Нийтийн номын сангийн 5 хууль
1. Ном бол хэрэглэхэд зориулагдсан2. Ном бүр уншигчтай байх ёстой
3. Уншигч бүр номтой байх ёстой
4. Уншигчийн цагийг хэмнэх ёстой
5. Номын сан бол өсөн дээшлэх организм
НОМЫН САН ТАНД ....
Нийгмийн- Хүн бүр номын санг ашигладаг
Нэр хүндийн- Сайн хүмүүс номын санг ашигладаг
Өргөн хүрээний- Номын сан ашиглахгүйгээр бизнесмен болж чадахгүй
Шог хошин маягийн- Цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд номын санг ашигла
Товч тодорхой- Мэдлэг бол хүч
Заналхийсэн- Номын санг ашиглахгүй бол нөхөд чинь нүүр буруулна
***************************************************************************** Улаанбаатар хот үүсч байгуулагдсны 374 жилийн ойг

*********************************************************************************
тохиолдуулан зохион байгуулсан
“НЭЭЛТТЭЙ ХААЛГА” өдөрлөг
Нээлттэй хаалга өдөрлөгийг өдөр Багануур дүүргийн иргэд хөдөлмөрчид, өсвөр үеийн хүүхэд залуучуудад номын сангийн үйл ажиллагааг танилцуулан
сурталчлах , ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2013 оны 10 сарын 26-ны
зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр дараах ажлууд зохиогдсон болно.
Үүнд:
·
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн танилцуулга
·
Шинэ ном, Мартагдсан ном, хүүхдийн уран зохиолын номын
үзэсгэлэн
·
Номын сангаас үнэ төлбөргүй карт нээх үйл ажиллагаа
·
Номын сангийн талаарх санал асуулга
·
Асуулт хариултын “АХА” тэмцээн
Нээлттэй хаалга өдөрлөгөөр нийт 40 гаруй хүн үзэж
сонирхож санал асуулга, үнэ төлбөргүй карт нээлгэх, асуулт хариултын АХА
тэмцээн зэрэг үйл ажиллагаануудад идвэхитэй оролцлоо. Үнэ төлбөргүй 10 хүн карт
нээлгэлээ. Мөн АХА тэмцээнд номын сангийн байнгын уншигч П.Пүрэвхүү тэргүүн
байр эзэллээ.
Их зохиолч
Д.Нацагдоржийн мэндэлсний 107 жилийн ойд
зориулан зохион
байгуулсан “Богино өгүүллэг”-ийн
уран уншлага
уралдаан
Их
зохиолч Д.Нацагдоржийн мэндэллсний 107 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит номын
сангаас “Богино өгүүллэг”-ийн уран уншлагын уралдааныг 2013 оны 11-р сарын 1-ны өдрөөс 11-р сарын
15-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБСургуулийн
9-11-р ангийн зарлан зохион
байгууллаа.
“Богино
өгүүллэг”-ийн уран уншлагын уралдаан нь нэрт зохиолчийн амьдрал уран бүтээлийг
өсвөр үеийн хүүхэд залуучуудад таниулах, хүүхдүүдийн авъяас чадвар, сонирхолыг
нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн уралдаан юм.
“Богино
өгүүллэг”-ийн уран уншлагын уралдаан нь Их зохиолчийн төрсөн өдөр 11-р сарын
17-нд Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд
амжилттай болж өндөрлөлөө. Уг уралдаанд дүүргийн “Гүн галуутай” цогцолбор “Боловсрол”
цогцолбор сургуулийн сурагчид идэвхитэй оролцлоо.
Уралдааны шүүгчээр МЗЭ-н гишүүн, хүүхдийн зохиолч
С.Мягмар дүүргийн зохиолчдын нэгдлийн гишүүн яруу найрагч З.Ганхуяг, Гүн
галуутай цогцолбор сургуулийн монгол хэл уран зохиолын багш н.Шүрэнтогтох нар
шүүн явууллаа.
