинь  ахуй орчлонд   дуурсганам
Хойчийн шинэ  ертөнцийн  гэгээн  саруул царайг
Хорьдох  зууны  өндөрлөгөөс  билгийн нүдээр харсан
Мөнх  хүслийн дуулалтай  ууган  зохиолч  таныгаа
Мөнгөн    буурал  хорвоод уяран дурсан суухдаа
Холхи  газраас  гялалзан харагдах  өнгөт одыг чинь
Хотол  баярын тунгалаг мэлмийгээрээ ширтэж байна  бид
Яруу   найргийн   тэнгэрт буман одод  яралзаж
Ялалт ололтын дууныг   түмэн  эгшгээр  өргөжээ
Тэнд  гялалзах оддын  дунд  та бас
Тэнгэрлэг  ариун туяагаар    арван  зүгийн мялаажээ
            /  ТХ.1966.11.17.¹137/


Б. Хүрэлбаатар

            " Багануур " 
                    / найраглал/

Б.Хүрэлтогоо

            "  Найрагч минь Нацагдорж минь"

Нүүрэнтэйн  хөндийд
Хот сүндэрлэж
Нүүрэнтэйн  хөндийд
Одод   буудаллажээ
Их нАцагдорж минь  баруун гартаа малгайгаа барьсаар
Инээмсэглэн ирж явна
Итгэл хүслийн биелэл дундуураа
Идэрхэн  31 натай  алхаж явна
Өндөрсөх барилгын цонхонд
Өргөн  дэлхий  тодхон
Аягын  3 нуур бидэртэнэ
Адууд  ус руу орж, ангир  чуулсан нь харагдана
Аавынх нь гэрийн буурь эзгүйрсэнгүй
Хаяагаан улам тэлж
Анх  төрсөн  газарт нь
Бадарсан гал мөнхөрчээ
Шувуун  саарлын давхиа
Сульдаа нь үгүй  талаасаа
Суунаг  цэнхэр огторгуйд
Судал татсан мөр байна
Суут оюуны  бүтээлийг
Монгол  хүн эзэмшиж
Суудал   зэрэгцсэн   андтайгаа
Од руу нисссэн зам байна
Найрагч минь  Нацагдорж минь
Наран хот найрамдлын хот
Багануур  хот дундуур алхална
Нас амьдралаан  зориулсан
Найраг шүлгийнхээ шад бүрээр
Надруу  дөтөлсөөр  нар болжээ
Найрагч минь Нацагдорж минь
        / төв.А.Д.Т.Ж.1986.11.17.¹86/

Д.Цоодол

        " Миний  өргөх цэцэг"

Цэцэн мэргэний  тэнгэр Нацагдорж минь
Цэцэг таньда өргөж
Хөшөөний  чинь хажууд  шүлгээ уншлаа
Цэлмэг  тэнгэр  намрын шаргал  наран
Цэнхэрлэн харагдах уулс  Хэрлэн  их мөрөн
Цэнгэж  яваа нутгийн чинь олон
Надтай цуг хөлсөлж
Нацагдорждоо гэж  цэцэг өргөлөө
Зүрхэнд багтаагүй хайраа  би
Зүс улаан цэцгэнд  хувилгаж
Дэлхийгээс алд өндөр
Дээж  найргийн  чинь хөшөөн дээр орхилоо
Энэ  ертөнцийн хамгийн бөх металл
Эх  хэлээрээ   та хөшөөгөө суурилсан
Шүлгийн чинь үг болгон
Шүтээн болж намайг багаас дагуулсан
Гал улаан өргөсөн  цэцэг минь
Ганцхан удаа жилдээ ургадаг нь тоогүй
Газар  дээр амьддаа  би Нацагдорж руу
Гар хоосон очиж зүрхлэхгүй
Хөвөө   багадаа  таны  хургаа хариулсан нь
Хөдөө  дэнж энэ   Баяндэлгэрийн   төвд ч тэр
Хөх  тэнгэрийн доорхи  дун цагаан хот
Хөл ихт Улаанбаатрынхаа  урьдханд ч  тэр
Хөшөө   бүхэнд  чинь би цэцэгтэй  очно
Хөгжим   хөглөх адил 
Найргаар   чинь онгодоо дуудна
Нар, дэлхий  орчин байсан цагт..
Намар  зун ээлилж
Салхи   үлээн байсан цагт
Насалсаар  л байх  болно  та
Мөнх  тэнгэрийн дор өдөр олон
Мөр  мөрөө даран
Хөшөө   тийш  чинь  цувах хүн олон
Нар, дэлхий  орчин байсан цагт
Намар  зун ээлжилж  
Салхи   үлээн   байсан  цагт
Насалсаар л байх   болно  та
Мөнх  тэнгэрийн  дор  өдөр олон
Мөр  мөрөө  даран.
Хөшөө  тийш чинь цувах хүн олон
Нар, дэлхий  орчин байсан цагт
Намар  зун  ээлжилж
Салхи  үлээн байсан цагт
Насалсаар  л   байх  та биш болохоор
Намайг дандаа  ирнэ гэж хараад  хэрэггүй ээ   гэвч
Хоног  тоолон манхайх  үүрийн туяаг
Холоос намайг  өөр өөдөө ирж  байна  гэж  бодоорой
Хорвоод хичнээн  цэцэг  ургана  бүгдийг
Хотол   найрагч  таньд намайг   өргөсөн гэж санаарай

/ УЗЦ.1984.9.14.¹38/

- Л.Агваанжамбал
Шүлэг зохиолыг нь
"  Их зохиолчийн  хөрөг"
        / өгүүлсэн шүлэг/
Цогт  хувьсгалч, их зохиолчийнхоо хөргийг зуруулж  хадгалъя гэж боддог байлаа.
Энэ бодолдоо хөтлөгдөн
Эцэгтэй нь  танил байсан  зураачийнд очлоо.
Хөргий нь зуруулахаар  ч тохиролцлоо.
Хэргээ бүтээж  хөл хөнгөрөн  буцлаа.
Хэн хүний зураг батиарыг цуглуулах дуртайдаа ч биш
Хиртэй гараар  баримгүй номыг нь  бишрэн хадгалж
Шижир алт шиг
Шүтэн уншиж дуулж
Байдгаас тэр болов уу.
Зураач  хүү маань удсан ч үгүй
Их зохиолчийн  хөргийг
Их л адилхан  зураад  авчирч өглөө.
Орой дээрээ байнга  харж  байхаар
Орныхоо  ард нөгөө хөргөө байрлууллаа.

