Санаж явбал,,,

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. /Бекон/ Сургааль гэдэг шургааг мод бус зам заах саваа Сургууль гэдэг шургуулганы нүд бус зүг гаргах гэгээ. Эцэг эхээ хайрлах нь сайн сайхны үндэс. Үг дагавал ухаантай болно Үлгэр дагавал цэцэн болно. Сайтад зочилсон танд баярлалаа.

Соёлын ордон


Залуучуудын урлагийн анхдугаар их наадам боллоо

Багануур дүүрэгт 2012 оныг " Залуучуудын хөгжлийг дэмжих" жил болгон зарласантай холбогдуулан олон ажил зохион байгуулж байгаагийн нэг томоохон ажил бол Залуучуудын урлагийн анхдугаар их наадам юм.  Уг наадам  2012 оны 10 сарын 13-ны өдөр  дүүргийн  соёлын ордонд  танхим дүүрэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн халуун алга ташилтаар дүүргийн залуучуудын авьяас билгийг нээн илрүүлсэн, залуучуудын хөгжилд түрлэг нэмсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж  өнгөрлөө.  Залуучуудын урлагийн анхдугаар их наадамд гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлага, хос дуу, найрал дуу,  язгуур урлагийн хамтлаг, язгуур урлагийн гоцлол, хошин урлагийн нийт 11 төрлөөр 7 байгууллагын 226 залуучууд оролцож авьяас билгээ сорин оролцлоо.


"Мэндийн цагаан хадаг" багш шавийн тайлан тоглолт  
 

Соёлын ордны уртын дууны багш, уртын дуучин МУСТА, АБТА Р. Дулмаагийн "Мэндийн цагаан хадаг" багш шавийн тайлан тоглолт 2012 оны 04 дүгээр сарын 15 ны өдөр болж өндөрлөлөө. Тоглолтонд шавь МУСТА Дуламсүрэн, Гантулга, Ардын авъяастан Өрлөг, Энхтуяа, СУИС-ын уртын дууны ангийн оюутан шавь нар , дүүргийн ЕБС-ийн сурагч шавь нар болон Нандинцэцэг багштай "Мөрөөдлийн бүжиг" хамтлаг, Соёлын ордны уран бүтээлч нар оролцон амжилттай тоглогдлоо.
 
"Ая эгшгийн 6 жигүүр" өсвөрийн гоцлол хөгжимчдийн уралдаан
 Ая эгшгийн 6 жигүүр" өсвөрийн  гоцлол хөгжимчдийн 8-р  наадам  2012 оны 04 дүгээр14-ны өдөр Багануур дүүргийн соёлын ордонд  явагдаж өндөрлөлөө. Уг наадамд ЕБС-ийн 30 гаруй сурагчид оролцлоо. Тус уралдаан нь Үндэсний хөгжим, Сонгодог хөгжим, Эстрад хөгжим гэсэн 3 төрлийн ангиллаар явагдаж шилдгүүдээ тодоруулаа. Уралдааны шүүгчээр соёлын ордны хүүхдийн арга зүйч Г. Оюунтуул, соёлын ордны үндэсний хөгжмийн багш А. Алтанцэцэг, Хилийн Цэргийн 0252-р  ангийн хөгжимчин Эрдэнэбат, хөтлөгчөөр сонгодог хөгжмийн багш Б. Энх-Амгалан нар ажилалаа.
Үндэсний хөгжмийн төрөлд                                       Сонгодог хөгжмийн төрөлд
1-р байранд Б. Энх-Амгалан                                       1-р байранд Б. Номин
2-р байранд Б. Булган                                                  2-р байранд Э. Энхтамир
3-р Байранд Г. Отгонсүх                                              3-р байранд М.Уранбайгаль
Эстрад  хөгжмийн төрөлд
1-р байранд Ж. Номун-Алдар
2-р байранд М. Солонго
3-р байранд Б. Уянга