Уралдаанд 10 гаруй хүүхэд оролцсноос:
1-р байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч 11-н
4 ангийн сурагч Н.Түмэнжаргал /Шүүдэрцэцэгийн Ягаан сарнай өгүүллэг/
2-р байранд Боловсрол цогцолбор сургуулийн сурагч 11-н 4 ангийн
сурагч Б.Мөнхсайхан /Хонгорзулын Үнэгүй хайр өгүүллэг/
3-р байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн 11-н 4
ангийн сурагч П.Өлзийхутаг
/ Дулмаа Цэнхэр тэрлэгт өгүүллэг/
Тусгай байранд Боловсрол цогцолбор сургуулийн 11-н 4
ангийн сурагч Б.Мөнхтуяа /Бурмаагийн Ээждээ барих бэлэг өгүүллэг/
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ
ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ 2013.08.29
Улаанбаатар хотын Хүүхдийн номын ордны захирал МУСТА Д.Оюунбилэг, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шагналт МУСТА Г.Ганболд, Дүүргийн зохиолчдын нэгдлийн дарга зохиолч Г.Даваасүрэн,МЗЭ-ийн гишүүн, "Миний нутаг " яруу найргийн наадмын шагналт хүүхдийн зохиолч С.Мягмар, хүүхдийн зохиолч Л.Мөнхбат нар дүүргийн уншигч номонд дуртай, номонд хайртай хүүхдүүдтэй уулзаж, өөрсдийн шүлэг уран бүтээлээ сонирхуулан танилцууллаа.
Багануур дүүргийн хүүхдийн зохиолч Л.Мөнхбат "Жимбүүрдэн дуулагч хүн чулуу" номын нээлт 2013 оны 09 сарын 27-нд Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болж өндөрлөлөө. Нээлтэнд дүүргийн зохиолчдын нэгдлийн яруу найрагчид, дүүргийн хүүхэд багачууд идвэхитэй оролцлоо.

ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ 2013.08.29
*********************************************************************************
Шинэ номын мэдээ
1. Ковалева Н.
Далд ухааны нууц:
1-р дэвтэр .-УБ.,2012.-237х
2. Ковалева Н.Далд ухааны нууц:2-р дэвтэр .-УБ.,2012.-210х
3.Ертөнцийн зуун
гайхамшиг/Орч.Д.Өлгийсайхан.-УБ.,2011.-284х
4.Пүрэвсүрэв Ш.Миний орчлон ХХ зуун.-УБ.,2008.-196х
5. Нямдаваа Д.Байхгүй юмгүй ном.-УБ.,2009.-1050х
6. Монголын их хаад.-УБ.,2011.-527х
7. Аюурзана Г.Бөөгийн домог:Роман.-УБ.,2010.-210х
8.Шүүдэрцэцэг Б.Домогт Ану хатан: Түүхэн роман.-УБ.,2012.-432х
9.Далай лам ДанзанжамцӨдөр тутмын 365 бясалгал.-УБ.,2011.-173х
10. Берн Р.Нууц.-УБ.,2009.-174х
11. Нямдаваа Д.Байхгүй юмгүй ном.-УБ.,2009.-1050х
12.
Сарантуяа Л. Тавилан: Роман.УБ.,2013.-520х
13. Монгол ардын үлгэр.-УБ.,2013.-322х
14. Төрбат Д. Хаан төрийн нууц:Түүхэн роман.-УБ.,2013.-357х
15. Төрбат Д. Хатан төрийн нууц:Түүхэн роман.-УБ.,2013.-239х
16. Монголын нууц товчоо.-УБ.,2013.-185х
17.Овгийн шастир.-УБ.,2009.-202х
18. Танд таалагдах тансаг дуунууд.-УБ.,2013.-177х
19. Дариймаа Н. Монгол эмэгтэйн гарын ном.-УБ.,2013.-118х
20. Эзэгтэй таны туслах.-УБ.,2013.-120х
21. Маск тавих 129 арга:Зурагт зөвөлгөө.-УБ.,2013.-223х
22.Өрхийн төсөв.-УБ.,2013
23. Буянбадрах Д.,Халтархүү Л.