Хүү маань нэг өдөр
" Хөлөг  жолоодож одон дээр очно" гэв.
Хүүхдийн зөн ч гэж байдаг
Хүслээ  гүйцээх  хорин нэгдүгээр зууны
Эзэд нь эд юм болохоор
" өө миний хүү тэгэлгүй яахав
Өвөөгийнхөө  зуруулсан хөргийг  аваад нисээрэй.
Та нартай танилцахыг хэдийнээс хүсэн мөрөөдөж байсан.
Дашдоржийн Нацагдоржийн  хөргийг авч ирлээ гэж  хэлээрэй
Одон дээр амьдрал хэрэв   байхгүй  бол
Ондоон  юу тэнд байна, тэр бүхэнд хэлээрэй
"Од" шүлгий нь  миний хүү
Одны" чихэнд" аялгуулан дуудаж  өгөөрэй гэсэнд
Хүү   маань хөөр баяр болж
" Холхи газраас гялалзан харагдагч өнгөт  одоо" хэмээн
Байдаг хоолойгоороо  цуурайтуулан уншиж  дээр  дээр дэгдэн  үсэрч гарав.

                Хэнтий " урагшаа" сонин 1986. 11.7. ¹3.

Ч.Алгаа.
        " Их зохиолч танаа"                        
Ялдамхан эгшиглэнт эх хэлээрээ
        та шүлгийн сондор хэлхэж
Яруу сайхан төрөлх соёлоо
        дэлхийд зарласан болохоор
Ятгын  уянга шиг  эерүү мөртөө
        хурц цэцэн найрагч таныг
Яруу найргийн минь "од" гэж   бид  өрөгмжилнөм
Он урсаж, цаг элсэн ч  түүх хуучирдаггүйг   ухаарсан та
Үеийнхэндээ  үнэд хүрэх гэж  хувиа хичээлгүй 
Өнгө хээнцэр  үгсээр өрөөлийг илбэдэлгүй
Үнэн  хурц үгсээр  буруутныг  илчилж явжээ.
Эх хэлнийхээ  тансаг  сайхныг  урнаар  найруулж
Эрүүл энх явахын  " жаргаланг"    чихнээ  шивнэж
Эх  хүн шиг сайхан  сэтгэлээ  хадаг шиг дэвсэж
Эдүүгээгийн   бидний  ухааныг  сэлбэж өгсөн та
Уран хурц шүлгээрээ  эх нутгийнхаа  уул  усыг бүртгэж 
Уулзаагүй,  учраагүй,  хойчийн түмэндээ  бэлэглэсэн болохоор
Оюун  билиг, сод  өглөгч   Д.Нацагдорж  гуай та
Одоо ч бидний сэтгэлд эсэн мэнд  амьдарч явна.
Зүйрлэшгүй ухаантай, авьяастай  хүн байжээ та
Зүсийг   чинь нүдээрээ үзээгүй
        Мөртөө  бүсгүйчүүд  бид
Зүйдэлгүй дээл  шиг уран
        Хийцтэй шүлгийг чинь цээжлээд 
Зүрхэндээ таныг  хайртан  шигээ  тахиж явдаг юм.

У.З.Ц.. 1986.11.14. ¹48.
  
Г. Алтансүх 
    " Нацагдорж  тандаа"    

Д.Амгалан.

        " Нацагдорж гуай  Хэнтийд"
Өндөрхааны   өврөөр  нутагладгаа  хэлээд
Өнөөдөр буусан майхны зүг   ташуур өгөн давхисан
Хөөрхөн  бүсгүйн  дуртгал  босоод байдаг ч юм уу
" Хөдөө  талын  үзэсгэлэнд   хорогдоод   байдаг ч юм уу
Хүн   бүхний  сонирхдог  " Учиртай гурван толгой "-оо
Хүйтэн хөндийн эхний  Өлийн овоонд    бичээ юу
Хан Хэнтийн тасархай  "Гурван  баяны "  хошуугаар
Халх, буриад  зонтой  халигаж   цалигаж  явсан юм уу
Монгол  дээлний  захаар 
Европ  зангиа цухуйлгасан
Интернационаын  дууч, их Нацагдорж  гуай
Эрхэс  оддын  тэртээгээс  ирчихсэн явна гэнэ.
Их  найрагчийн өгөөжөөр
Эрийн  цээнд хүрсэн
Эрдэнэ, Нямаа, Нямдорж, Содномдорж, Цэдэнжав, Цэдэндамбаа  нар.
Эх  нутгийнхаа  хөрсөн дээр гар сунган  тосоход 
Олон авьяаслаг  пионерүүд  цэцэгийн баглаа барьж
"Бүхий  олон багачуудаа  дуулж
Бүжиг наадмаа  хийцгээж   гэнэ
Бүрх  малгайн доогуур
 Шинэ үеийг ширтсэн 
Боржгин удмын хүү
Бодлын нүдэн  найрагч
Уулсынхаа  түрүүнд Хэнтийн нурууг
Усныхаа  эхэнд  хэрлэн , Ононыг зааж
" Миний  нутаг" найргаа  уянгатайхан   уншихад
Мэлмий  дүүрэн нулимастай хүн ардууд   хүрээлэв гэнэ.
Хуучин балрыг   халсан  хувьсгалт  монгол  орондоо
Найргийн   галыг бадраасан Нацагдорж   гуайн  алдарт
Хан Хэнтий   багтана.
Хатан  дэлхий багадна.
                          / Хэнтий   урагшаа .1986.11.17.83/

М.Анхбаяр.

               " Яруу найргийн баяр"
Яргуй дэлбээлэх  хаврын өдөр орчлон  гэрэлтэй
Яруу найргын баярын өдөр бид золбоотой
Онгодын  охиор   зүрхээ чангалсан  найрагчид  маань
Орчлонг шинээр нээж магтан дуулна.
Оломгүй   далайд нь сэлүүрдэж явъя  гэж
Оюунаа  сойсон залуус
Одод  гэрэлтсэн шүлгээрээ  шүүлэг өгнө.
Орчлонг  уярч  зуун, зуун  руу  урстал шүлгээ  уншдаг найрагчид  минь
Оломгүй давалгаатай амьдрал хэмээх  хөлгөнд Нацагдоржтойгоо  хамт явна.
Цаг хугацааны  тоололд амьдралын   түүх бичнэ
Цал буурал  хорвоогийн  алдаа оноог шүүнэ
Ард түмнийхээ амьдралаар   найргаа хөглөж
Аялгуу төгөлдөр хөгжим  зохиож
Нацагдоржийн  найргийн  хүрээлэнд  онгод  хөлөглөн ирцгээж
Нартай дэлхийнхээ   хувь заяаны  төлөө  шалгалт  өгцгөөнө.

Х.Аръяажав.