"Би эстрадын дуучин 2012" уралдаан
 
  Уламжлал болгон зохион байгуулагддаг, хүүхэд багачуудад дууны урлагийг танин мэдүүлэх, ирээдүйн Эстрадын дуучдыг бэлтгэх зорилготой   “Би Эстрадын дуучин-2012” дүүргийн  хүүхдийн дууны аврага шалгаруулах тэмцээнийг 2012 оны 03 сарын 21 нд Соёлын ордонд зохион байгууллаа. Уралдаанд оролцогч хүүхдүүд тус бүр нас, сэтгэхүйн онцлогт тохирсон монгол дуунуудаас эстрадын 2 дуу сонгон бэлтгэж оролцлоо. Тус уралдаанд 80 гаруй авъяаслаг хүүхдүүд оролцож авъяас чадвараараа өрсөлдлөө. Уралдаан цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн 4 насны ангиллаар зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа.   Үүнд: 
Цэцэрлэгин насны ангилалд :
1-р байр Намуундулам /139-р цэцэрлэг/

Бага насны ангилалд
1-р байр Мөнх-Эрдэнэ /БЦС-н 4-р анги /

Дунд насны ангилалд 
1-р байр Анхчимэгт /БЦС-н 9-р анги/

Ахлах насны ангилалд
1-байр Баярхишиг /БЦС-н 11-р анги/
Тэргүүн байранд шалгарсан 4 хүүхэд   4 сарын 9-ний өдөр  Монголын Хүүхдийн ордонд  зохион байгуулагдах  Улсын аварга шалгаруулах  “Би эстрадын дуучин – 2012”   уралдаанд оролцоно. Уралдааны шүүгчээр Соёлын ордны дуучин Ц. Тогтохжаргал, дуучин С. Дэлгэрхангай, хүүхдийн арга зүйч Г. Оюунтуул нар ажиллаа.

 “Эх орны дуун” цэргийн дуу дуулаачдын уралдаан 
 
Дүүргийн цэргийн байгууллагын албан хаагчид, байгууллага аж ахуйн нэгж , хамт олон, хороодын ардын авъяастуудын дунд Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярыг тохиолдуулан цэргийн дуу дуулаачдын  “Эх орны дуун” уралдаан Өргөө соёлын ордонд 03-р сарын 17-нд болж өндөрлөлөө. Уг наадамд 20 гаруй  уран бүтээлчид "цэрэг эх орон" "аавын тухай дуу" гэсэн сэдвээр 2 үе шаттай авъяас билигээ сорьсноос Гран При  шагналыг БНХК-н ажилтан Ш. Мөнхбаяр хүртлээ.
 Тэргүүн байрын шагналыг дуучин Баярсайхан /Хилийн 0252-р анги/
 Дэд байранд дуучин Төмөртулга /Хувийн хэвшил/
 Гутгаар байранд дуучин Отгонжаргал /дүүргийн ОБХ/
 Тусгай байранд дуучин Наранчимэг /дүүргийн ОБХ/
 Үзэгчдийн нэрэмжит шагналыг дуучин Алтанцэцэг /Өргөө соёлын ордон/ тус тус хүртлээ. Монгол цэргийн өдрөөр уламжлал болгон зохион байгуулахаар болсон уг наадмыг “Өргөө” соёлын ордон, “My music” рекордс, Хурандаа Дүгэрсүрэн даргатай дүүргийн цэргийн штаб, “Эрчим зэв” харуул хамгаалалтын алба зэрэг байгууллага хамт олон ивээн тэтгэлээ.



“Морин хуур 2012”  бэсрэг наадмын  тоглолт
Дүүргийн шилдэг ая зохиогч, хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур 2012” бэсрэг наадмын тоглолт Өргөө соёлын ордонд 02-р сарын 02-нд болж өндөрлөлөө. Уг наадамд 10 гаруй  хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид эстрад дуу болон зохиолын нийтийн дууны 20 гаруй уран бүтээлээрээ оролцсноос  Гран При шагналыг МУСТА  Н. Ганбаатар- Мичид аргадсан нуур бүтээлээрээ хүртлээ.