Арга чарга байна уу? байнаа байна: Ардын уламжлалт эмчилгээ.-УБ.,2013.-182х
24. Батсүх Г. Монгол бөхийн барилдааны нууцад нэвтэрэхүй.-УБ.,2013.-119х
25. Цэвэгмид Г. Хурдан морьд уяж засах
технологи.-УБ.,2013.,64х
26. Жонн С.Максвэлл. Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21
хууль.-УБ.,2013.-274хЭнэхүү номыг зохиогч бичихдээ тухайн өгүүлж буй хуулийн
гүнд орж тайлбарласан төдийгүй бусад хүмүүсийн алдаа дутагдал хийгээд амжилтыг
өгүүлэх замаар танд энэ хуулийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болохыг харуулсан
байгаа. Хэрэв та үнхээр сайн сурагч бол 21 хуулийг бүгдийг эзэмшиж амьдралдаа
хэрэгжүүлээрэй.
27. Бизнесээ хэмнэлтэйгээр удирдахуй.-УБ.,2013.-164х
28. Дуглас М. Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог.-УБ.,2013.-241хЗохиогч энэхүү номоо яавал илүү үр дүнд хүрэх, яавал
бусадтай эерэг харилцаа үүсгэх, яаж бүтээмжийг дээшлүүлэх, сэтгэл хангалуун амьдрах,
амьдралын чанараа дээшлүүлэх зэрэгт нь хүмүүст туслахыг зорьжээ.
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ
Багануур дүүргийн зохиолчдын нэгдлийн гишүүн залуу яруу найрагч Нямдаваагийн Анхбаяр “Утгын болор суварга” номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд 2013 оны 02 сарын 24 нд болж өндөрлөлөө.
Уг үйл ажиллагаанд Дүүргийн Зохиолчдийн нэгдлийн тэргүүн зохиолч яруу найрагч Г.Даваасүрэн, Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн яруу найрагч Ц.Оюунцэцэг, н. Гантөмөр, Соёлын ордны захирал Ш. Ганцэцэг Багануур дүүргийн засаг даргын орлогч н. Цамбагарав , яруу найрагч Н.Төмөрбаатар, С.Мягмар, Д.Ганхуяг нар оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчдөд зориулан залуу яруу найрагч Н.Анхбаяр нь “Утгын болор суврага” номынхоо дээжисээс гардуулан шүлгийн түүврээсээ уншин сонирхууллаа. Залуу яруу найрагч Н.Анхбаярыг Дүүргийн ЗДТГ-аас Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшуулсан бөгөөд ирсэн зочид дурсгалын зүйл гардууллаа.