"  Нацагдоржийн гудамж"

Эх  Сэлэнгэ  долгио  гөвөлзүүлэн
Хол аяндаа хөвөрч байх шиг
Хэт  ирээдүйг  зорин шуударч
Эрдэнэтийнхэн   ажилдаа  яарч явнам.
Хангайн  уулсаа  дэрлүүлэн байж
Харш  ордоо  өрөн  босгов
Толин  адил  өнгө гялбуулсан
Тоосгоор  шаталсан шүлгэн хот  урлав
Энэ хотын анхны  гудамж   найрагчийнх
Энэ хотын ууган гудамж    Нацагдоржийнх
Өнгөн  дээрээ  мөнгөн  долгио   наадуулан
Өргөн  Сэлэнгэ  давалгайлж   байх  шиг
Инээд  баяраа цалгиасан  манайхан
Ирээдүйнхээ  түүхийг бичиж  явна.
Ойн   шижиртэх  нарны туяанд 
Очир   алмааз  адил  гялбах  гудамжаар
Оргилуун сэтгэлт залуус Нацагдорж  гуайн
Оч бадарсан шүлгийг уншиж  явнам
Найраг  шүлгий нь  газар дээр мөнхөлсөн
Найрамдлын хот нилдээ   инээмэглэж   байна.

                / 1679.4.13.¹16./
Б.Баасанжав.

" Д.Нацагдорж"

Я.Баасанжав.

"  Д.Нацагдоржид"
Дэрэвгэр  хүрээтэй  малгай  хэлтгий тавьж
Дээлийнхээ   захыг  задгай орхисон
Дэгжин  эр, монгол найрагч
Дашдоржийн Нацагдорж
Цэнхэрлэн  харагдах уул усныхаа
Цэцэг нь  болж  жаргалыг дуудсан
Хөдөө талын үзэсгэлэнт  бүсгүйг хайрлаж
Хөлөг  сайн  шувуун саарлаа  эмээллэж  байсан
Тэртээх  30- аад  оны  суут найрагч
Тэргэл сартай  шөнийн  сайхныг  бишрэн
Тэнүүн  мэлмийгээрээ   огторгуйг   тольдож
Тэнгэрийн  эрхэст  оюунаараа  зорчиж байсан
Алтан дэлхийн хөрснөө үлдээсэн
Арилшгүй мөрөөрөө найрагчаа  мөнхөлсөн
Алдарт   шувуун   саарал морь нь
Араасаа олон сайн хөлгийг дагуулсан
Огторгуйд  тэмүүлсэн холч ухаантай
Онгод нь заяасан найрагч  биеээрээ
Одоо ч гэсэн   биднийхээ дунд
Од нь  болон гялалзсаар байна
Ханагар сайхан миний нутгийнхаа
Хаана ч гэсэн   ацагдорж  маань
Хазаар  дарсан шувуун сааралтайгаа
Хамаг бүгдийн манлайд  явна.
            /У.З.Ц.1986.11.14.¹46/

М.Бадамдорж

            " Нацагдорж  танаа"
Яруу найргийн  их хурмын  хойморт  уригдаж
Яндашгүй  баян  уран санааны ерөөл дэвшүүлэгч
Дуусашгүй  авъяастай  их зохиолч Нацагдорж  гуайн
Дундаршгүй  оюун нь жигүүр дэлгэн тэлж байна.
Шувуун саарал  хурдан  хөлгийн нуруун дээр
Шулуун суусан шинэ  монголын шинэ хүү
Нийгэм   журмын  төгс байгуулалтын оргил өөд
Нижгэр   орныхоо  түмэн  олонтой  урагшилж байна
Ард   түмний авъяаслаг  хүү Нацагдорж гуайн
Аль эрт   найргаараа  золгосон оддын орчлонд
Огторгуйн   баатрын  суман хөлөг  харван  хүрч
Орчлон  дэлхийг хүж барилдуулсан  ураг болголоо
Их Нацагдоржийн сод ухаанаар  урлаж үлдээсэн
Иж  амьдралын толь болсон  суут  бүтээлүүд нь
Ард  түмний  уран зохиолын   өргөн  цэцэрлэгт
Ашид  мөнхийн   нахиа  нь болон  дэлбээлж байна.
            /  Увс. ТМ. 1966.11.17.¹86/

П.Бадарч

        "  Нацагдорждоо"
Хувьсгалт   шинэ  улсынхаа 
        ууган сэхээтэнсэн
Хувьтай  энэ  орныхоо
        уран  дуучсан
Улаан  бүчтэй  багачуудын
        дууг  та л зохиосон
Уудам эх нутгынхаа   дууллыг  та л туурвисан
Дэнгийн  сүүмгэр  гэрлээс
Сансрын одтой   та л  ярисан
Дэнж   жалгын   ганц гэрээс
Саруул дэлхийтэй   та л ярьсан
Хар нулимастай    цагаан сарын үдэш
Харууслын  дуугаа  арддаан   дуулсан
Хагацал    гунигаас   ариун   дурлалыг  өмөөрч
Хайрын   гэрэлт   дуугаа  та л нисгэсэн
Хөөрхий   зовлонт  Лувсангийн
Тэрэгний хяхнах чимээг  та л сонссон.
Хөдөө  талын үзэсгэлэнт бүсгүйн
Тэнгэрлиг  гоог та л олж харсан
Гучхан  жилийн амьдрал
Таньд минь дэндүү  багадсан ч
Гурван  мянган  жил улирлаа ч
Найргийн  чинь   насанд бас л   багадна даа
Ийм л   сайхан  хүү төрүүлж
Эрдмийн гэгээн  өлгийдөө    өсгөсөн
Эрдэнэт залуу биеийг нь ч   хадгалсан
Цэнхэрлэн харагдах эх орон минь
Цэцэгийг   чинь  зайчлан өвдөг сөхөрч
Таньдаа  би биширнэм.
            /  ЗҮ.1986.11.16.¹127/

 Ш. Бадарч

        "  Гүн галуутайн   уянга"
Найраг   эрдэнийн мандалдаа   тэнгэр  тольдон бүүвэйлж
Нарыг  мянгантай  хайлуулсан  домогт  цэнхэр нуур
Насандаан   эс мартах ховорхон  тохиолоор учрах шиг
Наран тольдсон   хөх ус гүн  галуутыг үзлээ би
Уран цэнхэр   толинд   ус нь нартай гэрэлтэж
Уруул дүрэхээр тонгойход   унаган дүрийг минь үлдээсэн
Уяхан зүрхний минь онгодыг  увидастай найргаараа   бишрүүлсэн
Учиртай  усан  эрдэнэ- Гүн  галуутыг   хайрлалаа би

                / АТЖ.төв.1976.11.17.86/

Ш. Бадарч

        "Багануур"
                / фрагмент/
Нэг

Найрагчийн нутагт  хот сүндэрлүүлсэн
            Бид- нэг багийнхан
Нарны   дор уурхай нээсэн
            Бид -Багануурынхан
Их хотын  анхны суурийг 
Их ангиараа өрсөн  
            Бид- их аяныхан
Уул уурхайн   хөрсийг эхэлж хөндсөн

