Санаж явбал,,,

Sunday, June 12, 2011

Багануурын цуурай

Хурдлан дүүлэх шувуун саарлын нутаг
Хөрсөн доороо баян эрдэнийн уурхайтай
Халуун үйлдвэрийн амь нас болсон
Хархан алтны их сан ундраатай
          Багануур минь дуулж байна
          Их үйлсийн дуулиан нүргэн байна
Чамайг гэсээр зорьсон ажлын цуваа
Намайг дуудахаар яарсаар ийшээ би ирлээ
Чадал хүчээ зорьсоор дүүлсээр
Найз минь чамтай хамтдаан ирлээ би
         Өрнүүн ажлын цуурайтай
         Өгөөмөр уужим талбай байна
Бүтээх ялах эрдмийн эзэн биднүүст
Бүхнийг цогцлоох эрдэм чадвар бүрэн байна
Хатуу бэрх туулах хүслээрээн
Хамаг бидний үйлс цуутай байна
         Багануур минь дуудаж байна
         Байгуулахаар бид нар ирцгээж байна
Гал шиг халуун найрамдлын илчээр
Газар дэлхийн нууцыг бид нар нээсээр байна
Ган шиг хатуу найрсахын ёсоор
Гариг дэлхийг өөрчлөн байгуулж байна
        Анд зөвлөлт нөхрийн маань
        Агуу их найзын тусламж байна

Д.Батсүрэн

No comments:

Post a Comment