Н.Анхбаяр БАЯР БАЯСГАЛАН
Нарыг харан баясаж цэцэг цомирлогоо дэлгэдэг
Намрыг үзэн баярлаж хур шүүдрээ буулгадаг
Элгэн нутгийн минь үзэсгэлэнг биширч солонго татдаг
Эх орныг бахдах дөрвөн улирал эргэдэг нь БАЙГАЛИЙН БАЯР БАЯСГАЛАН
Борооны дараа сүүл хатган хурдлах унага
Бодол хурган мөөрөөд оодогнох тугал НЯЛХСЫН БАЯР БАЯСГАЛАН
Хөдөө хээр талд хараацай шувуу
Хойгуур урдуур хоргон жиргэх
Дэвүүр хоёр далавчаа агаарт дэлгэх хун
Тэнгэрийн цагаан дагина шиг бүжих нь ШУВУУДЫН БАЯР БАЯСГАЛАН
Нарыг харан баясаж цэцэг цомирлогоо дэлгэдэг
Намрыг үзэн баярлаж хур шүүдрээ буулгадаг
Элгэн нутгийн минь үзэсгэлэнг биширч солонго татдаг
Эх орныг бахдах дөрвөн улирал эргэдэг нь БАЙГАЛИЙН БАЯР БАЯСГАЛАН
Бүүвэйн дуунд уярах хүүхдийн инээд
Бүлээн сүүндээ цадан тонгочих хургаБорооны дараа сүүл хатган хурдлах унага
Бодол хурган мөөрөөд оодогнох тугал НЯЛХСЫН БАЯР БАЯСГАЛАН
Хөдөө хээр талд хараацай шувуу
Хойгуур урдуур хоргон жиргэх
Дэвүүр хоёр далавчаа агаарт дэлгэх хун
Тэнгэрийн цагаан дагина шиг бүжих нь ШУВУУДЫН БАЯР БАЯСГАЛАН
“Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдаан
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ныг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаас “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааныг 2013 оны 02-р сарын 26-ны өдрөөс 03-р сарын 06-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБСургуулийн 8-11-р ангийнхны дунд зохион явууллаа.
“Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдаан нь хүүхэд багачуудын бичих ур чадвар болон уран сэтгэмжийг хөгжүүлэх, дотоод сэтгэлээ уран яруугаар илэрхийлэх чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн уралдаан юм.
Шилдэг захидлын уралдаанд “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 8, 10-р ангийн сурагчид идэвхитэй оролцлоо.
Уралдаанд 20 гаруй захидал ирснээс:
1-р байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч 8-н 3 ангийн сурагч П. Уранзаяа
2-р байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч 8-н 2 ангийн Н.Ариунертөнц
3-р байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн 8-н 1 ангийн сурагч С. Хоролгарав
Тусгай байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн 10-н 2 ангийн сурагч Лхагважав нарын ээждээ бичсэн захидлууд шилдэг захидлаар шалгарлаа.
Шагналт байранд орсон хүүхдүүдийн ээждээ зориулан бичсэн захидлыг дурсгалын зүйлс, мөнгөн шагналын хамт дүүргийн номын сангийн ажилтнууд ээжид нь гардуулан баяр хүргэлээ
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 106 жилийн ойг тохиолдуулан нэрт
зохиолчийн амьдрал уран бүтээлийг өсвөр үеийн хүүхэд залуучуудад таниулах,
хүүхдүүдийн авьяас чадвар, сонирхолыг нээн
хөгжүүлж дэмжих зорилгоор дүүргийн ЕБС-ийн 9-11-р ангийн
сурагчдын дунд “Найрагч таныгаа
дурснам” сэдэвт яруу найргийн уралдаан боллоо. Энэхүү уралдааныг Дүүргийн Соёлын ордон, Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан хамтран зохион байгууллаа. Уралдаанд нийт 30 гаруй бүтээл өрсөлдснөөс
1-р байранд боловсрол цогцолбор сургуулийн 10-н 10 ангийн сурагч Г. Анужин
2-р байранд гүн галуутай цогцолбор сургуулийн 10-н 4 ангийн сурагч Н.Түмэнжаргал
3-р байранд боловсрол цогцолбор сургуулийн 10-н 10 ангийн сурагч О.Оюунбаяр нар шалгарлаа.