Их  илгээлтийн эзэд
            Бид -  үе тэнгийнхэн
Ирээдүйн иргэдийн өргөөнд цацрах
Ильичийн   дэнлүүг  мөнх   асаасан
        Бид-  өнөө үеийнхэн
Их  ойн  түмэн салаа  мөчир шиг 
        ирэх   цагийн  өглөө
            Бид- өнөр  бүлийнхэн
Эрмүүн ажлын ачааг нугалсан
Ижилхэн  залуусын  инээмсэглэл
            Энэ-  Багануур
Эрээхэн   алчуураа  сэтгэлтэйгээ  дэрвүүлсэн
Эксковаторчин Энхзаяагийн   аялан   дуу
            Энэ багануур
Угсармал барилга  барьж   байгаа 
            Залуусын сэтгэлийн эв энэ Багануур
Унталгүй шөнийн   ээлжинд  зүтгэсэн   уурхайчин   баатар эр 
                    Энэ Багануур  
Уурхайн  хотын  ирээдүй   улаан бүч хүзүүндээ асаасан
            Пионер  энэ-  Багануур
Угтах маргаашийн  гэрлийг  өнөөдөр тээж 
Улаан замаан хотолзтол  " чулуун нүүрс "ачсан

Уул шиг том " Белазын урт  цуваа энэ Багануур
Найрагчийн  од  " наран хот"
            Энэ багануур
" Найрамдал   хороолол " " Нацагдоржийн гудамж"
            энэ  Багануур
Баяжуулах  комбинатын  аварга  нүргээнд   хөглөгдөж
Баянхуур эгшиглэж, гитар  уянгалсан
            Залуусын хот    энэ- Багануур
Эрдэнийн  хөрсөөн дэлгээгүй байхдаан
                        Багануур
Энгүй арвин тал байсан юм.
Эхний  тэсэлгээ   хүртэл төсөл  байхдаан
                        Багануур
Инженерийн цүнхэнд багтаж  байсан юм.
Үдшийн талд Багануур хот
Үй түмэн  оддын  гэрэлд  сүлэгднэм
Үүрийн туяанд Багануур хот
Үлгэр мөрөөдлийн биелэл  болон   сүндэрлэж байнам.
Багануурыг өнөөдөр бид барьж  байнам
Багануурыг   маргааш хүү минь
        Хүүхдүүд минь барьж  гүйцээнэ
Багануурыг   барьж   эхэлсэн    гавъяандаа  бид бахархана
Багануурыг барьж гүйцээх   багачууддаан   би баярлана.
Ариун найрамдлын гэрэлт  одыг  ахан дүүсийн алдраар  мөнхөлсөн
Эрин зууны   их  уурхайн   ирээдүйн хотыг бид дархалж байнам
Ийнхүү  эгшиг дууны   нотонд ч
Энэ Багануур  бичигдэж
Эрин зууны өндөрт
Эвийн Багануур  дурсагднам
Өвгөдийн минь  хэттэй,  үлэг гүрвэлийн мөртэй
Галыг  атгаж, газрыг нээсэн- бид  энэ үеийнхэн
ЭШ-90/20 эксковаторын   эргэлдэх  сумны  уртаар
Эрт  галвын  чулуужсан  модыг  тэнгэрт өргөсөн  шинэ үеийнхэн
Бид нарны дор хамт ажилласан " Найрамдал  дружба" нэг багийнхан
Найрагчийн  нутагт  уурхай  сүндэрлүүлсэн бид Багануурынхан

/ Ш. Бадарч"  Үүрийн зүүд"  УБ.1990./

Р. Батаахүү

            "  Д.Нацагдорж "
Найргийн  од таны бүтээл
Айргийн амт шиг  санагдаж
Цээжний гүнд  болгоовоос
Алтны  тунгаамал шиг  бодогдож
Гандан  бууршгүй  шидээрээ
Дахин  давтагдашгүй  идээрээ
Олон  үеийг мөнхөд эзлэн
Радио хэвлэлээр   үүрд түгж
Жаргахгүй наран болон гийнэм
Б.Батбаяр

            "  Дашдоржийн Нацагдорж"

М.Баттөмөр

            " Гүн   галуутайн  чулуу"
Гарын  алга халуу  төөнүүлээд
Галын   элчтэй  чулуу байна
Холын холд бодол хөтлөөд
Гүн  галуутайн   чулуу байна
Хүүдээ гэж  Дашдорж гуай
Хөндийн чулуудыг шилж яваа
Айдаа  гэж морин хэлбэртэй
Алагхан  чулууг   баярлаж    яваа
Авчирч  өгсөн морин  чулууг  нь
Аргамаг   хэмээн  хүү нь  унаа
Алс газар сурахаар одохдоо
Алагхан   зүрхэндээ   тээж  яваа

Д. Батцэнгэл
            /   Д. Нацагдоржийн барилаар/

              " Миний нутаг"
Цаст  өндөр  уулнууд нь будан  дундуур хүглийгээд
Цахлай, хун шувууд нь   нуурын дээгүүр сүлжилдээд
Мөнгөн  дуулгат оргил нь  өглөөний наранд   гялбасан
Мөнх   цэнхэр  огторгуй нь    хадгийн өнгөөр  цэнхэртсэн
        Миний  эх орон   миний төрсөн  нутаг
Халил  байц хаданд нь   харлаг  тэхь  сэрийлдээд
Хавцал өндөр  уулсаар нь   түргэн голууд шуугиад
Хангал   согоо  идээшлэн,  үнэг шогшрон  гүйж
Хаа  нэг тэртээд     хойлог  шагшран     шууглдаад
        Миний эх орон - миний төрсөн нутаг
Үдшийн   тэнгэр  цэлмэж  үүр гийх  үеэс
Өрлөг  хангайн  буга  харгайн захаас   урагшилж
Хөглөгөр   ногоон  уулын хяр  зоон дээр агрч
Хөвч хангайг доргитол  урамдан дуулж  зогсдог
        Миний эх орон -  миний төрсөн нутаг
Үүрийн    шарагл туяа   улаартан  шижиртэн мандаж
Өргөн их уулсыг  өөрийнх нь өнгөөр чимэхэд
Өглөөний  дуулал зарласаар   дууч шувуухай жиргэж
Өнгийн тансаг  цэцгүүд   дэлбээгээ задлан ивээсэн
                 Миний  эх орон - миний төрсөн нутаг
Дэлгэр  зуны цагт   хүний сэтгэлийг баясгаж 
Дэргэд нь суусан надад  бодлын  жигүүр ургуулж
Хөвч их ой нь хүний хэлээр  ярьсаар
Хөгжим  мэт шуугиа  нь   намайг бүүвэйлэн аялсан
        Миний эх орон  миний төрсөн нутаг
Жаргалтай  намрын   цагт уртын дуу цуурайтаж
Залуусын  аялах дуу хөдөө хээрийг цочоож
Замбага цэцэг  найган  хүслийн урам  тэтгэсэн
Залуу хүний  жавхлан  аяндаа ундран  оргилсон
        Миний  эх орон миний төрсөн нутаг
Хурдан торины төвөргөөн    газрын хөрсийг  бөмбөрдөж
Хурсан олны сэтгэлд баярын  совин  татаад
Энд тэндгүй гийнгоолох  хүүхдийн дуу цангинасан
Эрх  чөлөөт  амьдралдаа   хүний сэтгэл тэнийсэн
            Миний эх орон миний төрсөн нутаг.

