Санаж явбал,,,

Sunday, June 12, 2011

Манай Багануурт

Манай Багануурт
Барьсан орд нь шинэ
Байгуулсан эзэд нь шинэ
Дуудуулах амжилт нь шинэ
Дуурсах алдар нь шинэ
Манай хотод
Хуучин үзэл байхгүй
Хувьчилсан бодол байхгүй
Муу хүн байхгүй
Муухай юм байхгүй
Манай Багануурт
Хаан шиг ямбатан байхгүй
Хав шиг зусарч байхгүй
Лүү шиг архичин байхгүй
Луу шиг ааштан байхгүй
Манай хотод
Худал үг байхгүй
Хуудуу мэдээ байхгүй
Ховдог шунал байхгүй
Хорсол атаа байхгүй
Манай Багануурынхан
Шинэ сайхан хүслээ
Шижир сайхан хотоо
Найрамдлын гэгээн дурсгалаа
Нас шигээ хайрладаг юмаа

                                 П.Пүрэвсүрэн: Манай Багануурт шүлгийн хэсгээс /Багануур 1981/

No comments:

Post a Comment