Г. Анужин
Найрагч таныгаа дурснам
Зүүдний бурхад шиг амьд шүтээн
Зүүрмэглэх одод шиг тэнгэрийн шүтээн
Зүрх сэтгэлийн минь мөнхийн шүтээн
Зүйрлэхийн аргагүй хүслийн минь шүтээн
Найрагч таныгаа дурснам
Нүүртэйн хөндийд өсөж төрсөн
Нүцгэн талд тоглож өссөн
Нутгийн уулсаа бахархаж дурьдсан
Найрагч минь миний бахархал
"Учиртай гурван толгойг"
Уянгын драм болгож
"Алсын зам" зохиолыг
Амьдралын замаасаа дурьдсан
Хаврын сайхан өдрүүдийг
"Хавар" шүлгээрээ харуулсан
Хайртай нутгаа харин
"Миний нутаг" гэж шүлэглэн
Миний хэнз хургыг маамуу дүү нартаа зориулан
Мянга мянган зууны алдар нь болж мөнхөрсөн
Миний найрагчийн бүтээл
Монголын нэг хуудасаа
Соёмбот төрийн сүлдэндээ найрагч болж танигдсан
Саруул эх орондоо их зохиолч болж мөнхөрсөн
Сэтгэлийн гэгээрэл оч минь таныг
Санан санан дурснам
2012.11.17
Ерөнхийлөгч "Номын баяр тэмдэглэх тухай"
зарлиг гаргав
Монгол
Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Номын баярын өдөр тэмдэглэх
тухай” 158 дугаартай зарлиг гаргасныг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Зарлигт:
“Монгол
туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном
эрдмийг хүндэтгэн дээдлэж есөн эрдэнээр чимэглэн, шасдир их цадиг, суу
сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг
сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.
Эдүгээ
энэ сайхан уламжлал хэвээр хадгалагдаж буй бөгөөд Монгол орны хөгжил
дэвшил, өөдрөг гэгээн ирээдүй чухамхүү эрүүл бие, саруул ухаантай, эрдэм
боловсролд тэмүүлсэн Монгол хүнээс шалтгаалах буюу.
Уламжлалт
зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн
нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн
тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ
нь:
1. Жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэсүгэй.
2. Номын баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:
а)
Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард
иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж,
хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын
үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах,
б) Шилдэг
ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах
ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа
сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг
сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл
мэдээллээр сурталчлах,
в) Аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах.
3.
Номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг
арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг
Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон
төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалсугай” гэжээ.
Эх сурвалж: http://www.president.mn/mongolian/node/2796
********************************************************************************************
Номын баяр боллоо
Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд Номын баяр боллоо. Номын баярт дүүргийн Соёлын ордны дэргэдэх Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан, ЗДТГ, Нийгмийн хэлтэс, Хүүхэд хөгжлийн төв, Дүүргийн сүлжээ 3 телевиз, BBS телвиз зэрэг байгууллагууд энэ
удаагийн баярт оролцлоо. Тус өдрөөр Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан, Ардын элч явуулын номын сан, Толь номын дэлгүүр, Хүүхэд хөгжлийн төв номын үзэсгэлэн гаргаж дүүргийн иргэдэд ном хэвлэлийг сурталчилан ажиллаа. Нийгмийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 142-р цэцэрлэг, 139-р цэцэрлэгүүд нийтийн номын санд ном хандивлалаа.
Шинэ номын үзэсгэлэн
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын "ХҮРЭЛ ТУЛГА-2012" наадам боллоо.
Хүрэл тулга яруу найргийн наадам нь хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн уран урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж дотоод сэтгэлээ уран яруугаар илэрхийлэх санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх зохиох бүтээх туурвих урлагт сургах зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Дүүргийн өсвөрийн яруу найрагчдын Хүрэл тулга наадам 2012 оны 03-р сарын 09-нд Өргөө Соёлын Ордонд зохион байгууллагдлаа. Энэхүү наадамд Боловсрол цогцолбор, Гүн галуутай цогцолбор сургуулийн 24 сурагчид оролцсноос:
12-14 насны ангилалд /7-9 анги/
1-р байранд Г. Дэжидмаа Гүн галуутай цогцолбор сургууль 9-н 1 анги
2-р байранд Г. Анужин Боловсрол цогцолбор сургууль 9-н 11 анги
3-р байранд Н. Мөнхтуяа Гүн галуутай цогцолбор сургууль 8-н 2 анги
Тусгай байранд Ц. Хоролгарав Гүн галуутай цогцолбор 7-н 3 анги
15-17 насны ангилалд /10-11 анги/
1-р байранд Д. Мандал Гүн галуутай цогцолбор 11-н 5 анги
2-р байранд Н. Анхбаяр Боловсрол цогцолбор сургууль 11-н 1 анги
3-р байранд Г. Сарангуа Гүн галуутай цогцолбор 11-н 5 анги
Тусгай байранд О. Бямбахишиг Гүн галуутай цогцолбор 11-н 4 ангийн хүүхдүүд шалгарч эхний 1,2,3-р байранд шалгарсан 6 хүүхэд улсын уралдаанд оролцох эрх авлаа.