/ Увс.ТМ.1986. 11.17.  88/

Д. Буянтунгалаг

            "   Их  найрагчийн  тухай  бодлын хэлхээ"

Ганган  бүрх  хэлтгий  тавьсан   танил  царай
Гандаж хуучирсан  дээлийн  минь  энгэр  тэмтчин
Нууж  бичсэн   хайрын  тухай  шүлгий минь
Надаас нэхэж байх шиг санандав
Найрагч  аа  би үнэндээ  чадахгүй нь
Нарны  тухай бичих гээд
Насны авъяас  таных шиг  хүрсэнгүй
Надад  онгод хайрла
Найргийн   шувуун саарал  морины тоосонд
Намрын шувуу шиг дайраад  өнгөрөх  заяа хайрла
Хурмастын   од  шиг  харван хулжих
Хулангийн  тоосонд  тэнцсэн   унага 
Агтын  манлай болдог гэлцэнэ
Аргагүй ээ  хүн болгон найрагч   болдоггүйн адил
Ам   дамжсан  энэ  домогт  ховор  тохиолдлыг  өгүүлжээ
Азын  одтой гэнэтхэн  зүүдэнд ирэх
Авьяасын   гал зуусан  онгодын  цагаан шувуу
Андуурч   намайг  шөнө дунд сэрээгээд
Алдарт гүн  Галуутайн   унаган   хүлгийн тоосонд
Амжиж  нэгэнтээ  шургахыг үзлээ би
Ай найраг минь
Агтын  манлай шувуун саарал  минь
Алган дээр  зүсрэх  оддын  мөнгөн тоос
Амьдарч чадсан их найрагчийн  номон дээр бууж байна
Азтайхан   заяа минь
Алтан  эрдэнийн  эх орон таньдаа  сөгдье
Гүн галуутайн эрдэнийн  хөх усан сэрэл
Гүйдэл сайт  хүлгийн төвөргөөн  шиг зүрхэнд харваж
Найрагч бол гэж дуудан  сэрээлээ
Надад  ахадсан  энэ хувь заяа
Нартад  тэр болгон олддоггүй гэнэм
Насны нэгэн  сүрлэг  уул  бэлийн чулуунд  тонгойж
Наахан  талд нь  зүрхэнд  аргамжаатай онгодын цагаан хүлэг
Одод асгартал цамнана
Он цагийг давуулан таны  илгээсэн
Орчлонгийн гэрэлт өдрүүд  найргийн тэнгэр өөд
Явлаа би
Яруухан дуулал минь
Найргийн  гал угтаж авах гэж
Таны  номыг шөнөжин  шагайж
Намар оройн шувуу  шиг  сэтгэл  хэнздэн
Тархинд хурсан бодлуудаа  өлгийдөж  чадахгүй зовном
Ай найраг минь
Азтайхан  заяа минь
Нарны гэрлээр  зурж үлдээе
Насны ганцхан хүсэл   минь .


Ж.Болдэрдэнэ

            "  Д. Нацагдоржийн  сүүлчийн  өдөр"

Р. Бумцэнд
        "  Бичгийн  их  хүн танаа"
Насан турш зүрхэнд   уянгалах  
Нар хурын сайхан  эх орноо
Нартад  алдаршуулсан   Нацагдорж  та
Хөвчин дэлхийн уран сайхны  найрал хөгжмийн
Хөг нь таарсан нэгэн яруу чавхдас билээ
Хуучин нийгмийг үндсээр нь өөрчилсөн
Хувьсгалын   их аяны замд
Үзэл  бодлоо үгийн үнэнээр  илэрхийлж
Үйлс  зорилгоороо  үнэний талд  гуйвашгүй зогсож
Үйлсийн  сайхнаар  түмнээ  гэгээрүүлсэн
Үнэхээр  та хувьсглын партизан билээ
Дөрвөн  улирал хосолсон сайхан  эх орноо
Дөрөөн  дээрээсээ  "Миний нутаг " гэж  дуулахдаа
Орчлонг  оюун ухааны  мэлмийгээр   тунгаан  харж
Одонд   хүртэл  түмнээ алдаршуулсан
Үеийн үедээ бидний   бахархал болсон
Үүрт мөнхрөн  гялалзах   Од билээ
Шинэ  монголын соёлын үрийг
Нацагдорж та тавилцаж
Шимтэн суралцах гэгээн   эрдэмд
Хүүхэд  багачуудаа  уриалан  дуудаж
Энэ  ертөнцөд  хөшөө дурсгалаа  үүрд босгосон
Эрдэнэт  хүний нэгэн билээ та
                /ТХ.  1986.11.15.¹126/

Б.Буянаа

" Багануурын   залуу  зохиолчдын нэгдэл  байгуулагдсаны 10 жилийн ойд"

Их  Нацагдоржийн гэрийн бууринд
Ган тулгатай  гал зүмбэрлүүлж
Илч  дулаан  сэтгэлийн  дөлөө
Ижил   нөхөдтэйгээ  бадрааж  байсан
Наян  хоёр  оны намрыг
Насандаа би мартахгүй
Гүн галуутайн хоёр нууранд
Ганга мөрний шувууд  чуулж
Гүүн  зэл дээр адуу багшран
Гуррий  гуррий  дуу уянгалж, унага  унгалдаж
Хэрлэн мөрний  урсгалтай уралдаж
Гүймэл зэрэглээ  жирвэлзэж  байсныг  бас мартахгүй
Ихэд  баяссан  сэтгэлдээ тэгэхэд
Их зохиолчийг дурсан харуусч
Найрын  дугараанд  түрлэг нэмж
Намуухнаар нэг дуулж байсан
Намуухнаар  дуулах дууны эгшгэнд
Найргийн  баяр  цалгиж байсныг бүр ч мартахгүй
Их Нацагдоржийн гэрийн бууринд
Ган  тулгатай  гал зүмбэрлүүлж
Илч  дулаан  сэтгэлийн дөлөө
Ижил  нөхөдтэйгээ   бадрааж байсан
Наян  хоёр оны намрыг
Насандаа би мартахгүй

            /  Утга зохиол. 1992.5.22.¹12/

Л.Буяндэлгэр
        /сурагч/

        "  Найраг   найрагч  хоёр"

Ялгуун саарал морьтой Нацагдорж
Яах аргагүй эгэл хүн байсан юм
Яруу  дууч гургалдайн уран хоолойтой
Яах   аргагүй их бичгийн хүн байсан юм.
        Хурц  дүрслэлээр  хөлөглөсөн  яруу найргууд нь
        Хувьсгалын анхны үеэс дурссан юм.
Яруу найраг  хэмээх  тансаг  хэлтэй өгүүллэгүүд нь
Ямагт хүмүүсийн зүрхэнд уриа болон   цууриатсан юм
        Хар цагааныг  ялгасан   тэмдэг  шиг жүжүгүүд нь
        Хараа булаах  урлагийн  тайзнаа  тодрон амилав
Найраг, найрагч хоёр  мөр зэрэгцэн  явнам
Нэг хором  ч болов  амрахыг  мэдэхгүй  явнам
Найргийн  дууллууд  найрагчаа үүрд  амьдруулж
Найрагчийн хоолой ертөнцийн чихнээ  дуурсжээ.

