Санаж явбал,,,

Monday, October 10, 2011

Миний Багануур

Үг. Д.Дашхүү                   Хөгжим. Н.Ганбаатар
 
Адуут талын торгон зооноос
Алдраа өргөж боссон хот минь
Алтан нарны ургах мандлаас
Ашид өөдөө гийсэн од минь
   Ай Багануур минь
   Шөнийн талдаа гэрэлтэй
   Амгалан дөлгөөн  Хэрлэн минь
   Айлсаж найрсаад мөнгөрнө
Ахан дүүсийн уран гараар
Алслан цэлийж тогтсон харшууд
Амьдрал жаргалын наран
Алхаа тэлэн уужрах хот
    Ай Багануур минь
    Шөнийн талдаа гэрэлтэй
    Амгалан дөлгөөн Хэрлэн
    Айлсаж найрсаад мөнгөрнө
Нарны амьтай галын хишгээ
Дээжилж барьсан миний нутаг аа
Найман зовхист үүдээ нээсэн
Дэлгэр түмний минь эвийн өргөө
     Ай Багануур минь     Шөнийн талдаа гэрэлтэй
    Амгалан дөлгөөн Хэрлэн
    Айлсаж найрсаад мөнгөрнө

No comments:

Post a Comment