БАГАНУУР ДҮҮРГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Багануур дүүрэг нь Түшээт Хан аймгийн дархан Чин ван Пунцагцэрэнгийн хошуунд харъяаглагдаж байсан байна. Засаг ноён Пунцагцэрэн нь манжийн үеийн бадаргуулт төрийн 10-р он буюу 1984 онд өөрийн эцэг засаг бээс Намжилдондовыг нас барсны дараа засаг ноёны албанд залгамжлан суусан Батмөнх даян хааны 18 дахь ураг төрлийн хүн байв. 1924 оны дунд үе хүотэл автономит болон Ардын засгийн зэрэг 3 төрийн өнгөнд улиран 40 жил энэ албыг хашсан дархан чин ван Пунцагцэрэн Баяндэлгэр сумын уугуул Боржигон удмын хүн байсан ажээ. Ардын Засаг төр 1923 онд хошуу сум отгийн нэрийг хуучны эхэс дээдсийн хэргэм цолоор нэрлэж байсныг өөрчлөн Ардын Засгийн Дотоод яамнаас 1923 оны 3-р сард "Нутгийн захиргааны бичиг"-ийг батлан гаргажээ. Энэ дүрмийн заалтыг баримтлан аймгийн яамнаас 1924 оны 7-р сард Баяндэлгэр сумыг байгуулжээ. Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр Нүүртэйн хөндийд доод цэрдийн галавын үед одоогоос 120-130 сая жилийн өмнөөс үүсч тогтсон нүүрсний орд газрыг 1924-1926 онд Б.М.Круппетский нүүртэйн 5 сувгийн депрессийн хил доторхи хүрэн нүүрсний илэрц байгааг анх заан тогтоожээ. 1974-1975 онд Баяндэлгэр сумын Нүүртэйн нүүрсний орд газарт бүрэн хэмжээгээр хайгуул хийж нөөц тогтоох ажил хийгдэж эхэлсэн. Энэ ажлыг зөвлөлтийн геологийн Дархан дахь салбарын Ё.Мартовицкий даргатай зураг төслийн ангийн геологич хайгуулчид амжилттай хэрэгжүүлж "Бага-гүн" нуурын орчимд 482 цооног өрөмдлөг хийжээ. Нэг өдөр геологи хайгуулын ажилчдын хурал болж геологи хайгуулын ангийн дарга Беляков нутгийн ажилчдаас "Бага-гүн"нуурын нэрийг асуухад тус ангид туслах ажилчнаар ажиллаж байсан Б.Жамъянсүрэн өөрийнхөө хэмжэээнд "Малое Озеро" гэж орчуулан хэлснээр газрын зураг дээр тэгж тэмдэглэсэн. "Малое Озеро"-г манайхан Багануур гэж орчуулан тэр нэрээр Багануурын нүүрсний уурхай Багануур дүүрэг, Багануур хот гэж нэрлэх болсон түүхтэй. Нүүрсний уурхайн захиргаа байгуулах тухай байгуулах МАХН-ын төв хороо БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 15-р тогтоол 1977 оны 3-р сарын 3-ны өдөр гарчээ. Мөн оны 12-р сарын 16-ны өдөр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 368-р тогтоол гарч Нүүртэйн нүүрсний орд газарт жилд 3000 тонн нүүрс гаргах хүчин чадалтай нүүрсний ил уурхай байгуулах шийдвэр гарсан. Эдгээр шийдвэрийн дагуу уурхай байгуулах техник ажлын зураг төслийг Түлш эрчим хүчний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт бие даан боловсруулж 1978 онд Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны коллегийн хурлаар батлуулсан байна. Түр ил уурхайн даргаар уул уурхайн ахмад ажилтан Б. Сандуйжав анх томилогджээ.Ингэж уурхай байгуулах ажил анх эхлэн 1978 оны 2-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Бага-гүн нуурын зүүн хөндийд Түр ил уурхайн гэр контор, сахиул С.Дүүдээ гэрээ барьж шавыг тавилцснаар Их уурхайн анхны гал ассан билээ.Талын цасан дээр анх боссон сахиулын гэр ганцаараа удсангүй хэдхэн хоногийн дараа шинэ уурхай барих Эрдэнэт хотыг барьж байгуулсан "Медьмолибденстрой" барилгын удирдах газрын харъяа зөвлөлтийн барилгачид нүүдлийн 20 вагон, 3 жижиг байшин авчиран байрласнаар Нүүртийн хөндийд ажил амьдралын гараа эхэлсэн түүхтэй.Физик газарзүйн хувьд
Багануур дүүрэг нь УБ хотоос 130 километрийн зайд оршдог 62,02 мян.га
нутагтай, нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1300-1500 метр,
баруун хойд хэсэг нь далайн түвшнээс дээш 1600-1700 метр өндөрт
өргөгдсөн. Харин нутгийн зүүн хэсэгт орших Хэрлэн голын хөндий усны
хагалбарт, Нарийны тал нь тэгшивтэр нам байхад нутгийн баруун хэсэг
Бор-Өндөрийн нуруу зэрэг нам уулс толгодтой. Өмнөд баруун хайд талаараа
Төв аймгийн Баяндэлгэр сум зүүн хойгуураа маш бага хэсэг газраар
Мөнгөнморьт сум зүүн талаараа Хэтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг
бэлчээртэй хил залгаа оршино. Зүүн уртаргийн 108 градус, 20 минут, хойт
өргөргийн 47 градус, 40 минут орчимд оршино.