/  Ховд. Хөдөлмөр. 1981. 11.16.98/

Т. Бямбадорж

        " Монгол найргийн суут "

Бүрх малгайтай
Зангиа зүүсэн, монгол дээлтэй
Бүхний таил
Залуу  сайхан суут найрагч
Орос,Болгар,Польш,Чех,Герман
Онцолж  алийг  нь ч   гэх вэ гэмээр
Орчлонгийн хүний олон олон хэлээр
Онгод төгс шүлгээ уншиж явнам
Манай найргийн  өглөөг  гийгүүлж
Мартагдашгүй үйлс бүтээсний учир
Мөнх  бусын   жамыг их Нацагдорж  огоорч
Энх  мэндийн дуулал  шүлгээ уншиж  явнам
" Ганцхан   нарыг хэвээр үлдээх октябрь"  гэж
Гайхамшигт  их   хувьсгалыг  магтаж   явнам
" Алсын их  улирлыг   авцгаах  багачууд   мөнөө"  гэж
Ач үрсийнхээ   заяаг бахдаж  явнам
"Эрх  чөлөөт  дууны үг танай тэнд  цуурайтан уу"  гэж
Эрхэс мянган одтой ярьж явнам
"Одоогийн шинэ монголын улаан  туг бүрхсэн орон" гэж
 Онцын   хайртай нутгаа  дуулж  явнам
Ерөөлөөр учирсан  Юндэн , Нансалмаа хоёрыг
Ертөнцөөр нэг танилтай болгож  явнам
Эгшиг яруу монгол найргийн сууд итгэж
Энэ хорвоогоор   нэг танилтай явнам
Бүрх  малгайтай
 Зангиа зүүсэн,  монгол  дээлтэй
Бүхний  танил
 Залуу сайхан  суут найрагч
Үеийн үед
Үл мартагдах үйлс бүтээсний учир
Үүрд   мөнхийн
Гучин нэгтэй  гялалзаж  явнам.

                /  Хөдөлмөрийн  төлөө/
Ц.Гайтав
        / Төрийн шагналт   яруу найрагч/

            " Од"
Цэлмэг   ариун монголын  яруу найргийн  хөх тэнгэр
Цэцэн билэгт  ардын  даруу сайхан цүх ухаанаар
Чээж  дүүрэн цэнэглээд   саруул уудам   орондоо
Чин үнэний  эрүүл  салхи  соёрхож байна.
Яруу найргы манлай уудам  тэнгэр дунд 
Янз янзын өнгөтэй   гэрэлтэй одод  ярайж
Мянган нүд түмэн зүрхний төв дунд
Мөнгөн   өнгө алтан  туяагаа  түгээж байна
Сураг  нэр нь бараг саянаас л цухуйж байгаа
Сувдын адил бага шиг одод  бас гялалзаж
Төрөл садан ах оддынхоо  чинээнд хүрэхээр
Гэрэл  гэгээгээ  түмнийхээ  нүдэнд чиглүүлж байна
Найргийн  тэнгэртээ  бид оддыг залж
Айргийн тавд    хэнийг гийх  бол гэж
Тэднийг мэрэг тавьж эхэлж  " сойгоогүй"
Тэд  мэдлэг хүчээрээ   гялалзаж  гарсан
Алтан гадас долоон бурхан тэнгэрийн заадас
Агаар   тэнгэртээ аль хир " амьдардгийг"   астрономчид зааг
"Алтан утас" "Мөнгөн судас "яруу найргийн 
Амь  нас  аль хир  байлгийг ард түмэн зааг
Ямар чхүн мэргэжлээ   мөнхжүүлэхийг  хүсдэгтэй адил
Яг л бид түүнээ мөнхжүүлэхийг  хүсдэг юм
Нацагдорж  маань оддыг  харсантай  нэгэн  адил
Найргийг   маань одон  орончид  бас л харсан
Тус тусынхаа   сормостой нүдээр бид   одыг тэнд нь хардаг
Дуран авай  соронзон том  нүдээр  одыг ойртуулж хардаг
Их Нацагдорж   биднээс  өмнө  одыг харж  одонд ойртсон
Ийм ч  дээрээс  уран зохиол  шинжлэх ухаан
 Хоёуулангийн  маань од.
            /  Хөдөлмөр. Ховд. 1966.11.16.84/

Ц.Гайтав.
        / найраглалын  хэсгээс/

        "  Гүн галуутайн хүү"
Яруу найргийн манай уудам  тэнгэр дунд
Янз янзын өнгө  гэрэлтэй  одод ярайж
Мянган  нүд түмэн зүрхний  төв дунд
Мөнгөн  гэгээ  алтан туяагаа  цацрааж байна
Олноос  онцгой  од  цолмон жавхаатай  бүхнээс   бүлээн халуун цог илчтэй
Ардын билэгт  ашдын өлзийт   яруу найргийн
Алтан гадас хурц од  зүрхнээ   гийлээ
Баяндэлгэр   сумын Гүн  галуутайн  нүүрэнтэй нутагт
Бяцхан  од анх гялалзан  туяарч
Сайхан  монголын  түмэн олны  зүрхэнд үүрд
Саруултан   байх  түүхэн  их  заяатай гийжээ

            /   Төв. А.Т.Ж.  1976.11.25.88/

Т.Галсан

        " Сансарын найрагч"
Нацагдорж маань сансарт ниссэн
Найгагчийн онгодоор сансарт  ниссэн
Анх удаа дэлхийг тойрохдоо
Алдар суут уулсынхаа зургийг татсан
"ХЭНТИЙ ХАНГАЙ  СОЁНЫ  ӨНДӨР САЙХАН  НУРУУНУУД"  гэж
Хэмгүй сансрын уудмаас үзэсгэлэнт   уулсаа бахадсан
"ХЭРЛЭН АРИУН  МӨРНИЙ АРИУН ТУНГАЛАГ МӨРНҮҮД "  гэж
Хээ угалзан мөшгөөртэй  рашаан усаа магтсан
Нацагдорж маань сансарт  ниссэн
Найргийнхаа  онгодоор  сансарт ниссэн
Хоёр дахь удаа  дэлхийг тойрохдоо
Хорвоод цээлхэн говийнхоо зургийг татсан
" Мэнэн шарга номины өргөн их говиуд"  гэж