Хүүхдийн зохиолч С. Мягмарын “Чамайгаа гэлгүй яахав” номын нээлт
Дүүргийн хүүхдийн зохиолч С. Мягмарын "Чамайгаа гэлгүй яахав" номын нээлт Д. Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын санд боллоо. Уг үйл ажиллагаанд зохиолчдын нэгдлийн зохиолчид хүрэлцэн ирж уншигч хүүхэд багачуудад яруу найргийн түрлэг өргөлөө. Номын зохиогч С. Мягмар өөрийн уран бүтээлийн дээжээс 10 ширхэгийг номыг номын санд хандивлав.
ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ-БИДНИЙ-БАХАРХАЛ АЯН
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан дүүрэгт “Д.Нацагдорж-Бидний бахархал” аян өрнүүлж энэ ажлын хүрээнд хүүхэд багачуудад их зохиолчийн амьдрал, бүтээлийг таньж мэдүүлэх, авьяас билгийг нээн илрүүлэх, төрсөн нутагт нь амьдарч байгаагаар бахархах зорилгоор цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийн дунд уран уншлагын уралдаан, ЕБС-ийн бага ангийнхны дунд ханын сонин, дунд ангийн сурагчдад “АХА”, ахлах ангийнхны дунд “Шилдэг дүр” шалгаруулах уралдаан, тэмцээн зохион байгуулагдлаа.
Цэцэрлэгийн насны уралдаанд Уран уншлагын тэмцээнд 4 цэцэрлэгийн 15 хүүхэд оролцсноос
1-р байрыг 132-р цэцэрлэгийн Б.Шүрэнцэцэг,
2-р байрыг 138-р цэцэрлэгийн С.Болд-Эрдэнэ,
3-р байрыг 131-р цэцэрлэгийн Б.Саруултөгс,
Тусгай байрыг 139-р цэцэрлэгийн Б.Гуамарал нар тус тус эзэлсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Шилдэг ханын сонин” шалгаруулах уралдаанд:
1-р байрыг Б.Баяржаргал багштай Гэгээрэл хөгжлийн төв
2-р байрыг н.Батдэлгэр багштай “Сод” бүрэн дунд сургуулийн 5-н А анги
3-р байрыг н.Оюундолгор багштай “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 4-н 6 анги
тусгай байрыг н.Цэрэндулам багштай “Боловсрол” цогцолбор сургуулийн 4-н 1 анги,
Танин мэдэхүйн “АХА” тэмцээнд
1-р байрыг “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 9-н 6 ангийн сурагч Б.Хишигжаргал,
2-р байрыг “Боловсрол” цогцолбор сургуулийн 9-н 7 ангийн сурагч Б.Амарзаяа,
3-р байрыг мөн сургуулийн 97 ангийн сурагч Г.Болорчимэг,
Тусгай байрыг “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч н.Отгонтулга нар шалгарлаа
“Шилдэг дүр” шалгаруулах уралдаанд
1-р байрыг “Боловсрол“ цогцолбор сургуулийн 11-н 7 анги,
2-р байрыг “Боловсрол” цогцолбор сургуулийн 11-н 2 анги,
3-р байрыг мөн сургуулийн 11-н 8 анги,
“Шилдэг эмэгтэй дүр”-ээр “Боловсрол” цогцолбор сургуулийн 11-н 7 ангийн сурагч А.Дэлгэрсайхан,
“Шилдэг эрэгтэй дүр”-ээр мөн сургуулийн 11-н 8 ангийн сурагч М.Сандуйжав нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------Багануур дүүргийн Д.Нацагдоржийн нэрэмжит
нийтийн номын сан
Багануур дүүргийн нийтийн номын сан нь анх 1981 онд 5000 гаруй номтой байгуулагдсан.2004 онд Багануур дүүргийн ИТХ-ын 18-р тогтоолоор Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн сан болон өргөжиж өдгөө 12000 гаруй номын фондтой, 2 номын санчтай үйл ажиллагаа явуулж байна.