Нутаг дэвсгэрийн тухай
62020 мян.га газрын 51835,04 га газрын 83,57% нь ХАА, түүний 51265,18 га
нь бэлчээрийн талбай, 9167,45 га буюу 14,78 га газар нь хот суурины,
429 га буюу 069% зам шугам сүлжээний газар, 480,25 га буюу 0,77% нь ойн
сан бүхий газар, 94,015% нь усан сан газар бүхий нутаг, 14,26 буюу
0,02% нь улсын тусгай хэрэглээний газар , дотроо орон нутгийн тусгай
хамгаалтын газар болох Хэрлэнгийн ай сав хэсэг эзэлдэг ажээ.
Уур амьсгалын тухай
Багануур дүүргийн нутаг дэвсгэр нь Хэнтийн уулархаг мужийн баруун өмнөд
хэсэгт байрлах ба уур амьсгалын хувьд чийглэгдүү хүйтэвтэр мужид оршино.
Цаг уурын ажиглалтын олон жилийн дунджаас харвал жилийн дундаж
температур нь -5.0 хэм буюу жилийн хамгийн хүйтэн 1-р сард цельсийн
хасах 21.8 хэмээс хасах 31.8 хэм зарим тохиолдолд хасах 39.5 хэм,
хамгийн халуун 7 сард дундаж нь +12.8-20.6 хэм, хамгийн их утга нь 32.1
хэм хүрдэг тохиолдол ажиглагджээ. Хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа
100-120 хоног байгаа нь ургамлын ургах үеийн дулаан тийм бага бишийг
нотолно. Эдгээрээс харвал тус дүүргийн агаарын температурын хэлбэлзэл
улирлын зааг саруудад хэт хэлбэлзэж, дундаж саруудад харьцангүй
тогтвортой байна. Чийгийн хангамжаар Багануур дүүргийн нутаг дэвсгэр нь
харьцангуй чийглэгдүү бүсэд тооцогдоно. Жилд дунджаар 200-250 мм тунадас
унадаг ба 2002 онд 208.1 мм тунадас унасан нь бусад жилүүдийнхээс бага
байжээ. Хур тунадасны 50-70 хувь нь дулааны улиралд унадаг. Жилийн
дундаж салхины хүч 3.4 м/сек бөгөөд зонхилох чиглэл нь баруун болон
баруун хойт зүг. Салхины хамгийн сул хүч 6-р сард эрчимжилт ихтэй үе нь
4,5 сарууд байна.
Ус зүй, усан хангамжийн тухай
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт гадаргын уст цэг 44 байгаагаас гол
горхи 10 буюу 20.2 хувь, рашаан 3, булаг 25 буюу 60.3 хувь, жижиг
нуурууд 6 буюу 19.5 хувийг тус тус эзэлж байна. Эдгээрээс хамгийн том нь
Хэрлэн гол ба ус хураах талбай 7350 км2 байна. Хэрлэн гол нь гол мөрниы
ай савын хувьд Номхон далайн ай савд харъяалагдах бөгөөд Хэрлэн голын
урсац нв Мөнгөнморьт сумын нутагт урсац нь бүрэлдэж, Багануурын нутагт
урсацын алдагдал нэмэгддэг. Жилийн урсацын бүрэлдэхүүний хувьд нийт
урсацын 26 хувь нь ул хөрсний урсац, 8 хувь нь хайлсан цасны урсац, 64
хувь нь хур борооны урсац тус тус эзэлдэг. Дулааны урсац Багануур
дүүргийн орчимд 6740*109 калори байна. Мөн Хэрлэн гол нь усны чанарын
ангиллаар боломжийн цэвэр зэрэглэлд хамрагдаж, Номхон далайн ай савын
голуудын дотор хамгийн их бохирдож байгаа голд тооцогдох болсон байна.