Мэлмий дүүрэн галтай мишээн  бахдаж явсан
" энэ бол миний төрсөн нутаг  монголын сайхан орон"  гэж
Эх оронч зүрхээ  алгаараа даран шивнэсэн
Нацагдорж маань сансарт ниссэн
Найргийнхаа  онгодоор  сансарт ниссэн
Орчлонт ертөнцийг тольдон шинжин явахдаа
Од  гаригтай монгол хэлээр ярьсан
" Урьдаар нийгэм  журам байгуулж  дараагаар нь  ураг садан  болъё" гэж МАРС одтой болзсон
Нацагдорж маань сансарт ниссэн
Найргийнхаа  онгодоор  сансарт  ниссэн
Гагарин  шиг, Гүррагчаа шиг  сайхан мишээж
Гараараа даллан  ард түмнээ  дуудаж
" Хувьтай энэ орондоо  хувьсгалт  улсаа мандуулж
Хойчийн  шинэ ертөнц дээр  хүндтэй гавьяаг  байгуулцгаая гэж
Амгалан сансрын уудмаас
Даяар  олноо уриалсан
Ард  түмнийхээ судсан дундуур
Хувьсгалын  түрлэг үерлүүлсэн
Нацагдорж  маань сансарт ниссэн
Найрагчийн онгодоор сансарт ниссэн
Түмэн жилийн харанхуй  түүхийг  халсан
Зөвлөлүүдийн  орныг тэр бахадсан
Түүний жишээгээр нарнаас  бусдыг өөрчлөх
Алсын улирлыг сансраас  зөгнөсөн
Нацагдорж маань сансарт ниссэн
Найргийнхаа  онгодоор  сансарт ниссэн
Түмэн жилийн харанхуй түүхийг халсан
Зөвлөлүүдийн орныг тэр бахадсан
Түүний жишээгээр наргаас бусдыг өөрчлөх
Алсын улирлыг сансраас   зөгнөсөн
Нацагдорж маань сансарт ниссэн
Нарлаг Баганууртаа  бууж ирсэн
Бор галуу  нисэн үл хүрэх  сансрын уудмаас
Боржигины  ШИНЭ ХҮҮ  найраг өвөрлөж харьсан
            /    УЗЦ. 1986.11.14.¹46/

Я.Ганбаатар

           " Мөнх  од"
Монголын ард түмний   тэнгэрт гялсхийсэн од
Монгол найргийн тэнгист   мөнх гэрэлтэгч од
Үг  аялгуу  бүхнээрээ  хүн  бүхэнд  хүрсэн бол
Үнэхээр  биелэхийг  зөгнөснөөрөө  суу мэргэн   од
"Миний   нутгийн" хөрсөн дээр  хүй цэглэсэн заяа
" Миний  эжийн "  өвөр дээр эрхэлж өссөн  заяа
Ялгуун саарал  морьтой  дарцаглаж явсан заяа
Яруу найргийн  хүлэгтэй дэлхийг  тойрсон заяа
Социалист   шинэ монголын   ууган соён   гэгээрүүлэгч
Судар бичгийн  хүрээлэнгийн  унаган суртал  нэвтрүүлэгч
" Хөдөө  талын  үзэсгэлэнг  олж харсан гайхамшиг
" Холхи газраа гялалазан  харагдагч  одтой  ярсан  гайхамшиг
Монголын ард түмний тэнгэрт гялсхийсэн  од
Монгол найргийн  тэнгист   мөнх гэрэлтэгч од

                /  ЗҮ. 1986. 11.16.¹127/

Ц. Ганболд

            " Их зохиолч танаа"
Хүн ардынхаа  амьдрал  тэмцлийг бахдан дуулсан
Холч  ухаант их хүн Нацагдорж таныг
 Эрхэс тэнгэрийн мандалд  дүйлэн  цойлогч
Эрин  үеийн  гайхамшиг  сансрын  хүлэгтэй  зүйрэлнэм
Намтар  баян ардын хөдөлмөр оргилсон нутгаар
Насан  залуу  хүлгийн тэнхээ   мэдэн довтолговол
Миний  ардын суу билэгт  зохиолч таны
Молор эрдэнэ " Шувуун  сааралын" хатираа  бодогдоно
Амьдралын жаргалд сэтгэл дүүрэн яваа
Ариун сэтгэлтэй монгол  бүсгүйтэй уулзвал
Зовлон зүдгүүрээс ангижирч  шинэ амьдралтай золгосон
Зохиолын баатар  Цэрмаа   чинь    нүдэнд    урган ирэх юм
Хөх тэнгэрийн одыг ширтэнхэн харваас
Хүсэл мөрөөдлийн биелэл сансрын баатрууд бодогдох юм
Эрдэнэ үлгийн чинь хэлхээ  уянга  найргийг чинь уншихуйд
Эх орны жавхаа нүднээ тодрон харагдах юм
Хүн ардынхаа  амьдрал тэмцлийг бахдан дуулсан
Холч ухаант их хүн Нацагдорж таныг
Эрхэс тэнгэрийн  мандалд дүүлэн цойлогч
Эрин үеийн гайхамшиг   сансрын хүлэгтэй зүйрлэнэм

            /  Дундговь. Улаантуг.1976. 11.18.87/

Д.Гомбожав

            " Нацагдоржийн уул"
Өнжмөл  бодлын гүнээс ургаж
Өөдлөх  галын  дөл шиг зүмбэрлэсэн
Нацагдоржийн тэнгэр  уул  найргийн  цэнхэр уул
Суут их  хүний оюунаас бүтсэн эд эс
Сувд шилж бодгаль  бүрдсэн  эрдэнэс
Шүүдэр нь унадагггүй  өнгөлөг нугын цэцэгс
Шувууд нь буцдаггүй  тунгалаг нуурын долгис
Дөрвөн улирал  зэрэг айлссан   эрдэнийн уулнаа
Таван тивтэй танил  болсон эрдмийн уулнаа
Найраг  төрсөн түүхийн маань  дүр зураг  мөнхөрч  бий
Найрагчийг  төрүүлсэн  түмний минь   ахуй ёс ханхалж бий
Энэ  ууланд  гоо бүхэн  цогцолсон байдаг
Өнө мөнхийн   яруу дуулал  хоногшсон байдаг
Ижилгүй сайхан  хүлэг дүүхэлзэн бий
Итгэлийн сүлд  бүсгүй  мишэлзэн  бий
Од, сар, наранд тэмүүлсэн  хүслийн гараа  бий
Октябрийг   дуулж, капиталыг  судалсан үзлийн цараа бий
Алдрын  титэмд   хүрэх замд
Амаргүй гэлээ ч  мацаж гарсан
Цаглашгүй хүслээ нартад дээдлэн
Цагийг эзлэн довтолсон   найрагч
Үнэт чулуу   үг эвлүүлж
Үлэмжийн тансаг найраг бүтээсэн
Чухамдаа   энэ цэнхэр уулын
Чулуу бүхэнтэй ярьж гэмээ   нь
Нуугдмал  эрдэнийг  хөрсөн доороос нь
Нээхийн утга оршном буюу
Багтаагүй  юмгүй
Бахдахгүй хүнгүй
Нацагдоржийн  тэнгэр уул
Найргийн цэнхэр уул
        / ГО. Ах. 1986.11.17.87/