Номын сангийн дотоод журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Нийтийн номын сангийн жишгээр мөн соёлын ордны захирлын тушаараар энэхүү журам мөрдөгдөнө.
1.2 Энэхүү журмын зорилго нь нийт уншигч номын сангийн үйлчлүүлэгчид ном хэвлэл ашиглахад оршино.
1.3 Энэхүү журмыг нийтийн номын сангаар үйлчлүүлж буй нийт уншигчид дагаж мөрдөнө.
ХОЁР. НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2.1 Номын сан нь Соёлын Ордны захиргаанаас батлагдсан хуваарийн дагуу ажиллана
2.2 Уншигч бүр өөрийн нэр дээр карт нэлгэж үйлчлүүлнэ.
2.3 Номын сангийн ажилтан нь уншигчдад ном, хэвлэл,интернэт ашиглан уншигчдад лавалгаа өгч үйлчилнэ.
ГУРАВ. УНШЛАГЫН ТАНХИМЫН ҮЙЛЧИЛГЭЭ
3.1 Уншигч нь ашиглаж буй ном хэвлэл сэтгүүлийг гэмтээлгүй хэрэглэх ба зөвшөөрөлгүй ном авч гарахыг хориглоно.
3.2 Уншигч нь уншлагын танхимд хоорондоо чанга ярих, эд зүйлийг гэмтээх, ширээ тойрон олноор суух, суудал доороо хог хаях, утсаар чанга ярих, ширээн дээр үзэг балаар эрээчих, сандлын бүрээс урах, бүрээсэн дээр эрээчиж зурах зэрэг үйлдлийг хориглоно.
3.3 Номын сангийн дотоод журмыг зөрчсөн уншигчдад сануулах болон уншигчийн эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна.
ДӨРӨВ.ФОНД БУЮУ ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ
4.1 Фондонд нэг ширхэг болон ховор ном сэтгүүлийг гэрээр олгохгүй.
Уншигчийн эрх үүрэг
Уншигч доор дурдсан эрх эдлэнэ.
- Тохилог тухтай орчинд үйлчлүүлэх
- Өөрийн сонирхосон ном хэвлэлийг ашиглах
- Номын сангааас лавалгаа болон номзүйн мэдээллийн үйлчилгээг авах
- Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх
Уншигчийн үүрэг
Уншигч доор дурдсан үүрэг хүлээнэ.- Номын сангийн дотоод журмыг биелүүлэх
- Номын сангаас хэрэглэж буй ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
- Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх
- Уншигч нь ном хэвлэлийн хуудсан дээр бичиж тэмдэглэх, нугалах, хуудас урж авах зурах зэрэг үйлдэл хийхгүй байх.
- Уншигч нь ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд зохих журмы дагуу төлбөр төлж, номын санг хохиролгүй болгох
Ажиллах өдөр: Даваа-Ням
Ажиллах цаг: 09.00-18.00 цаг
Цайны цаг: 13.00-14.00 цаг
**********************************************************************************