Зохиолын нийтийн дууны төрөлд
 1-р байр – Хилийн цэргийн 0252 –р ангийн хөгжмийн тасгийн дарга  н.Батзориг “Хайрын анир ”
2-р байр – Ахмад уран бүтээлч  МУСТА Л.Сампилдондов- Богд Очирваань
Тусгай байр – Соёлын ордны хөгжмийн багш Ц. Ганзоригт- Туулай шарга
                                                
 Эстрад дууны төрөлд
1-р байр- 139-р цэцэрлэгийн дууны багш, ая зохиогч  МУСТА Түвшинтөр- Багануур
2-р байр- Соёлын ордны хөгжмийн багш  Ц.Ганзоригт- Хунгийн чуулга
Тусгай байр – Соёлын ордны хөгжмийн багш  Б. Энх-Амгалан –Үерхэл минь баяртай зэрэг  уран бүтээлүүд шалгарлаа. Наадмын шүүгчээр хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал н.Чулуун, урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч С.Баатарсүх, дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сургалтын менежер З.Ганхуяг нар ажилалаа.

"ХОС УЯНГА-2012" хослон дуулаачдын уралдаан

"Өргөө" соёлын ордоноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Хос уянга-2012" хослон дуулаачдын бүсийн уралдаан 2012 оны 1-р сарын 27-нд болж өнгөрлөө. 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ жилийн уралдаанд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээс 20 гаруй хослон дуулаачид оролцлоо. Уг уралдаан 2 төрлөөр 2 үе шаттай зохион байгуулагдлаа.  
1-р шатанд уралдаанд оролцогсод ардын болон эстрад харилцаа мартагдсан дуу
 2-р шатанд зохиолын харилцаа дуу дуулж оролцлоо.
Уралдааныг Улсын дуурь бүжгийн театрийн гоцлол дуучин МУСТА Наранхүү, дүүргийн BBS телевизийн захирал Н.Тамир, дуучин Алтанжаргал нар шүүн явуул
лаа.
 1-р байранд Налайх дүүргийн Ууганбаяр, Цэцэгдарь,
2-р байранд Налайх дүүргийн  Гансүх, Алтанцэцэг,
3-р байранд Багануур дүүргийн Төгөлдөр, Нарангарав,
Тусгай байранд Налайх дүүргийн Батцэнгэл, Батцэцэг,
Үзэгчдийн нэрэмжит шагналаар Багануур дүүргийн  Баянхангай, Одончимэг нар тус тус шалгарлаа. 

**********************************************************************************

Түүхэн танилцуулга
Багануур дүүргийн Өргөө соёлын ордон нь анх  1978 онд Багануурын нүүрсний уурхай ашиглалтанд орж улс орны өнцөг булан бүрээс олон мянган залуус шинэ хотын бүтээн байгуулалтанд оролцохоор илгээлтээр ирж илгээлтийн эзэн тэдгээр залууст соёл урлагаар үйлчлэх тэднийг хөгжүүлэх зайлшгү й шаардлага тулгарсан тул  тухайн үеийн удирдлага аж ахуйн аргаар барьсан модон клубыг ашиглалтанд оруулж анхны даргаар нь  П.Хуягдорж томилон ажиллуулж 1979 оны 11 дүгээр сарын 18-нд  үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Тэр үеэс хойш одоогийн соёлын ордон нь  "Амбаар театр”  буюу ажилчдын клуб “Уурхайчдын  соёлын ордон" нэртэй байсан бөгөөд дүүргийнхээ ард иргэд болон зэргэлдээ сум орныхоо иргэдэд соёл урлагаар үйлчилж байлаа.
“Амбаар театр” буюу ажилчдын клуб байхдаа 1984 он хүртэл уурхайн харъяанд “Уурхайчдын соёлын ордон”, 1984-1992 онд МҮЭ-ийн Төв зөвлөлтийн харъяанд ажиллаж байгаад 1992 оноос Нийслэлийн өмчид шилжиж “Өргөө” соёлын төв нэртэйгээр соёл урлагийн үйл ажиллагаагаа явуулдаг болсон байна.
                                   Соёлын ордны үе үеийн удирдлагууд
1978-1979 онд Амбаар театрыг үүсгэн байгуулалцаж хариуцан ажиллаж байв.  П.Хуягдорж
1979-1980 онд “Амбаар театр” байх үед эрхлэгчээр нь Цагаан-өвгөн ажиллаж байв.
1980-1983 онд уурхайчдын “Ажилчны клуб”  гэж байх үед эрхлэгч Б.Оюунтуяа
1983-1985 онд “Ажилчны клуб”ын эрхлэгч Ц.Цэнд-Аюуш
1985-1987 онд “Уурхайчдын соёлын ордон” болох үед дарга Б.Мягмаржав
1987-1991 онд  “Уурхайчдын соёлын ордон”ы дарга  Ж.Төрбат
1991-1992 онд  “Тал тойрог” театрын дарга н.Ганхуяг
1992-1997 онд “Өргөө” соёлын төв болон Гэгээрэл хөгжлийн төв болох  үед дарга М.Баасандорж
1997-1999 онд  Соёлын төвийн захирал н.Бямбацогт
1999-2000 онд  Соёлын төвийн захирал  Н.Ганбаатар
2000-2001 онд Соёлын төвийн захирал Б.Бадрал
2001-2002 онд Соёлын төвийн захирал А.Батсүх
2002-2007 онд Соёлын төвийн захирал Б.Бадрал
2007 оноос Соёлын төвийн захирал  Ш.Ганцэцэг ажиллаж байна.