И. Гомбосүрэн

            " Орчлон минь"

Орчлон минь 
Хорвоо минь
Од болсон  найрагчийн минь
Шүлгийг сосоорой
Монгол хүн хэрэв
Сансарт нислээ гэвэл
Морин хуурын эгшигтэй
Саруул талынхаа мэндийг
Нацагдоржийнхоо " Од" шүлгийг
Нанж вандан хадагтай хамт аваачих юум шүү
Нарны есөн гариг дамжиж
Найрагчий минь дуу цуурайтах юм шүү
Орчлон минь
Хорвоо минь
Од болсон найрагчийн минь шүлгийг
Өнөөдөр төрж байгаа
Өнө хойчид төрөх ёстой
Үр ач нартаа
Өлгийн бүүвэй шиг уншаарай
Он цагийн уртад
Од шигээ өндөрт гялалзаж
Оломгүй баян монгол орноо
Оргил эв хамтад шүлэгтэйгээ  хүргэх гэж
Орон  дэлхийг эзэлсэн
Омог төгс найрагч болж төрсөн юм шүү тэр

                    / хөдөлмөрийн төлөө/

Г. Гэндэндарам

            " Д. Нацагдоржид"
Дэрэвгэр хүрээтэй малгай хэлтгий тавьж
Дээлийнхээ захыг задгай орхисон
Дэгжин эр, монгол найрагч 
Дашдоржийн Нацагдорж
Цэнхэрлэн харагдах уул усныхаа
Цэцэг нь болж жаргалыг дуудсан
Хөдөө талын үзэсгэлэнт бүсгүйг хайрлаж
Хөлөг сайн шувуун саарлаа эмэллэж байсан
Тэртээх  гучаад оны  суут найрагч
Тэргэл сартай шөнийн сайхныг бишрэн
Тэнүүн мэлмийгээр огторгуйг тоьдож
Тэнгэрийн эрхэст оюунаараа зорчиж байсан
Алтан дэлхийн хөрснөө үлдээсэн
Арилшгүй мөрөөрөө найрагчаа мөнхөлсөн
Алдарт шувуун саарал морь нь араасаа олон сайн хөлгйиг дагуулсан.
Огторгуйд тэмүүлсэн  хол ч ухаантай онгод  нь заяасан найргач биеээрээ
Одоо ч гэсэн биднийхээ дунд
Од нь болон гялалзсаар байв
Ханагар сайхан миний нутгийнхаа
Хаана ч гэсэн Нацагдорж маань
Хазаар дарсан шувуун сааралтайгаа
Хамаг бүгдийн мгнайд  явна

            /  УЗЦ.1986. 11.14.¹46/

Д. Давааням

            " Их хотын тухай  шүлэг"

Ж. Дамдин
        " Эргэн санахад"

Эргэн эргэн санах тутам
Элэг зүрхнээс салшгүй дотно
Энэ замбуулинд дахин олдошгүй
Эрдэнэ  мэт мөрүүд санагдлаа
Үнэт эрдэнэ шиг өдрүүд дундаас
Үлгэр түүхэнд үлддэг ч бий
Ганцхан биений дуртгал болсоор
Газрын холыг туулдаг ч бий
Буурал насандаа тулга тойрон
Будаа орхисон цайгаа  оочиж
Тэхэд би тэгж явлаа  гэж
Тэмдэглэж дурсаад өнгөрдөг ч бий
Дуугүй өнгрөхийн арга үгүй
Дурсгалт  өдрийг  шүлгэлж бичих
Дундарч бууршгүй миний сэтгэл
Дуртгал болгож үүнийг өгүүлэв
Арван  дөрөвдүгээр онд л юмсан
Атархан залуу  насанд л юмсан
Алагласан цэцэгтэй зунд л юмсан
Аятайхан тогтуун орой л юмсан.
Үхэр бууны  хороонд бий
Дарга байсан цаг юмсан.
Үдийн хойдох жагсаал хийгээд
Дараалан  тоолуулсаны хойхно юмсан
Ажил дуусаж нийслэл хотруу
Хужир булангаас давхиулж явлаа
Аргамаг морины дөрөөг жийж
Хурдан хөлд нь эрдэж явлаа
Цоргим наран,  баруунаа доошилж
Цохон дээрээс төөнөн  халааж
Зүйл зүйлийн сүүдэр уртсаж
Зүүн зүгрүү сунайж байхад
Хуртайхан  зуны ногоон  зүлгэнд
Дуртайхан  цэцэгээ  эргэн хоргоож
Алаг  эрвээхэй  дэвүүр шиг дэвсэн
Амгалан талбиун орой байлаа
Урьд өдрүүдийн бороонд сэргэж
УУхилан үерлэж , хөөс  хаялсан
Улиастайн  голын зүүн энгэрт
Унаа мориныхоо амыг татваас
Баруун  эрэгтнь , хувцсаа  тайлсан
Багахан насны хоёр эрчүүл
Шингэхийн наранд, хөрслөг бие нь
Шижир шуумал шиг туяарч харагдана
Үдэш  болох дөхсөн цагт
Үерт усны эрэг дээр
Хэн  хүмүүс нүцгэлж зогсоо вэ
Хэрэг  зоригий нь  асууя байз
Унасан  морио шавдуулсаар  би
Улиасатайн голд умбан орлоо
Усны төшин дөрөө  өргөөд
Улаан  давалгаа  тамганд ойртов
Сурмаг морь, урсгал ташиж
Суран жолоогоо татасхийж
Ойр ойрхон  зөөлөн  гишгэв
Очих эрэгт  аажим  ойртов
Сагаг  сүүлнээсээ  ус шүүрүүлсээр
Сайран гөлөм шажигнатал  шилгээсээр
Сайн хүлэг минь эрэг дээр гарав
Саяны хоёртой би ч уулзав
Найз дотно Бандихүүтэйгээ
Нацагдорж маань  зогсож байлаа
Наран  сөрөг,  саравчлан уулзваас
Надтай мэндлээд инээж байлаа
Уран  зохиолд  мөнхөд  хоцроох
Ууган алдар нь   эхлэсэн боловч
Улсад  тэгтлээ  тараагүй цагсан
Уг нь өөрөө  даруухан хүнсэн
Газрын хаанаас энд ирээд
Гадуур хувцсаа  юунд тайлаав гэж
Гайхан  сонирхож  миний асуухад
Гачуурт   орно  гээд  хоёул  инээв
"Байцаа   гэдэг нь ногоо  юм аа

nyamdavaa_0511.blog.gogo.mn

     


No comments:

Post a Comment