Монгол орны гол мөрнийг усны горим, урсацын жилийн доторх хуваариалт,
өндрийн хамаарал зэрэгтэй уялдуулан 4 үндсэн төрөл, 9 төрөл, 18 дэд
төрөлд хуваадаг. Багануур дүүргийн голуудын хувьд ХАнгай-Хэнтий нурууны
голуудын үндсэн төрлийн Хэнтийн нурууны төрлийн Ерөө, Туул, Хэрлэн, Онон
голын дэд төрөлд хамаарагдана. Харин усны эрдэсжлийн мужлалын хувьд
Хэнтийн нурууны зүүн хажуугаас эх авсан голуудын мужид багтана.
Гидрогеологийн мужлалын хувьд улирлын дунд зэргийн тэжээлтэй мужид
хамаарагддаг ажээ.
Ургамлын тухай
Багануурын ургамал нь ойт хээрийн болон хадлан бэлчээрийн шивээт
хялгана, агь, халгай, гашуун ерхөг, согоовор, далан түрүү, шивэл,
ширэрс, мангир, өлөн өвс, үнэгэн сүүл, дааган сүүл, өвслөг голлон
ургадагаас гадна бууцны хар мөөг, цагаан түрүү, хөх дэгд, царван, ганга,
таван салаа, алтан гагнуур, хүрэн толгой, алтан харгана зэрэг ургадаг
байна. Тэрчлэн луйл, хамхуул, шарилж зэрэг хогийн ургамал элбэг ургадаг.
Энд ургаж байгаа ургамал нь таван хошуу малын голлох тэжээлд ордог тул
адуу үхрийн бэлчээрт маш тохиромжтой гэж үздэг.
Ан амьтан, загас, жигүүртэн шувуудын тухай
Амьтны аймгаас үнэг, хярс, чоно, мануул зэрэг махчин амьтад цөөн
үзэгдэхээс гадна мэрэгчдээс бор туулай, тарвага, зурам, үлийн цагаан
оготно, хулгана нэлээд элбэг тохиолддог. Сүүлийн үеийн ажиглалт
судалгаагаар тарвага нь бусад ан амьтдаас арьс махны ашигтай амьтан тул,
үүнээс болж эрс цөөрчээ. Бор гөрөөс, зээр гүйгүүл маягтай амьдардаг,
суурин байдаг гэж үзэх боломжгүй юм. хил залгаа нийлэх сумдын орчим
аргаль угалз ойрхон үзэгдэх нь бий.
Загасны тухай
Хэрлэн гол загасны баялгаар бага байдаг. Голдуу тул, зэвэг гэсэн цөөн төрлийн загас үрждэг, загасны төрөл бага судлагдсан ажээ.
Шувуууны тухай
Махчин шувуудаас бүргэд, тас, хэрээ, элээ, хоёр төрлийн нүүдлийн сар,
суурин сар, шонхорын төрлөөс начин шонхор, суурин шувуудаас тагтаа,
улаан хошуут байдаг байна. Хэрлэн голын ай сав нутаг, Багануур орчмын
нутаг, Их, Бага гүн, Аягын амны нууранд, ус намгийн нүүдлийн шувууд жил
бүр дунджаар 3000 гаруй тоо, толгой ирж зусан өндөгөө гаргаад ангаахай,
дэгдээхэйгээ өсгөн намар буцдаг байна. Үүнээс ихэнх нүүдлийн шувуудын
нугасны төрлийн галуу, хун, нугас, ангир, тогоруу, тоодог 80-85 %-ийг
эзэлдэг ба эдгээр шувуудыг ангилбал 5 багийн, 8 овгийн, 9 төрлийн, 26
зүйлийн, 2062 тоо толгой ус намгийн шувууд тоологдсон байдаг байна.
Зарим жил өвөгт тогоруу ирдэг, маш ховор төрөлд тооцогдох болсон Улаан
номонд орсон хар тогоруу хоёр зүйлийн ангир, тоодог ирж байжээ.
Ашигт малтмалын тухай
Боржин чулууны эвдрэлээс тунаж үлдсэн элс, хайрга зэрэг барилгын орд
материал нэн элбэг. Уурхайн карьерийн цагаан шороо /прослогтой/ их
хэмжээгээр гардаг Барилгын дүүргэгч материал хөнгөн блок угааж хийж
хийхэд тохиромжтой эсэхийг Япон улсруу явуулж туршихад сайн гэсэн
дүгнэлттэй хариу иржээ. Хужиртайн гэр хорооллын орчмын шавар тоосго хийж
болох ордын илэрч буй ажээ.