 
Товч танилцуулга
Багануур дүүргийн соёлын ордон нь удирдлага зохион байгуулалтын хувьд захиргаа аж ахуй , урлаг уран бүтээлийн алба, нийтийн соёл олон нийтийн алба гэсэн үндсэн нэгжтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ мэргэжлийн уран бүтээлчид, багш арга зүйчид , аж ахуйн нийт 33  ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын ордны дэргэд Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан, Орон нутаг судлах танхим  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд номын сан нь нийт 12000 гаруй номын фондтой 24 суудалтай уншлагын танхим,  интернэт танхим үндсэн болон ойрын номын фондтой. Орон нутаг судлах танхим 2009 оноос Өргөө соёлын ордонд харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус танхим нийт 80 гаруй үзмэртэй, үзмэрийг дүүргийн иргэд хүүхэд залууст таниулан сурталчлан ажиллаж байна

Үндсэн чиг үүрэг
  • ·       Монгол Улсын төрийн болон нийслэл, дүүргийн соёлын бодлогыг хэрэгжүүлэх, бүх төрлийн уран бүтээлийг бүтээн туурвиж соёлын үнэт зүйлийг хадгалан хамгаалж сэргээн засварлах, соёл олон нийтийн үйлсэд мэргэжлийн түвшинд чадвартай үйлчилгээ үзүүлж, урлагаа дээдлэн уран бүтээлчдээ хөгжүүлэх
  • ·         Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудал, өөрчлөлт шинэлэг арга барилтай уялдуулан байгууллагын ажлыг сайжруулж  өөрийн байгууллагын орчинд тохирсон мэдээлэл арга зүйн хөтөлбөр зөвлөмж боловсруулах.
  • ·     Чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн хамт олныг зорилгын хэрэгжилтэнд тавих хяналтыг эрчимжүүлэх хэлбэрээр удирдах.
  • ·  Гадаад дотоод харилцааг хөргөжүүлэх соёл урлагийн салбарын чөлөөт зах зээлийг хөгжүүлэх.
  • ·  Хүүхдийн суралцах хөгжил таатай орчин бүрдүүлэх, материаллаг талаас нь хангах

 
Үйл ажиллагаа
·        Соёл урлагийн бие даасан уран бүтээл туурвих түгээн дэлгэрүүлэх
·  Үзэгчдийн хүртээл болгох  болон соёлын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хүрээг өргөтгөж үзэгчдийн тоог тогтмол нэмэгдүүлэх, тэдэнд төрөөс баримталж буй  соёлын бодлогыг түргэн шуурхай, чанартай хүргэх
·  Дүүргийн байгууллага хамт олныг соёлын олон талт үйл ажиллагаанд татан оролцуулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах
·         Иргэдийн нийтийн соёл, соён гэгээрүүлэх шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
·       Соёлын ордонд  хичээллэдэг соёл урлагийг хөгжүүлэх сургалтуудад  оролцогчдын тоог нэмэгдүүлэх, насанд хүрэгчдийг татан оролцуулах, хамрах хүрээг өргөтгөх
·         Үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх
·         Гадны төрөл бүрийн үзвэр тоглолтыг хүлээн авч үйлчлэх
гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3-р хороо, Д.Нацагдоржийн гудамж Соёлын ордон

Утас70213126,70210193
И-мэйл хаяг: ganaa_orgoo@yahoo.com