Дунд төрмөлийн эрины үед дотоодын тэнгис, нуур тогтож, боржин чулууны
эвдрэлээс тунамал чулуулаг үүсч, мөн түлшний төрлийн нүүрсний ашигт
малтмал бий болжээ. Нүүрсний давхаргын зузаан дунжаар 10-17 м боловч 3-р
давхарга нь төв хэсэгтээ 25-98 м хүртэл зузаардаг бөгөөд нүүрсний
уналын өнцөг нь 10-20м градус юм.
Багануурын нүүрсний орд газрын нүүрс нь: Б2 маркийн хүрэн нүүрсний
ангилалд багтах ба 33% -ийн чийглэгтэй,13-20%-ийн үнслэгтэй, 3300-3600
ккал/кг дулаан гаргах чадалтай бөгөөд голлож эрчим хүчний чиглэлээр
ашигладаг.
Хөшөө дурсгалын түүхээс
"Монголын нууц товчоо" -ны түүхээс үйл явдал болдог хамгийн ойрхон
газруудаас зүүн хойд зүгт Мөнгөнморьт суманд оршдог Эрэг-Бүрэг буюу
Бүрэг-Эрэгт Монголын Нууц Товчооны 91-р зүйлийн түүхэн үйл явдалд
зориулсан гэрэлт чулуун боржигон хөшөө, Цэнхэрмандал сумын Хар зүрхний
Хөх нуур, мөн Хөгшин хүрээний туурь, баруун өмнө зүгт Бага гүний овоо,
Нарангийн баруун хойшоо Хушинга -Хайрхан ссайн эрсийн тэмдэгт галын
хайрхан, Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь Аягын ам,
Хишигдоржийн зохиосон Багануур хөшөө өндөрлөг, Д.Эрдэнэбатын санаачлага
хөрөнгөөр Захиргааны ордны өмнө боссон Д.Нацагдоржийн хөшөө түүний
нэрэмжит талбай, хүүхэд залуучуудын паркын дундах эрийн гурван наадмын
харваач, бөх, хурдан морины хөшөө, 3-р хорооны нутаг дэвсгэр дээр
Дулааны станцын инженер техникийн ажилчдад зориулсан боржин чулуун хөшөө зэрэг
дурсгалуудтай.
Дүүргийн соёлын ордонд Багануурын түүхэн хөгжлийн музей, Дүүргийн номын
сан байрладаг бөгөөд музейн танхимд үлэг гүрвэлийн толгойн яс, хуучны эд
өлгийн зүйлс, Ж. Туяагийн зурсан Багануурын тухай уран зургууд бий.
БАГАНУУР ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
- 1978.04.01-Анхны тэсэлгээ хийж ил уурхайн амыг нээн хөрс хуулж эхлэв.
- 1978.09.01-БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Багнуурын хороо байгуулагдаж хорооны төвийг "Нүүрст" гэж нэрлэжээ.
- 1978.10.04-Багануур Багахангайн төмөр замын ажиллагаа нээгдсэн байна.
- 1978.05.02-Шатахуун түгээх станц байгуулагдсан.
- 1978.07.15-Цэцэрлэг, хүүхэд саатуулах нэгдүгээр комбинат
- 1978.07.16-Дүүргийн хүний их эмчийн салбар 1980 оны 04.17-нд нэгдсэн эмнэлэг болсон/
- 1978.08.05-Багануурын дүүргийн анхны иргэн Сундуйн Өлзийбаяр мэндэлжээ.
- 1978.08.15-Эмийн сан
- 1978.09.01-Анхны бага сургууль
- 1978.09.01-Цэцэрлэг , хүүхэд саатуулах 2-р байр
- 1978.09.27-Монгол ажилчдын захиргаа
- 1978.09.29-Багануурын Ил уурхайн орон тооны бус МАХН үүр ҮЭХ ,МХЗЭ үүр
- 1978.10.01-Худалдаа бэлтгэлийн анги /1980.11.15 худалдаа бэлтгэл нийтийн хоолны контор болов/
- 1978.10.27-Банкны хэлтэс
- 1978.11.27-Цахилгаан шугам сүлжээний салбар /1985.04.01 БЗӨБЦШС газар болов/
- 1979.01.02-Цагдан сэргийлэх групп / 1980.11.25 Цагдан сэргийлэх хэлтэс болов/
- 1980.02.14-БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Багануур хороог Багануур район болгосон
- 1980.03.02 -Нүүрсний Ил уурхайн Намын хороо
- 1980.05.09-Шинэ хотын гудамжинд Улаан-Үд, Мөнгөн морьтоос авчирсан анхны 56 мод зөвлөлтийн барилгачид тарьжээ.
- 1980.12.12-Дулааны цахилгаан станц
ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМЫН ҮЗМЭРҮҮД